Сэрэмжлүүлэг: Хашаат суманд 87 хонь аянгад ниргүүлж, Дорнод, Хэнтий аймагт хоёр хүн усанд энджээ

ОБЕГ-аас өнгөрсөн 24 цагт хүний үйл ажиллагаатай холбоотой гарсан осол болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн талаар мэдээллээ.
Онцолбол,
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд 3 удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна.
Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант 4 дүгээр баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/-т “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Архангай аймаг, Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиходмалчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СОГТУУ НИНЖА НАР ГОЛЫГ АРХИН ДАЛАЙ ГЭЖ АНДУУРААД ОРООД ҮХЖЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙ АРХАНГАЙН ОБГ АЯНГА БУУЛГАЖ ХОНЬ АЛЖЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ТӨЛЖ ӨГӨӨЧ ТА НАР ХОНИЙГ НЬ.