Нийгэм мэдээ

Хэрлэн голд хөл алдсан хоёр эрэгтэй олдоогүй байна

Хэрлэн голд хөлд алдсан 38, 40 настай хоёр эрэгтэйг эрэн хайж байна.

Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/ “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 15, 2024 11:14

МАШ ХАРАМСАЛТАЙ ХҮН АМ ТӨВЛӨРСӨН ЭНЭ ТОМ ГОЛУУДЫН ЭРЭГ ХАВЬЦАА ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛУУЧЭЭ ХЭМХ ОРООЛГООД ХӨӨГӨӨД ЯВУУЛАХ ЭРХИЙГ НЬ ОЛГООЧЭЭ ОДОО ЭНЭ ЖИВЖ ҮРЭГДЭЖ БАЙГАА ОСЛЫГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button