Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол гарлаа

Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн билээ.

Тэгвэл Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Мөн биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салст үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны  дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандах, мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авахыг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 20, 2024 13:01

Казахстанаас тээж орж ирээ биз

иргэн
иргэн
8 сар 20, 2024 13:54

ӨӨ ЯАЖААГААН БЭ? ЭНЭ ЧИНЬ АЮУЛТАЙ ӨВЧИН ШҮҮ ХӨЛ ХОРИО ТОГТОО МӨНХСАЙХАН ЧИ ӨӨРӨӨ ЯВ ГАЗАР ДЭЭР НЬ АРГА ХЭМЖЭЭ АВ.ЯГ ОДОО ХӨЛ ХОРЬ КАЗАКАСТАНААС ЭКСПОРТООР АВЧИРЖЭЭ.КАЗАКУУДАА БОЛГООМЖТОЙ БАЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДҮРМИЙГ ХАТУУ САХЬ .ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭЭД ХЭРЭГГҮЙ ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭ ХАА ГАР ХӨЛӨӨ САЙН АРИУТГА ХҮН БҮР ХИЧЭЭ АМЬ АМИА БОДООРОЙ ХАСАГУУДАА.

Холбоотой мэдээ

Back to top button