Эрчим хүчний алдагдалд шөнийн тарифын хөнгөлөлт өртөх үү
2017 оноос Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдаж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны хэрэглээний мөнгийг тэглэж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангасан тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, гэр хорооллын хэрэглэгчид 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл шөнийн тарифаас чөлөөлөгддөг.
Энэ нь агаарын бохирдлыг бууруулах, айлууд цахилгаан халаагуур бусад эх үүсвэрийг хэрэглээнд хэвшүүлэх зорилготой. Зорилгын хүрээнд 2017 онд 6,2 тэрбум, 2018 онд 9,8 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 18,1 тэрбум, 2021 онд 23,6 тэрбум, 2022 онд 29,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлжээ.
2024 онд эрчим хүчний салбарт үнэ тарифыг нэмж, алдагдлыг нөхөх шийдвэр гаргаж, ажлын хэсэг судалгаа тооцоолол хийж байгаа. Энэ үер шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт хэвээр үргэлжлэх эсэх асуултал "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК ямар нэгэн шийдвэр гараагүй, тэглэх эсэх нь тодорхойгүй байна гэх мэдээллийг өгч байгаа юм.
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн гэр хорооллынхны хүсэн хүлээдэг үе бол энэ тарифын хөнгөлөлт байдаг. Харин эрчим хүчний алдагдлыг нөхөхөд зориулж шөнийн тарифын хөнгөлөлтийг цуцалбал, иргэдэд эдийн засгийн хувьд хүндрэл учирч нийслэлд агаарын бохирдол тэр чинээгээр нэмэгдэнэ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
утаа нэмэгдэнэ.утаагүй болох үлгэр төгсөх дөхөж байх шиг.
Хөнгөлөлт зайлшгүй хэрэгтэй. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийг тэглэхгүй бол утаа нэг дахин нэмэгдэнэ!!!
Шөнө цахилгааны их илүүдэлтэй байдаг биздээ. Хөнгөлөлтөө болиулбал зуухаа халаагуураар солисон өрхүүдээ шатаачихна байхдаа
Гарын дүйтэй хүмүүс шөнийн тариф эхлэнгүүт л бизнесийг ажилаа хийж амжуулдаг юм шүү!!! Жнь; Төрөл бүрийн дарханы, засварын гэх мэтээр тэгэхээр үнэгүй цахилгаанаар хангаж өгвөл цаашид баярлана шүү хө!!! Мөн лагерийн бүсэд нэг их чангалаад юу гэхэв!!!
Хамаг юмаа шавхаад шинэ станцаа бариачээ
Аймаар тог иддэг шалны халаалтын систэм шөнөжин залгахаар , Эрчим хүч систёмээрээ дампуурна
Баялагийн манг эрчим хүчний алдагдлыг нөхөхөд л ашиглах хэрэгтэй. Эрчим хүч дулааны үнийг огцом нэмвэл иргэд гүн хямралд л орно. Ухаангүй удирдлагын гайгаар эрчим хүчний алдагдал их байгаа.