Аав, хүү хоёр албаа үргэлжлүүлэх эсэхийг Д.Амарбаясгалан, З.Нарантуяа нар мэднэ

Аав нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж, хүү нь Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажилладаг гэр бүл бол Б.Лхагвасүрэнгийнх юм. Банкны салбарын тэргүүлэх чиглэлд өндөр албан тушаал хашиж буй аав хүү хоёр болох Б.Лхагвасүрэн, Л.Тэмүүжин нарыг шинэ УИХ-ын дарга, Хөгжлийн банкны удирдлагын уур амьсгалаар албан тушаалаас нь буулгах эсэх асуудал анхаарал татсаар буй.
Төрийн гүйцэтгэх, хууль тогтоох институц болон салбар яамдыг аль намын хэн удирдаж байгаагаас хамаарч, харьяа газрууд, агентлагуудын томилгоо уг хүний үзэмжид тулгуурласан маягтай явна гэсэн үг.
Энэ жишгээр харвал, Төв банк нь УИХ-ын харьяа байгууллага тул Ерөнхийлөгчийг нь солих эсэх асуудал Д.Амарбаясгалангийн эрх мэдлийн хүрээнд яригдах юм.
Нэгэн үес Б.Лхагвасүрэнгийн албан тушаалыг сэлгэх асуудал нэлээд яригдсан ч төрийн гурван өндөрлөгийн хүрээнд "Сонгууль дөхсөн үед Б.Лхагвасүрэнг буулгаад дэмий" гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Өнгөрөгч зунаас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төв банкны Ерөнхийлөгчөөр томилох тохироо хийгдсэн гэх яриа гарсан ч үгүйсгэгдсэн юм.
Сүүлийн үед Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах нь элбэгшиж, Монгол банк удирдлагадаа наасан пи-ар ихээр хийх болов. Орон нутгийн сонгууль өнгөрсөн тул эдүгээ агентлагууд, төрийн тусгай нэгжүүд, ТӨХК-иудын удирдлагуудыг сольж, дараачийн ээлжнийхэнд бялуу хүртээх нь нэгэнт тулчхаад байна.
Харин Хөгжлийн банк нь эдүгээ АН-ын дарга Л.Гантөмөрийн удирдлага дорх Эдийн засгийн хөгжлийн яаманд хамаарч буй.
АН-аас сонгуулиар дээгүүрх жагсаалтын эрэмбээс хасч, тойргот огт бэлдээгүй байхад нь баруун бүс рүү илгээсэн З.Нарантуяагаар Хөгжлийн банкийг удирдуулаад байна.
АН-ын гишүүн З.Нарантуяа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар сонгогдсон тул дэд захирлуудаа ч намын харьяаллаар өөрчлөх нюанстай. Энэ логикоор ол Б.Лхагвасүрэнгийн хүү Тэмүүжинг ч хөдөлгөх нь цаг хугацааны асуудал юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүтэхгүй хүмүүс
2 ууланг нь солир хэрэгтэй, авилгаар санхүүгийн зах зээлийг сүйрүүлж байна энэ 2
Tenegteed uuriinhuu zuud muruudluu bicheed bai chadaltai aav huu 2 baij boldoggui yum uu bitgii uuriinhuu uchuuhen tarhiniihaa hemjeegeer muuruud bai
Лхагвасүрэн одоо монгол банкны байр сууриа тавихгүй байх аа
Ene yag yamar logigtoi medee ve? Ediinnzasgaaraa togloh ni muu gedgiig harin ch MAN oilgood mergejliin hynee balgaad bgaa ni zuv yum bish yy
Чад�##�тай хүмүүс юм даа
Хүчтэй хүмүүсийг одоо я�##�тай билээ. Хэвлэл юм хэлээд ч иргэд ойшоохгүй л өнгөрөөж хулчийж байна
Өө мөнгөтэй хүмүүс дураараа шдээ
Заыл л�##�араа
Бядтай хүмүүс л дээ
Лхагвасүрэнг солилоо гэхэд ашиг сонирхол ихтэй гэгддэг Ч .Хүрэлбаатарыг тавих хэрэггүй байхаа , Тэгвэл МАН-ын нэр улам л унана
Нарантуяа яаж Хөгжлийн банкийг удирдаж чадах юм бэ. Тийм л мундаг юм бол Монгол Шуудан банкийг зарахаас өөр аргагүй байд�##�д оруулахгүй л байсийм да. Үнэг шиг л хаа саагүй шургаж явах юм. АН хүний нөөцгүй болжээ
Женкогийн бууны нохой МБны Лхагвасзрэн солих цаг нь болсон
МАНАН үед нам дагасан өлөнгүүд даам болчих гэж
Монгол банкыг хэн толгойлохыг Монголын үхрүүд мэдэхээ болиод удаж байна .Оувс ,дэлхийн банкныхан л бараг сонгодог Хүрэлбаатар нь оувсангын үнэн ч барлаг учираас Монгол банкны захирлаар очиж магадгүй юм .
Гэр бүлээрээ хулгайч. Эмч дүү нь хүртэл 600 унана.
Үл бүтэх этгээдүүд
ugaasaa l aav huu 2 hamt ajillah n huulind niitsehguiee !
Лхагвасүрэн Ерөнхийлагч байгаа үед Нарантуяа хүүг нь хөдөлгөж чадахгүй. Тэгээд ч өөрөө их зөөлөн, ёс зүйтэй хүн. Сайтын бичээч харин логика гэж юу байдгийг огт мэдэхгүй хүн байна. Аав, хүү хоёрыг ААВ, ХҮҮ ХОЁР БОЛОХ гэж юугаа мөөрнө вэ. Ганц өгүүлбэр бичиж сурахад нэг их хөдөлмөр орохгүй, бичиг үсэг муутайн л шинж.