145 мянган жолооч I эгнээгээр зорчиж, ₮2.9 тэрбумаар торгууллаа
Түгжрэлийг бууруулах зорилгоор 2018 онд автозамын I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргаж, улмаар зөрчсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Гэвч төдийлөн үр дүнд хүрээгүй учир I эгнээгээр зорчих эрхтэй автобусны урд хяналтын камер байршуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, автобуснууд үүргээ гүйцэтгэхийн сацуу дүрэм, журам зөрчиж I эгнээгээр зорчсон, автобусын буудал дээр ачаалал нэмж зогссон тээврийн хэрэгслүүдийг камераараа илрүүлэх "ажилтай" болсон.
Ингэснээр харин үр дүн гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр 145,897 тээврийн хэрэгсэл I эгнээгээр зорчжээ. Торгуулийн нийт дүнг тооцоолоод үзвэл 2.9 тэрбум төгрөг болж байгаа юм.
1100 автобусны теле камераар илрүүлсэн уг зөрчлийг автозамын 44 камерын хяналтаар давхар бүртгэж, баримтжуулан Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж жолоочид хариуцлага тооцож байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төлдөг нь хэд вэ ? 1% л байх....
Udalgui torguulia orshool bolgohgui bol ch tosovt ikh l mongo orj bna da
Тоо торгууль яах вэ үр дүн л чухал шүү дээ.
төлөлт нь 200к хүрвэл эрхийг нь 2 сар, 300к хүрээд төлөхгүй байгаад баригдвал 3 сар эрхийг нь хасаад, 400к хүргээд төлөөгүй бол 4 сар эрхийг нь хасаад зоригтойхон авто замаа шингэлмээр байх юм. одоо өвөл боллоо ш дээ.