Нийгэм мэдээ

Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй өрөнд орж, татвар төлөх боломжгүй болсон гэв

2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жагсаал хийж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Онцолбол,

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүргэх,
  • Төрөөс даадаг даатгуулагчдын ЭМД-ын шимтгэлийг 3 хувь болгон нэмэгдүүлэх,
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу шинэчлэн тогтоох,
  • Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгах, оновчтой болгож эмч ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, 
  • Эмнэлгийн мэргэжилтний ажлын үнэлгээг бодитой үнэлж, норм нормативыг шинэчлэн тогтоох,
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын иж бүрэн хувцсыг улсын төсөвт нэмж тусган хэрэгжүүлэхийг шаардлаа.

Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч шийдвэрлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдэж, хариуг 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг хүслээ.

Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхлээд 3 жилийн гаруйн хугацаа өнгөрч байгаа ч гажуудал ихээр гарч, эмнэлгүүд ЭМДС-гаас авах ёстой санхүүжилтээ бүрэн авч чадахгүйн улмаас ажилтнуудын нийгмийн болон ЭМД, хувь хүний орлогын албан татварыг төлөх боломжгүй боллоо.

Энэ өрөөс гадна эмнэлгүүдэд эмийн өр ихээр үүссэн тул цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэл үүсээд байгаа. Эмнэлгүүдийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа учраас тухайн байгууллагын хамтын гэрээ хэрэгжихгүй, байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг заасан хугацаанд нь өгч чадахгүй учраас тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг тэд онцоллоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

760 тэрбумаар сансарт төмрийн сэг нисгэх гэж байна. Эмнэлгийн асуудлыг энэ мөнгөөр шийдээч

Мөнхжаргал
Мөнхжаргал
Reply to  Зочин

Төмөрийн сэг бишээр харилцаа холбоонд төлдөг хиймэл дагуултай болно. Энэ нь эргээд маш их мөнгө хэмнэнэ. Хамаагүй мэдэхгүй зүйлээ битгий ярьж бай

Зочиниргэн
Зочиниргэн

Эрүүл мэндийн салбартаа шинэчлэл,том санхүүжилт хийх цаг нь болсон.Хүнээ ,иргэнээ бодсон Төр хэрэгтэй бна.Эмч ажилтнуудын цалинг 100% нэмэх ёстой.

нар
нар

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЯМАР БАНКИНД БИЛЭЭ ХАДГАЛУУЛААД АЛДСАН ГЭЭД БАЙСАН. ИНГЭЖ ДЭМИЙ ХАДГАЛААД АЛДАЖ БАЙХААР ЖИЛ ЖИЛД НЬ ЗАРЦУУЛААД ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

Зочин
Зочин

Capital undarmaa, undesnii xurungu oruulaltiin bank Sumka, chingis Khan banknaas daatgaliin munguu olj avaach.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наад мөнгө чинь нийгмийн даатгалын сангийн мөнгө.ЭМДСан,НАСАН гээд 2 маш их мөнгөтэй сангуудыг хэдэн луйварчид хуваагаад идээд дуусч,байнадаа.Ундармаа,Бямбасүрэн гээд

Зочин
Зочин

Эрүүл мэндийн даатлалаар сувилалд ахмадуудыг улирал бүр явуулдаг нэртэй луйврыг зогсоох хэрэгтэй.Жилд 1 л удаа явдаг болгуулахгүй бол тэд нар регистрийг ашиглаж хуурамч материал бүрдүүлээд,сувилуулж байгаа ахмадуудыг зөвхөн хэдхэн цахилгаан аппаратад оруулж маш бага хоол өгч сувилсан болдог.Бусад эмчилгээ нь бүгд үнэтэй.Гаднаас өнгөц харахад нээх олон төрлийн эмчилгээ хийдэг жагсаалт харагддаг.Өрөөнүүд нь ихэнх нь төлбөртэй.ЭМДСангийнхан тэдэнтэй хуйвалдаж,хэдэн тэрбумаар нь идэж байхад яаж эмч,сувилагч нарын цалин нэмэгдэж сайн эм тариатай байх,вэ дээ.

Мөнхжаргал
Мөнхжаргал

Санхүүжилт авдаг эмнэлгийн чанарыг ярих хэрэгтэй

Зочин
Зочин

Оюунэрдэнэ мэтийн луйварчид энэ улсыг самарч дуусгаж байна дөө

Зочин
Зочин

Eneg balai guitsetgeliin sanhuujiltee bolih heregtei.bid nar bur tsalingaach avch chadahguid hureed bn.niigmiin daatgal buten 5 sar tologdohgui bn.buh yum n tanaastai.hunii noots n ulam l homsdood uldsen hed deer n denduu achaalal irj bn sh de.tsalin n ch amidrald haanaa ch hurehgui uneheer buhimdaj suuna da.ajliin achaalal denduu ih,bas daramt ihtei.iim baihad eruul mendiin salbart hen irj ajillah be de.ene darag nar guitsetgel gedeg yuma ergen neg haraasai gej husej bn.unen bodit baidal deer ene salbar ulam l unaad baih shig

Зөв
Зөв

Бямбасүрэн болон түүний хамсаатнууд хоосруулчихсан юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button