Монгол залуус Эльбрус оргилоос цанаар бууж, түүхэн амжилт тогтоов

Өнгөрсөн бямба гарагт /2019.04.27/-нд Европ тивийн ноён оргил Эльбруст Монгол залуус авирч, тэндээсээ цана, снөүбордоор буусан байна. Тодруулбал, Д.Отгонхүү, н.Далайцэрэн, н.Одмандах, н.Бат-Оюун нар Европ тивийн ноён оргил Эльбруст авиран гарчээ. Сүүлийн жилүүдэд Монголчуудын маш ихээр зорих болсон Эльбрус оргилд Д. Отгонхүү нь хамгийн олон удаа буюу 14 удаа авираад байна. Энэ удаагийн онцлог нь Д.Отгонхүү оргилоос цанаар бууж, мөн залуу уулчин, снөүбоардчин Далайцэрэн седло (5300м) буюу бидний нэрлэж заншсанаар эмээл дээрээс снөүбоардоор гулгаж буусан байна. Отгонхүү, Далайцэрэн нар багийн хоёр гишүүнээ хүлээж 3800 метрт байрлах Бочки дээр байрлаж байгаад үргэлжлүүлэн Азау тосгон хүртэл гулгасан гэлээ. Ийнхүү Эльбрусын оргилоос цанаар буусан Монгол хүн бүртгэгдэж байна. Өмнө нь цанаар гулгаж байсан тохиолдол байсан боловч, оргилоос буусан тохиолдол байгаагүй гэв.
Б.ГЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.