Улс төрийн мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дуусгахад $431 саяыг БНЭУ-ын банкнаас нэмж зээлнэ

БНЭУ-ын тусламжаар хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцад Засгийн газар голчлон анхаарал хандуулж эхлээд буй.

Төслийн ажил 2021 онд эхэлсэн ч цар тахал таарсан юм.

Шинэ Засгийн газар эмхлэгдэж, Уул уурхай, эрдэс баялгийн салбарыг Ц.Туваан хариуцаж байна. Тэрбээр өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрт нэмэгдэл санхүүжилт батлах шаардлагатай болсон талаар мэдээлжээ.

Тухайлбал, анхны 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэхгүй болжээ. Улмаар 431 сая ам.доллар нэмж татах хэрэгтэй болоод байгаа аж.

Төсөл дөрвөн багц ажилтай. Дөрөв дэх багцыг хэрэгжүүлэхэд энэ нэмэлт санхүүжилт шаардлагатай гэжээ.

Харин нэмэлт 431 сая ам.долларын санхүүжилтийг БНЭУ-ын Экзим банкнаас зээлэх аж. Зээлийн гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхээр МАН-ын бүлэг шийдвэрлэжээ.

Одоогийн тооцооллоор Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 оноос өмнө ашиглалтад орж, жилд 1.5 сая тонн тос боловсруулна. Ингэснээр манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 55 хувийг дангаар хангах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТА НАР АРАЙ ДЭНДЭЖ БАна шүү элбэгдорж монголын ард түмнийг нулимж 10 жил явсан одоо та нар бас нэгэн 10 жил нулимж байна ингэж байгаад иргэний дайн руу орох бий вий

Зочин
Зочин

Төр засаг байж байнга л бүтэлгүйтэх юм. Сүүлийн 30 жилд хийсэн бүтээсэн ганц цах станц, үйлдвэр aлга. Соц үед бүтээсэн цах станц, Эрдэнэт үйлдвэрээ л муу хэлээд мөлжиж идэх юм.

Зочин
Зочин

Ингэж мөнгө шаадагаа болиочээ дэндүү цагаандаа гарсан дээрэм байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button