Нийгэм мэдээ

Цаг уурч Д.Шагдарсүрэн: Өдийд яргуй дэлбээлж байгаа нь чийг, дулааны хангамжтай холбоотой

Аравдугаар сарын сүүлийн энэ өдрүүдэд Сэлэнгэ аймагт хачиг унаж, яргуй ургаж, говь руу ногоо цухуйж байгаа талаар иргэд нийгмийн сүлжээнд нийтэлж байна. Байгалийн энэ ховор үзэгдэл ямар учиртайг Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгээс тодруулж асуулаа.

-Өвлийн эхэн сар гарах гэж байхад яргуй дэлбээлж, мод нахиалж, ногоо ургаж байна?

-Тийм ээ.

-Энэ ямар учиртай юм бол...?

-Чийг, дулааны хангамж сайн байгаа учраас л тэр.

-Энэ нь дулаан өнтэй сайхан өвөл болохын шинж гэж харж болох уу?

-Учир дутагдалтай л даа. Өвөл хэвийн л болно. Байгаль ажиглагчид 12 сар хүртэл цаг агаар сайхан байна гэж байгаа. Хавар тийшээ чангарна.

-Өвлийн эхэн сар 11-р сарын 2-ны өдөр эхэлж байхад, хаврын тэргүүн сар гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор хавар чангарах уу?

-Өвөл илүү сартай гэсэн. Тэгэхээр өвөл урт болно, Цаг агаарын нөхцөл байдал хавартаа нөлөөлж, мөд дулаарахгүй л гэсэн үг.

-Танд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өвлийн эхэн сард яргуй дэлгэрэх сайны ёр биш дайн самуун ширүүсэхийн дохио гэдэг. 1941 оны өвлийн эхэн сард яг ингэж яргуй гарсан юм гэнэ лээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дэлхийн уур амьсгалд дулаарал болж байна.

Зочин
Зочин

Цас хүртэл багасч буй. Цаг уурчид нь бодвол хэмждэг байх. Хэдэн жилийн өмнө их цастай л байсан.

Зочин
Зочин

Дулаан байдаг газруудын тухай яриад яах вэ дээ. Сэлэнгэ хавь чинь угаасаа намар нь өөр болдог. 11 сар гоё болдог. Намар нь хавар шиг болдог. Ьрөнхийдөө европтой төстэй. Ургамал нь ногооноороо цасанд дарагддаг. Монголын бусад хэсэгт шарлаж цасанд дарагддаг бол.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Заа үлээгээд байгаарай

Зочин
Зочин

Үгүй мөн их юм мэдэв ээ? Өөр юунаас болох юм бэ? Дэлбээлээд байх даа ч яах вэ дээ. Цоморлиггүй яргуй юм уу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чухам аа. Чийг, дулааны хангамж гэнэ үү? Ийм хэл наруулгаар бичдэг сэтгүүлч байдаг байх гэж бурхан гончигсум минь.

Зочин
Зочин

Өдийд ногоо хэнзлэх чийг дулаантай холбоотой байж болно . Далд үзүүлэлтээрээ ямар нэгэн аюулын дохио . Уг нь цагийн юм цагтаа л байдаг тэр маш сайн .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэлээд юүхэв хэлхэндэг минь

Зочин
Зочин

Өдиид яргуй дэлбээлж байна гэдэг нь монгол улсын хулгайч улс төрчид удахгүй сөнөж далд орохын зөгнөж байгаа юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөлдүү орк

Шарав
Шарав

Цаг цагаараа байвал сайн сан

Зочин
Зочин

Өн болох гэж байгаа тэр дээ.

Зочин
Зочин

Өнтэй өвөл болох нь дээ.

Холбоотой мэдээ

Back to top button