Эрчим хүчний үнийг хэрхэн нэмэхээ зарлахаас эрх баригчид шийрэгнэсээр
Цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэхээ Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр /2024.11.04/ 09.00 цагаас мэдээлэхээр тогтоод байв. Тэгсэн ч 30 хүрэхгүй минутын өмнө больж, тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.
Өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв ерөөс Эрчим хүчний үнийн нэмэгдэл байсан. Баасан гарагт зарлана гэгдсэн ч мөн хойшилсон нь энэ байв.
Т.Доржханд тэргүүтэй эрчим хүчний салбарын либералчлалыг ярьж яваа улстөрчид бол үнэ нэмэх нь зайлшгүй шаардлага хэмээн эрс мэдэгддэг. Гэвч үнэн нөхцөл байдалд эрх баригчид иргэдийн эсэргүүцэлтэй шууд тулгарахаас эмээж буй.
Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд үнийг шууд нэмэхээс болгоомжилж, шийрэгнэсээр. Гэхдээ хөшигний ард "Үнээ шууд нэг дор ннэмсэн нь зөв. Нийгмийн эсэргүүцэлтэй тулна гэхээс айж, үечлэн нэмэх нь буруу" гэсэн байр суурийг илэрхийлсэн гэгдэж буй.
Салбар техник хангамжийн хувьд ч, санхүүгийн нөхцөл байдлаар ч гацаанд орсон нь үнэн. Гэхдээ үүнд ард түмний, хэрэглэгчдийн буруу гэж үгүй. Гэвч бүх санхүүгийн алдагдлыг шуудхан иргэдийн нуруун дээр үүрүүлэх байдлаар шийдэх нь зарчмын хувьд буруу л юм.
Харамсалтай нь, өөр гарц тулсан үед алга. Алга гэж харагдуулахыг ч эрчим хүчний либералчлал ярьж яваа улстөрчид хүсэж буй. Тэгэх нь иргэдийн бухимдлыг бага ч гэсэн намжаах давуу талыг тэдэнд авчрах юм.
Угтаа "Эрчим хүчний салбарын либералчлал" гэдэг концепцоос өнөөдрийн үнийн нэмэгдэл нь ихээхэн хол зөрүүтэй ойлголт. Энэ бол зах зээлд олон тоглогчийг нэвтрүүлж, өрсөлдөөн бий болгож, үнэ өөрөө тогтдог зарчмын тухай яриа. Харин ингэтлээ манайдаа хол. Харин хуримтлагдсан алдагдлыг нөхөх нь л "аминд" тулаад байгаа юм. Үүнийг үнэ нэмж шийдэх гэж байна. Тийм ч учраас тооцооллоо шуудхан зарлачихаас Засгийн газар эмээж, Эрчим хүчний зохицуулах хороонд нөлөөлж буй бололтой.
Засгийн газраас ирэх жилүүдэд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах 14 мега төсөлд 3-4 агуулгыг энэ салбарт чиглүүлсэн. Гэсэн хэдий ч уг реформуудаас илүүтэйгээр үнийн нэмэгдлийг УИХ-ын гишүүд, сайд нар голчлон ярьсаар байна.
Түүнчлэн олон нийтэд чиглэсэн эрчим хүчний үнийг өсгөх агуулгаар улс төрчдийн яриа, мэргэжлийн хүрээнийхэн байр суурийг идэвхтэй түгээх зорилгоор пи-ар чиглэлд үлэмж их мөнгө зарцуулж, түүнийг нэр бүхий гишүүд, улс төрийн намууд авч байгаа талаарх яриа ч анхаарал татах өнцөг юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцахад "ҮСХ-ны мэдээлэлд үндэслэж харвал, 2024 оны хоёрдугаар улирлаар өрхийн дундаж орлого 2.5 сая төгрөг юм. Улмаар 50 м.кв талбайтай, дөрвөн ам бүлтэй айл гэж тооцвол өрхийн орлогын 3 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг судалгаатай. 2004-2005 оны үед 14-15 хувь байсан. Иймд тариф нэмэхээр энэ 3 хувь маань өснө гэсэн үг. Гэхдээ 2004, 2005 он шиг 15 гаруй хувь руу мэдээж аваачихгүй. Олон улсад бол 2-7 хувийг л эзэлдэг юм билээ. Бид үүнийг харгалзаж үзнэ" гэж мэдэгдсэн юм.
Г.САНСАРМАА
Энэ талаарх төстэй агуулга












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард, иргэдийн тархи угаалт чинь хэтэрч байна. Биднийг өөрсөд шигээ бүгдээрээ тэнэг гэж хараад хэрэггүй. Энэ салбарыг хүнд байдалд хүргэсэн хулгайгаасаа салахгүй бол нэмэргүй. Амташсан хэрээ 23 дахина. Салбарт нүүрлэсэн шахаа, цавчаа, хувалж дарганцараа цэгцэл.
Эрчим хүчний реформ ч гэх шиг либералчилал ч гэх шиг гоё ганган, өөрсдөө ч ойлгохгүй үгээр халхавч хийж, ард түмний нуруун дээр ачааг үүрүүлж, ядууралд оруулж, дунд давхаргыг үгүй болгож, бүгдийг нь “ул”- андаа хийж авах гэсэн олигахуудын бодлого гэж харагдаж бна.
Эрчим хүчний шөнийн хөнгөлөлт гэдгийг больчихвол!үнэ нэмэх шаардлагагүй....
АРГАГҮЙ. Эргээд харсан яасан тэнэг байсан юм вэ дээ гэж байгаа. Идэж уухаас өөр ард түмэнд үлдээх зүйл хийгээгүй ерөнхий сайд нар ичих ёстой. ИХЭНХ нь л МАН ынхан. Хүрэлсүх ч гэсэн ичих ёстой. АН ч ялгагдах юмгүй төр барьж иржээ. САЙД болно гэж уралддагаа болиоч. ЧАДАЛТАЙ, мэдлэгтэй нь төр барьсан бол ингэж өрөнд идэгдэж, эрчим хүчний хомсдолд орохгүй байсан.
Яг хэдээр нэмэхэд юунд зарцуулахаа нарийн мэдэхгүй ойролцоогоор тэдээр нэмбэл тэдэн ажилчдын цалинг тавьж урсгал зардлаа шийднэ гэсэн маш ерөнхий дүн явж бгаа алсыг нарсан нариын тооцоо бхгүй хиыж ч чадахгүй хэдэн хуучин төсвийн төсөөллөө копи паст хийгээд явж бгаа яамны хэдэн арын хаалгааар орсон мэргэжлийн бус хоосон толгойтнууд
ЖИЛ ЖИЛД БАГА БАГААР НЭМЖ ЯВАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ АЛДАГДАЛ ЯРЬСААР 30 Д ЖИЛ БОЛСОН
Бослого болно шүү
Энэ эргүү Чойжилсүрэнг зайлуулж чаддаггүй юмуу үеийн үед дандаа л хор найруулж явах юмаа эсвэл сайдын суудлын мөнгийг төлсөн юм чинь яаж ч загнасан яахав гэж байгаам байхаа мөнгийг нь аваад хэрэглэсэн бол зарагдсан барааг буцаахгүй гээд энэ дөрвөд нөхөртэй 4 жил зовох нээ дээ ийм ч төр засаг улс гэж байх гэж дээ
Ard tvmen Bosch temcene shvv ordontoi n hamt delbelne shvv
Шөнийн хөнгөлөлт баян хүнд 1500квт, ядуу хүнд 700 ямар учиртай юм бол 380в 220. Ямар айл 380 хэрэглэх вэ ямар ялгаа бгааг хэлнэ махан толгой чоыжил дурак
хэдэн байшингаа хангахаар сайд болон энэ хулгайчийг төрөөс зайлуулж улсынхаа төлөө юуч хийхгүй энэ төрийг яанадаа
Дарга нарын хөрөнгө САНХҮҮГ ХУРААХ НЬ 4жил 50хувьийг хямгадаж хураавал БҮХЭЛ БҮТЭН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ мөнгө босно шүү
Нэмээ нэм эрчим хүч, дулааныг 50% нэмээд болоо
Эрчим хүчний салбарын дотоодын дампуурлыг эхлээд шийд ээ Үүнээс л гарц харагдана Эсрэгээр яавал иргэдээ хямд эх үүсвэрээр хангах уу гэдэгт ухаанаа зар Энэ нь сайн төрийн шинж Авилга шахаагаа боль зардлаа хяна орлогоо бүрэн цуглуул
Нэмж болно харин бодит өртөгөө л гаргчих!!! Шахаа,
Энэ ч яахаа Ковидын хулгайч эмя ны
Сайд Хавдрын эмнэлэгтэй мөнгө тавиулаагүй
Нь үнэн гайхалтай бас хавдрын өвчлөлөөс
Бас мөнгө идэх нь л дээ....
Номин 18 тэр бусыг авсан шүү дээ
Ээ бурхан минь Монголын ард түмэн хогуу
Чойжоо чи огцороод зайлаачээ. Чи шавар хана босгож ард түмнээ шулдаг шигээ бас ард түмнээ шулах санаа гаргаад байх юм. Авилгач хулгайч дарга нараа шоронд хийлгэж тэдниймхѳрѳнгѳ хураахад 3 ш цахилгаан станц барих мѳнгѳ гарах гээд байна
Эрх баригчид гэж өлөн хулгайчдын нэршил үү.
Доржхандаар туг тахиж бгаа юм бна. АРД түмэн үнэ нэмвэл тэсч чадахгүй байх шүү .Босно гэсэн үг. Нүүрсний хулгай,оффшорын хэрэг,БСан, ЖҮДС ийн хэрэгүүд нам дарагдлаа
Нэмээч эргүү глгнүүдээ бүгдийг чин зайлуулчмаар бна
Ард түмэн тэнэг биш тэсэхгүй дээ.
Зайлж үхээч хулгайчидаа.идэж хаанадагүй хулгайчид юмаа.яаж амьдар гээд бгаа хүүрнүүд бэ
Нээрээ л шаардлагатай бол нэмээчдээ.айвал бүү хий Хийвэл бүү ай. Манай ч юмуу гадны ч юмуу муухай мөнгөний бичээчид эсэргүүцээ юу
Цалин, тэтгэвэрээ нэмж байж цахилгаан дулааны үнээ нэмэхгүй бол жинхэнэ босно шүү.
АРД ТҮМЭН ХИЛЭГНЭЭД НЭГ БОСУУЛ ТА НАРЫГ ....
чойжилсүрэн л идэж ууж ашиг хараад дампууруулчихгүй бол монголын эрчим хүчнийхэн ямарч цаг үеийг даваад ирсэн ажилч ухаан төгс хүмүүс ихэвчлэн ажилладаг болохоор хүндрэлтэй нөхцөлөө өөрсдөө шийдвэрлээд явах чадвартай.
мэргэжилтэй мэдлэгтэй хүнээр эрчим хүчээ удирдуулах цан болсон
Эрчимхүчнийхэнд байгаа хулгай шахаагаа таслан зогсоочих тэгвэл одоо бидний төлж байгаа төлбөо буурах боломжтой шүү
Эрчим хүч ашиггүй ажиллаж байгаа нь энэ салбарт шүглэсэн хулгайч нартай шууд холбоотой. Эрчим хүчний үнэ нэмнэ гэж улайраад байгаа хүмүүс хулгайч нарын хамсаатнууд мөн гэдэг нь ч мэдээж юм бишүү. Үнэ нэмж байгаад улам их хулгайлахыг хүссэн хулгайч нарыг Монголчууд тэжээсээр байх юмуу. Хулгайч нарыг шалгахад л Эрчим хүчнийхээ ямар их ашигтай ажиллаж байсан нь тодорхой болно штээ. Эрчим хүчний салбарт ажиллаж байсан үе үеийн хулгайч нараа эхлээд шалгаж хөрөнгийн нь хураагаач. Тэдний хулгайлсан хөрөнгөөр арван жил засвар шинэчлэл хийхэд хүрэлцээтэй штээ.
Бага багаар нэмээд явсан бол ингэж Дүлзэн царайлж, гөлийж суухгүй байв. Үнээ огцом нэмээд лайгаа эдэлж цол гуншингаа дуудуулцгаа, огцрох асуудал ч хөндөгдөж мэднэ, Чойжилсүрэн, Номин мэт нь...
Danh ni tolgoig 30 havi bagasgaval yamar be
Одоо өнгөрсөн. Хүмүүс ч хүлээн авахгүй. Ер нь нэмэх бол хаврын сүүл сард нэмбэл хүмүүс овоо хүлээн авах байхаа. Одоо бол ёстой цаг нь биш байна
Алив асуудлыг маш нарийн бодож, үр дагаврыг тооцож шийдэх тал дээр төрийн байгууллагууд үнэн хөлдүү юм даа.
Доржханд, Чойжилсүрэн, Цэлмүүн нараар толгойлуулсан хэсэг бүлэг хулгайчид Эрчим Хүчний салбарыг зориуд даипууруулж хүнд байдалд оруулж дараа нь өөрсдөө хувьчилж авах гэж бн. ЕС Оюунэрдэнээ өөрийнхөө ЗГ ын доторх бүлэг хулгайчидаа хөөж гаргахыг шаардаж бн. Яг нөгөө Элбэгдорж, Сайханбилэш нарын Эрдэнэтийг муучилж байж луйварсан тактик дахин давтагдах гэж бн. Эртхэн танигдсан дээр нь наад бүлэг хуогайчдаа ЗГ болоэ УИХ аас хөөж гаргахыг ард түмэн шаардаж бн