Нийгэм мэдээ

“Халзан Бүрэгтэй"-н үйл ажиллагааг зогсоолоо

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд сүүлийн хэдэн жил эсэргүүцсээр ирсэн.

Сүүлийн өдрүүдэд иргэд жагсаал зохион байгуулж, 1000 гаруй иргэн оролцсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга М.Амарсанаа газар дээр нь очиж иргэдтэй уулзаж, өөрт олгосон эрхийн хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тухай захирамжаа танилцуулж, холбогдох байгууллага болон жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Халзан бүргэтэйн орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тус эзэмшигч нь  “Монголиан нэшнл рийр ийрт” гэх компани. Уг компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Анх 2001, 2004 онд лиценз олгож эхэлсэн. Тус орд нь газрын ховор элементийн нөөцтэй. 268 сая тонн хүдэртэй гэсэн нөөцийн бүртгэлтэй. Эцсийн бүтээгдэхүүн буюу 1.2 сая тонн исэлтэй.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ

Стратегийн том ордыг ард иргэдээр турхируулах нэрийдлээр нэг баагий өөрийн болгож авах нь дээ

Enebish.
Enebish.

Эрт дээр үеийн онгон шүтээнүүдийн ус, ан амьтан ургамал эргээд хэзээ ч олдохгүй ХОВОР ЭРДЭНЭ ЭХ ОРОН МИНЬ билээ...
Урд говь хангай хосолсон үлгэрийн гэмээр нутгийн өнгөт чулуунуудыг нутгийн нь иргэд Хятадад зарж хөлжиж байна гэх юм.Энэ 2 нутгийн иргэдийн ялгаа мөн ч их байна.
Бүгдээрээ онгон дагшин байгаль орчиндоо мөнхөд амьдрах хувь тавиланг алдвал мөхнө шүү дээ.

Зочин
Зочин

Хаш илд сэтгүүлч зөв ойлголттой мэдээлэл оруулна уу. Уран тори гэх цацраг идэвхит бодистой уурхай юм . Уурхайг олборлоод ашиглаад эхлэхэд цацраг идэхит дэгдэмхий хий ялгарч салхиар орчиныг бохирдуулдаг юм байна .1978 онд оросууд нээсэн байдаг . Дараа нь ашиглах нь гол нуур , хүнсний тариалан эрхэлдэг газрын ойролцоо учир ашиглах боломжгүй гээд оросууд өрөмдсөн цооногуудаа лацдад орхисон байдаг . 2000 оны үед Барсболд МАН , Д.Пүрэвдорж МАН ( хоеул УИХын гишүүд асан) хөшөөт , халзан бүрэгтэйн лицензийг бусдад худалдсанаар энэ ажил эхэлсэн байдаг

Зочин
Зочин

Tvr zogsooj bgaad nuhdvvdiig chiemeegvi bololguut in chimeegvihen uhchihna daa neg udur

Зочин
Зочин

Ховд аймгийн засаг даргадаа баярлаа

Back to top button