Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: “Соната-6” том машины араас мөргөж, 26 настай залуу амиа алдлаа

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан тухай дуудлаггыг 11.10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүмүүс минь анхаарал бологоомжтой яв л даа Хайран залуу, хайран амь

Зочин
Зочин

Ослын гурвалжин байхгүй үед чулуу овоолж болно. Тэмдэг тавиагүй бол амийг амиар, өөр аргаар Монгол хүний хэнэггүй занг устгаж дийлэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button