"Ураны төслийг зогсоох зорилготой" гэх Ц.Даваасүрэнгийн саналыг УИХ дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2024.11.15/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Дээрх хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүний гаргасан ураны олборлолтын суурь АМНАТ-ын 5 хувь байсныг 9 хувь болгон нэмэгдүүлэх саналыг өөрийнх нь ахалдаг Төсвийн байнгын хороо дэмжсэн бол Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй юм. Иймд УИХ-ын хуралдаанаар байнгын хорооны “дэмжээгүй” саналыг дэмжих санал хураалтыг явуулж, гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Манай гадаад бодлого дээр тодорхой ахиц гарсны үндсэн дээр энэ төсөл урагшилж байгаа гэдгийг хэлэн нь зүй. АМНАТ болон давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаараа 6.2-т заасан Ашигт малтмалын дийлэнх хувь нь Монголын ард түмэнд ноогдох ёстой гэдэг заалтыг бүрэн биелүүлж байгаа. Зарим хүмүүс мэдээж Казахстан улстай харьцуулдаг. Казахстан улс яг өнөөдрийн байдлаар 6 хувийн суурь АМНАТ-тай дээрээс нь хамгийн их борлуулалт хийлээ гэхэд 18 хувь буюу нийт 24 хувийн АМНАТ байгаа. Дээрээс нь 20 хувийн ААН-ийн орлогын албан татвар авдаг. Гэтэл манай хуулиар суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь 9 хувь гээд 19 хувь. Дээрээс нь манай ААН-ийн орлогын албан татвар 6 тэрбумаас дээш байвал 25 хувь байгаа. Дээрээс нь бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа. Зөвхөн гуравхан АМНАТ-аар болон ААН-ийн орлогын албан татвар, хувьцаагаараа бид 51 хувиас дээш гарч байгаа. Дээрээс нь бид 13 татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд ашиг авах боломж бүрдэж байгаа. Айлчлал маш олон хатуу гэрээ хэлцлийн үр дүнд ийм ашигтай үр дүнд хүргэсэн шүү.
Ц.Даваасүрэн гишүүн 5 хувийн суурь АМНАТ-ыг 4 хувиар нэмнэ гэдэг нь ерөөсөө л уг төслийг зогсоох зорилго агуулж байна гэж харагдаж байгаа. Үүний ар талд сайн үр дүн гарахгүй. Ийм байдлаар асуудлыг гацаадаг хүмүүсийн үе дууссан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Би агуулгын хувьд Ц.Даваасүрэн сайдын эсрэг байгаа. Энэ удаагийн Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол ганц Зөөгч овоо төслийн тухай биш. Цаашид Монгол Улсад уран олборлох асуудлыг бид том зургаар нь харах ёстой. Ганц зөөгч овоог бид үйл ажиллагааг нь дэмжиж ашиглалтад оруулах тухай яриагүй. Хэд хэдэн ордын тухай яригдаж байгаа. Үүний цаана гадаадын хөрөнгө оруулалтыг бид дэмжих юм уу үгүй юу гэдэг шийдвэр гаргах нөхцөл байдал дээр байгаа шүү гэдгийг хэлье.
Хэн ч ард түмний төлөө гэж хэлчхээд энэ ард түмэн баялагтаа эзэн байхын эсрэг санал гаргаад сууж байгаа нь харамсалтай. Ерөөсөө л бүх зүйлийг мушгиж эх орондоо хайргүй хүмүүс энэ төслийг яриад байгаа юм шиг худал мэдээлэл тарааж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-9 хувийг ард түмэндээ өгнө гэж ярихад юун буруу байгаа юм. Бид асуудлаа ярья. Хүн рүү битгий дайр. Яарч байж болно оо. Ямар хар сүүдэр та нарыг минь дайрчих ваа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
-Олон жил суусан ах маань сая бас буруу л ярьж байна. Энэ чинь ураны хууль биш. Цөмийн эрчим хүч, энергийн тухай хууль. УИХ-д олон жил суучхаад өөрсдийгөө бүгдийн мэддэг юм царай гаргадаг ах нь больцгоо. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ одоо больцгоо. Ганбаа ах аа. Одоо наад маскаа тайл. Худлаа жүжиг тавьж эх оронч царай гаргадаг хүмүүсээ одоо бид бодитоор харж байх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүдийг дэмжээгүй саналыг дэмжсэн санал өгөхийг уриалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Масктай хүмүүс цаашаа явахаа байсныг з�##�уу гишүүд улайт�##� нь хэлж дээ улайхаа байчихсан нөхдүүддээ наадуул чинь Дарханы арьс ширний үйлдвэрийг Даваасүрэнгээс нэх
Даваасүрэн бол "их өр тэглэх" ажлын хэсэгт байхдаа л гарцаагүй барьцаанд орсон хүн юм болуу даа,хөөрхий. Ганбаа бол яах вэ, сайн дураараа л чааж байгаа л доо.
Даваасүрэн мэтийн хэрэгггүй, хэт их юманд хутг�##�дсан этгээдүүд одоо зайгаа тавьж өгөөд тэтгэвэртээ суумаар юм. Хичнээн жил төрийг шагтаажилж амьдрах гэсэн юм бол, ханаж цадна гэж байхгүй юм да
1990 оноос өмнөх үед бол энэ Даваасүрэнг �##�ь хэдийн эх орноос урвасан онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэх байсан!! Гэтэл одоо бүр УИХ дотор ороод суучихсан, нууж хаах ч үгүй улайм цайм эх орноо хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад сууж байх юм?!!
УуРАН АЛЬ 20 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ ХАРААТ, ХАЙРХАНЫ ОРД ГЭЖ ЯРЬЖ ХАЙГУУЛ ХИЙЖ КЕМПҮҮД ХҮРТЭЛ БАРЬСАН НЬ ОДООГ ХҮРТЭЛ БАЙЖ Л БАЙГАА. НӨГӨӨ ТАЛААР /ЦАГААН ЭЛСНИЙ ТАЛБАЙН БАРУУН УРЬД ЗАХАД/ Улаан бадрах сумын нутагт Цагаан элсний газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт т�##�байн баруун урьд орших Дулаан хар ууланд Францын Арево ХХК хайгуулын ажил нь дуусч, шар нунтаг олборлож эхлээд даруй 10 гаруй жил болж байна. Одоо УИХ-д сууж буй Ундраа билүү энэ хүн яагаад дуугүй суугаад байна аа. Угтаа бол энэ ураны асуудлаар л бараг энд орж ирсэн байж болох юм. Уран олборлож болно. Улсад өгч буй ашиг, хууль, гэрээний за�##�тын биелэлт их чух�##�. Засгийн газар маш их юм нууж хааж байна. Одоо л нэг ураны хайгуул эхэлж, Зөөгч овоо гэж /Цагаан элсний т�##�байн зүүн урьд хэсэгт/ ордод олборлолт явуулж эхлэх гэж байгаа юм шиг ойлголт өгөөд байх юм. Ойлголтоо зөв өгч, ард түмнээ хүндэтгэл дээ. Тэр Дулаан хар /нэр буруу байж болзошгүй/ уулан дахь ураны хүдрийг уусган баяжуулж, шар нунтаг олборлож байсан ажил яасан бэ. Үүнийгээ эхлээд ярь. Мөн Монгол улсад газрын тос олборлож ирсэн аж ахуйн нэгж нь ганц Дачин Тамсаг Петролеум ХХК байгаа юм шиг ойлголтыг ард түмний толгойд бүрэн дүүрэн суулгаж хаялаа. Гэтэл Дорноговийн Зүүнбаян- Цагаан элсний газрын тосны хайгуул олборлолтын т�##�байд тос олборлолт явуулж эхлээд 20 гаруй жил болж байгаа "Доншен газрын тос Монгол" ХХК нь юуны учир огт яригдахгүй нууц байдаг болж байна аа. Энэ т�##�бай 1967 оныг хүртэл манай улс газрын тос олборлож нэрж шатахуун түлшний үйлдвэрлэл явуулж байсан түүхэн газар. Энд 200 гаруй тосны цооног олборлож, эхнээсээ тос нь багасч, фракцийн цооногууд бий болоод байгаа ч Хамарын хийдийнөмнө ухаа толгод , тэдгээрийн хоорондох хотсуудаар олон арван цооногууд өрөмдөн тос олборлож байгаа нь тэнд ажиллаж байгаа дохиурууд бүхий олборлох төхөөрөмжүүдээс харагддаг. Үүнийг яагаад ард түмнээс нуун д�##�д�##�ж байна аа. Ил яриач ээ. Нөгөө т�##�аар Сайншандаас Зүүнбаян багийн төв хүртэл тос зөөдөг төмөрзамтай. Тэндээс үргэлжлүүлэн Тавантолгой- Гашуун сухайт хүртэл төмөрзам барих ажлыг Баттулга ерөнхийлэгч байх үед хийгдсэн. Ерөнхийлэгч асан Зүүнбаян- Цагаан элсний газрын тос олборлолтын т�##�байн т�##�аар маш их мэдээлэлтэй байх ёстой. Нутгийн ард түмэн мэдээллээр хангагдмаар байна. Даваасүрэн дарга энэ бүгдийн учрыг мэдээд юмуу олох гээд ингээд байгаа байж болно шүү.