Томилолт #1: Ирэх хоёр жилд Монгол НҮБ-ын өмнө тодрон гялалзахын эхлэл

Өнөө цагийн малгай сэдвүүдийг дэлхийн түвшинд нэрлэвэл хүний эрх, жендерийн тэгш байдал гэхчлэн үргэлжилсээр уур амьсгалын өөрчлөлт дор голчлон зангидагдах юм. Учир нь хүлэмжийн хийн ялгарал жил ирэх тусам багасах бус нэмэгдэж, дэлхийн дундаж температур өсөн, хойд мөсөн далай хайлсаар байна. Үүнийг даган байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэхээс гадна ихэнх улс орнуудын ирээдүйд сорилт авчирсаар буй.
Иймд НҮБ-аас тавьдаг “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хамгийн гол агуулга ийш чиглэдэг. Дэлхийн удирдагчдыг цуглуулж, энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлье, хамтдаа гарц шийдэл эрэлхийлье гэсэн нь COP буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх конвенцын хэрэгжилтийг хангах олон улсын Бага хурал юм.
Эдгээр өдрүүдэд 29 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Бага хурал Азербайжан улсын Баку хотноо арваннэгдүгээр сарын 29-нд дуусаж, үр дүнгээ хэлэлцэнэ. Зохион байгуулалтыг нь өндөр хөгжилтэй орнууд ч шагшин үнэлэхэд хүрсэн Баку хотоос COP29-ийг сурвалжиллаа.
Тус Бага хурлын хамгийн халуун хэсэг нь Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт. Энэ хэсэгт орон орны төрийн тэргүүд, эсвэл ерөнхий сайд нар багадаа гурван минутад багтаан, ерөнхий сэдвийн дор байр сууриа илэрхийлдэг.
Харин энэ хэсэгт манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг, илэрхийлсэн санааг тоймлож үзье.
Нэг: ДНБ-ий 50 хувьтай тэмцэх хэмжээний санхүүжилт шаардлагатайг онцлов
Уур амьсгалын өөрчлөлттэй улсын төсөв юм уу зарим нэг төслийн хөрөнгөөр үр дүнтэй тэмцэх боломжгүйг Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишигтэй ярилцах үеэр тодотгож байв.
Хоёрт, энэ удаагийн СОР29-ийн гол сэдэв санхүүжилт байсан юм. Нэг ёсондоо, “Хөгжиж буй” тодотголтой улс орнуудад дахин илүү их санхүүжилт хуваарилъя, үүнд хөгжингүй орнууд, хувийн хэвшлүүд хариуцлага хүлээе гэдэг санаачилгыг НҮБ өөрөө баримталж, зохион байгууллаа.
Тийм ч учраас хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх агуулгаар ямар санал санаачилга дэвшүүлж, хэрхэн үр дүнд хүрээд буй талаар тайлагнахаас гадна цаашид урагшлахын тулд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатайгаа онцолж байсан.
Тэгвэл, манай улсын хувьд,
- Сэргээгдэх эрчим хүч
- Ногоон хөдөө аж ахуй
- Ойн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй хийгээд бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна хэмээн дурдлаа.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө чухалчилж, цаашид “Өнө мөнхийн Монгол” нэртэй байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүллээ гэлээ.
Сүүлийн өгүүлбэрт манай улсын хийсэн ажлын гол “тайлан” багтаж байна. Зарим улс орнуудтай харьцуулахад бага, битүү гэмээр. Гэхдээ бусад салбартай уялдуулж, цогц амжилт гаргахын тулд буюу Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн тулд ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө шаардлагатай гэж эрсхэн дурдлаа.
Хоёр: Эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлав
Түүнчлэн, гурван минутын богино хугацаанд жендерийн тэгш байдлыг чухалчилсан багагүй агуулга багтаахыг зорьсон нь анхаарал татсан.
Хэрэв уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй бол 2050 он хүртэл 160 сая орчим охид эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөнө, 240 сая орчим хэсгийн хүнсний аюулгүй байдал алдагдана гэсэн тооцоог дурдав. Ингээд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор Монгол Улсад зохион байгуулснаа хэллээ. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гаргаснаа мэдэгдсэн юм.
Энэ нь бодит хийсэн ажил гэхээсээ стратегийн шинжтэй оновчтой алхам юм. НҮБ-аас дэвшүүлдэг хоёр гол санааг нэгтгэн уяж, зорилго зорилтынхоо нэг чиглэл болгосон гэдгийг дээрхээс анзаарч харах боломжтой байв.
Гурав: Бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл байгуулах санаачилга дэвшүүлэв
“Тэрбум мод” болон эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн агуулгаа ийн дурдаад, араас нь Монгол Улсын соёл, уламжлал, хөдөө аж ахуйн онцлогт суурилсан дараагийн сэдвийг онцлов.
Энэ нь бэлчээрийн мал аж ахуй байлаа. Тухайлбал, “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг энэ мөчид манай улс дэвшүүлчихлээ.
Хэрэв тус санаачилгыг дэмжвэл уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай дэлхийн 100 гаруй орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 сая орчим хүний эрүүл мэнд, аж амьдралыг сайжруулан хамгаалахад дэмжлэг болно хэмээв.
Нэг ёсондоо бидний стратегийн дараагийн томоохон хэсэг бол бэлчээрийн мал аж ахуйд түшиглэдэг улс орнуудаа нэг эгнээнд нэгтгэх, байр сууриа НҮБ-ын өмнө бэхжүүлж авах болж таарч байна.
Дөрөв: 2025, 2026 оны хүлээлтийг Монгол Улсын онцлогтой уялдуулж, онцлов
Харин төгсгөлд нь,
- 2025 оныг “Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”
- 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай”
- Мөн 2026 онд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай” асуудал тус тус хүлээгдэж байгааг зориуд цохсон.
Ерөнхий СОР29-өөс гадна цөлжилтийн асуудлаарх хэсэг тусдаа зохион байгуулагддаг. Энэ хурал 2026 онд манай улсад болох нь хамгийн том ажил гэдэг нь Баку хотноо ажиллах үеэр үргэлж бодогдож байв. Мөн хоршоолол, бэлчээр ба нүүдлийн аж ахуйг олон улсын хэмжээнд онцолсон жил 2025, 2026 онд дараалан тохиох нь манай улсын хувьд ээлтэй ч гэмээр суурь нөхцөл мөн.
Эдгээрийг дурдсан нь энэ удаагийн СОР29-өөс илүү санхүүжилт татах, мөн өөрийн улсын байр суурийг онцлон тэмдэглэх, ойлгуулах гол зорилтыг хангаж өглөө гэж үзэв.
Нэгтгэн дүгнэхэд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд манай улсын амбиц ирэх жилүүлэд илүү анхаарал татах хэмжээнд нэмэгдэн тэлэх хүлээлттэй болчихжээ.
Нэг үеэ бодвол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн нь тэрбум, тэрбумаар мод тарьж, тэр тоогоо НҮБ-ын индрээс зарлан тунхаглаж байгаа олон улс орнуудын эгнээнд сая дөхөж очсон оновчтой алхам. Харин цаашид,
- Эмэгтэйчүүдийн оролцоо
- Бэлчээрийн мал аж ахуй
- Цөлжилт гэсэн гурван гол сэдвийг уур амьсгалын өөрчлөлттэйгөө уяж, идэвхтэй ажиллах ерөнхий зураглал гарлаа. Энэ зураглалаа НҮБ-ын өмнө илэрхийлж амжлаа.
Харин олон улсын нөхцөл байдлын хувьд ч энэ нь оновтой уялдаж байгаа юм.
Дэлхийн хандлага өөрөө сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд руу чиглэж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй хөгжингүй орнууд ганцаар тэмцэх бус, хөгжиж буй орнуудаа хамтран дэмжиж байж үр дүнд хүрнэ гэдэг ойлголт газар авсан. Хөгжиж буй орнуудын G77 бүлэг ч ихээхэн хүчирхэгжиж, санал шүүмжлэлээ улс төрийн хувьд хурцаар илэрхийлэх болсон.
Харин бидний зогсож буй цэг өөрөө энэ. Тийм учраас “Хөгжиж буй орнууд руу анхааръя. Тэдэнд санхүүжилт дутаж байна. Тэгш байдал алдагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэд илүү их өртөж байна” хэмээж буй давлагаа урсгал дунд хэрхэн “хөвөх”-өөс бидний амбиц шалтгаалах юм.
Өөрөөр хэлбэл энэ давлагаанд хөлөг онгоц биш юм гэхэд дориун өнгө төрх, стратеги бүхий олон сэлүүрт завин дээр гарах шаардлагатай байгаа. Үүнийгээ СОР29 дээр хангалттай илэрхийлээд авлаа.
Манай улс өөрөө хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтөд даацтай нөлөө үзүүлдэггүй. Эрчим хүчний салбарыг л эс тооцвол аж үйлдвэржсэн орон биш болохоор тун гайгүй. Мөртлөө сөрөг нөлөөнд нь хамгийн ихээр өртдөг. Нүдний цөцгий мэт хайрлах ёстой, жил бүр багасаж буй ойн хэмжээг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах зорилт аминд тулсан. Хөвч, хангайн хэдэн аймгаа эс тооцвол манай улсын ихэнх хэсэг гандуу, цөлжүү болсон нь үнэн. Үүнийг дагаад малчдын амьдрал, бэлчээрийн мал аж ахуйн өмнө сорилт тулгарсан.
Энэ нөхцөл байдлаа оновчтой илэрхийлэхээс гадна, өөрсдөө ч ажил хийж авбал нэмэр тус нь хэмжээлшгүй юм. Нэг үгээр, шууд Монгол Улсын ирээдүйд холбогдоно. Хатуухан хэлэхэд Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол дагасан “хэрүүл” дэргэд нь жижигхэн асуудал. Үндэсний хэмжээний дархлаа, онцлог ялгаралт шинжээ хадгалан үлдэх хийгээд соёл, уламжлалтай ч салшгүй холбогдох сэдэв энэ.
Иймд 2025 онд хоршоолол, 2026 онд бэлчээрийн мал аж ахуй ба цөлжилт гэсэн сэдвээр НҮБ бодлого чиглэлээ голчлоход Монгол Улсын байр суурь өөрөө жишиг болох ёстой. Бидний онцлогтой маш тохиромжтой уялдаж өгч байна. Дагаад олон улсын тавцанд эзлэх байр суурь, нэр хүндээ өсгөх гэдэг үндсэн том зорилтод томоохон хөшүүрэг болно.
Нэгэнт санхүүжилт шийдвэрлэх гол зорилттой СОР29-т манай улс ДНБ-ий 50 хувь гэдэг тоог хэлсэн нь магадгүй зөв амбиц байж мэдэх юм. 2022 оны байдлаар манай ДНБ 15.5 тэрбум ам.доллар байсан. Энэ 2024 онд 20 тэрбумыг давах хүлээлттэй. Ингэж тооцвол энэ ойролцоогоор 10 орчим тэрбум ам.долларын асуудал гэсэн үг.
Бидний хувьд НҮБ-ын Хүн амын сан, Хөдөө аж ахуйн байгууллага зэргээс нийтдээ 100 хүрэхгүй сая ам.долларын санхүүжилтийг энэхүү уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд авсан гэдэг албан бус тоо байна. Бусад улсуудтай харьцуулахад бага тоо.
Удахгүй СОР29 дуусаж, НҮБ санхүүжилтийн шинэ загвар батална. Үүндээ хөгжиж буй орнуудын эрх ашгийг голчилж тусгана. Харин энэ дунд Монгол Улс дээрх байдлаар байр сууриа илэрхийлээд авлаа.
Энэ удаа Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс илэрхийлсэн байр суурийг тоймлосон бол дараагийн тоймдоо СОР29-өөс Монгол Улс ямар амжилттай ирсэн талаар багцалж хүргэнэ.
Ж.Мядагбадам, М.Тэнгис
Баку хотоос бэлтгэсэн бусад тойм:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цэргийн бага даргын үед олон улсад нэг их тодроо д гял�##�заад ирэх нь ч юу л бол доо..,,, кх кх кх
Ямао ацаараа юу хийж гийгүүлэхүү? Бойкотод орохгүй бол их юм
Энэ сурв�##�жлагч нэртэй з�##�уу хүү ямар эрт хүнд долигонож сураа вэ? Ганц удаа гадаад улс үзүүлэхэд ингэж байгаа бол өөр олон улс үзүүлбэл бүр эцэг эхээсээ илүү бодох нь дээ. З�##�уу хүн байж ичиж амьдар
Б�##�иар утаа, үй олон өмхий нүхэн жорлон, 19-р зууны үеийн бохир заваан гэр хороолол нь үлгэрт гардаг шидэт дохиураар дохидог шиг л �##�га болдоггүй юм бол яаж НҮБ-н өмнө тодрон гял�##�зах гээд байгаан болоо?
....гял�##�заж мял�##�заж байгаад банзан жорлондоо угаартаад унаж б�##�арах вийдээ . Мөөмөө унжуулаад мөрөөрөө гэлдэрвэл дээргүй юу
Улаанбаатар хотын утаан дундаас МАН-ын авлигчин, нүүрсчин, офшорчин, газрын наймаачин 60 тэрбумын эрлийз, хурлийз л�##�рууд тодрон гял�##�зах байх л дөө!