МАН-ын бүлэг 15.00 цагт, АН-ынх 10.00 цагт хуралдахаар товложээ
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.
Хууль зүйн байнгын хороо: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан,
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан: Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах,
УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан: Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.