УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайханы хүмүүс: Г.Сайханбаярын зээ дүү, Б.Отгонсүхийн эхнэр, Я.Төмөрбаатарын дүү ОБЕГ-т дарга болов

Шадар сайд С.Амарсайхан тушаалаараа Онцгой байдлын ерөнхий газрын гурван ч дэд даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг өнгөрсөн баасан гарагт /2024.11.15/ чөлөөлсөн байна.

Тэдний оронд С.Амарсайхан өөрийн хүмүүсээ оруулж ирж, дараах томилгоонууд хийж байгаа аж. Тодруулбал,

  • ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг,
  • дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг,
  • дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилохоор тушаал гаргасан гэгдэж байна.

Нэг. Ц.Ганзориг нь Батлан хамгаалахын сайд асан Ч.Сайханбаярын эгчийнх нь хүүхэд /зээ дүү/ юм байна. тус байгууллагын дэд даргаар арваад жил ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргасны улмаас албан тушаалаасаа огцорч байсан аж. Тэрбээр, Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан, Гамшиг судлалын хүрээлэнд судлаач-химич, Бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газарт Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, ОБЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байжээ. 2021 оноос УОК-ын Шуурхай штабын даргаар ажилласан.

Хоёр, Ц.Уранчимэг нь "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийн эхнэр ажээ. Б.Отгонсүх нь С.Амарсайханыг Хотын даргаар ажиллаж байхад Хотын даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, "С.Амарсайханы хүн" юм. Ийнхүү эхнэрээ Бригадын генерал цолны ранктай ажилд томилуулж байна.  

Гурав, Я.Гантөмөр нь Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүү. МУИС-ийн гэгддэг Я.Төмөрбаатар 2020 оноос Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
saikhana
saikhana

ууганбаяр гёнёрал төрд хэрэгтэй хүндээ

тогтох
тогтох

Яасан гэж бөөнөөр нь чөлөөлдөг юм бол хамаарал бүхий хүмүүсийг байршуулах гэж ийм арга хэмжээ авч байгаа бол харуусмаар. Ул долоож чаддаг бол долоохсон долоох юм байвал юу ч байсан яахав дээ

Зочин
Зочин

Иргэний хамгаалалтаас эхлээд энэ байгууллагад 30 гаруй, 40 шахам жил ажилласан дарга нараа сэлгэж, шинэ залуучуудаа гаргаж ирж байна. Яагаад болохгүй гэж. Эд нар чинь дандаа л шат шатаар нь дамжиж ажилласан хүмүүс ш дээ.

Иргэн
Иргэн

АТААРХАЖ ҮХЛЭЭ ДООШООГОО ЧИЙГТЭЭД ЯВЧЛАА БИ УРНААТАЙ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ДЭМЖИЖ БАЙГАА Ч ИЙМ ГОЁ КРАНТАЙ ХҮН ГОЁ ЮМАА ГЭЖ Л БОДОЖ БАЙНА.УРНАА ЧИ НАЙЗЫГАА ДУУДААЧ НАЙЗ НЬ САЙН ЦҮНХ БАРИГЧ БАЙЖ ЧАДНА ШҮҮ ДОЛООСОН Ч ЯАХ ВЭ?

Зочин1
Зочин1

aalz shulsee nehej bgaa ni gehuu

иргэн
иргэн

Ажилласан туршлагатай, мэргэжлийн хүмүүс томологсон байхад тэрний хүн гэж ярих нь илүүц санагдаж байна

Зочин
Зочин

Дараагийн ээлж хоолондоо л орж байна юу нь болохгүй гэж

Зочин
Зочин

Цэргийн хүмүүс тушаалаар ажлаа өгдөг юм солигдолгүй яахав гайхаад байх зүйл алга онцгой байдалын дотоод асуудал ардуудад хамаагүй шинээр томилогдсон дарга нар сайн хийгээрэй. Ахмад настан

Зочин
Зочин

Хм. Төрийн ажлыг төрлийнх болгоод л улам л дампуураад байдаг

Зочин
Зочин

Бүгд л Салбартаа ажилласан туршлагатай хүмүүс байна даа
Дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button