Нийгэм мэдээ
2026 оноос математикийн босго онооны шалгалт авдаг болно

2026 оноос монгол хэлээс гадна математикийн хичээлээр босго онооны шалгалт авдаг болохоор шийдвэрлэжээ.
ЕБС төгсөгчид монгол хэлний шалгалт өгдөг. Улмаар 400 босго оноог давсан бол хүссэн хичээлээр ЭЕШ өгөх боломж нээгддэг. Тэгвэл их, дээд сургуульд элсэгчид нь монгол хэлээс гадна математикийн суурь мэдлэгтэй байх нь зөв гэж Боловсролын яам үзжээ.
Боловсролын сайд П.Наранбаяраас энэ талаар тодруулахад "2026 оноос хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэсэн. Харин бэлтгэл ажлууд хийгдэх шаардлагатай" гэж хэллээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэртэй их дээд сургууль нь босго шаардана биз..коллеж мсүт нь босго шаардаад яах бэ..иөн хувийн дээд сургууль босго шаардах хэр юм уу..хамаг залуусаа гадагш нь алдах бий дээ..
Ямар ч чанаргүй сургуульд босго оноогоор юугаа хийхэв!!! Социализмын үед конкурсын шалгалт гэж ёстой шигшиж шалгаж сургуульд оруулдаг байлаа!!! Одоо бичиг үсэг тайлагдаагүй хүнд мөнгөөр диплом бичиж өгч бн!!! Боловсролын систем бүрэн дампуурч бн!!!
Энэ нөхөр тэр үед байхгүй юм байна. Хүн бүр математикч болох албагүй шүү харин эх хэл заавал байх шаардлагатай
Бүрэн дэмжиж байна, энэ бол мэргэн шийдвэр байлаа. Хувийн дээд сургуулиудын мөнгөөр элсүүлдэг тогтолцоог халах цаг болсон шүү
хөгширөх тусмаа хужаа царай болоод бхима
Тэрний оронд орсхэлийг бүр мѳсѳн хасмаар байна. орос сургуулиудыг шинээр нээхийг хориглох хэрэгтэй