Улс төрийн мэдээ

Хөшигний ард: Х.Баттулгыг "намнах" гэж АН-ын даргад горилогч О.Цогтгэрэлийн талаас хаалттай хурлын бичлэг дэлгэжээ

Хаалттай хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны бичлэгээс зөвхөн Х.Баттулгын ярьж буй хэсгийг тасалж, онлайнд тавьсан нь анхаарлын төвд орчихлоо.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН, АН-ын аль алины бүлгийн хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулсан. Иймд цагийг зориуд зөрүүлж товлосноор мэдээлэл хийлгүй, оройтож тарцгаав.

Ингэхдээ ерөөс Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох асуудалд БНХАУ-ын талтай ойлголцох, үүнийг геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж яаравчлах тухай ярьжээ.

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд Гашуунсухайтын төмөр замыг сайн муу нэртэй ч гардан барьж аваад бариулчихсан хүний хувьд зарим тайлбар өгсөн байна. "Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан сайд нар мэдээлэл дутуугаас болж илүү зардал гаргах вий. Ихэнх дэд бүтцүүдийн ТЭЗҮ-ийг гаргачихсан байтал дахиад тендер зарлаад байна. Ер нь их мэдээлэл, материал байгаа. Тэдгээртэй танилцчихмаар л байгаа юм" гэх зэргээр хачирлажээ. Түүнчлэн "Одоо дахиж цариг ярихгүй, нэг тийшээ болсон гэдгийг ойлгоосой" хэмээв.

Энэ нэг тийш болсон сэдэв гэдэг нь үнэн ч яг тэр яриаг нь тасалж, сошиалд "шидэж" өглөө. Ингэснээр дахиад Х.Баттулга Гашуунсухайтын төмөр замыг "Хятадууд танктай ороод ирнэ" гэж айлгаад нарийн биш бүдүүн царигаар барьсан сэдвийг олон нийтэд сануулав.

Хаалттай явагдсан тус АН-ын бүлгийн хуралдааныг О.Цогтгэрэл даргалсан. Тэрбээр шинэ парламентад намынхаа бүлгийг даргалж, ажиллаж байгаа. Х.Баттулгын үг хэлэх хугацаа дууссаны дараа О.Цогтгэрэл "Микрофон авах юм уу?" гэж асуувал хариу дурамжхан, "Өгөөч дээ. Асуугаад байхдаа яадаг юм?" хэмээн ирсэн нь бичлэгээс харагдав. Угтаа энд эдгээр үйл явдлын гол нюанс бий.

Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын бүлэглэл сонгуульд амжилт олж чадаагүй ч шинэ парламентад нөлөөгөө алдаагүй яваа. Тэдний хувьд АН-ын даргаас Л.Гантөмөрийг огцруулж, он гараад шинэ дарга тавьж авах төлөвлөгөө зангидаж буй хэмээн хөшигний ард яригдсаар буй. Харин дараагийн даргад сойх хамгийн өндөр боломжтой нэгнээр О.Цогтгэрэл нэрлэгдэж байгаа юм. Тэр өөрөө ч энэ амбицыг ил илэрхийлж байна.

Харин парламентад суусан Ардчилсан нам "Жэнко" Х.Баттулга ба Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын фракцаар хоёр хуваагдан "жигдэрсэн". Б.Баттулга хамтарсан Засгийн газарт сайдын суудал ч аваагүй, адаглаад бүлгийн дарга болоогүй нам жим суугаа нь далд удирдлага, хүчтэй нөлөө атгасан хэвээр буйг илтгэдэг.

Иймд О.Цогтгэрэлийн нэгдсэн бүлэглэлийн эрх ашиг Х.Баттулгыг "намнаж" авахад чиглэх нь тодорхой юм. Харин түүний эсрэг өдөөж болох ганц сэдэв Гашуунсухайтын төмөр зам, өргөн нарийн цариг билээ. Тийм ч учраас бүлгийн хурлын хаалттай бичлэгээс "Жэнко"-гийн цариг ярьсан хэсгийг тастаж "шидсэн" эзэн О.Цогтгэрэл гэж хөшигний ард яригдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-ын "Чайна энержи" компаниас Засгийн газарт ирүүлсэн захидлын агуулгыг задалж тайлбарласан байна. Нэг үес Тавантолгойн ордыг БНХАУ-ын талд өгчих шахаж байсныг бодвол тэдний талаас 20 сая тонн нүүрс авах, ингэхдээ өөрсдөө олборлох зэрэг боломжийн хувилбар дэвшүүлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь худалдааны дайныг дахин өдөөж, нүүрсний зах зээл савлах хүлээлт үүсгэсэн. Ийм ч учраас ойрын хугацаанд "Чайна энержи"-тэй тохирч, Гашуунсухайт боомтыг холбож авах амбиц Засгийн газарт байна.

Г.САНСАРМАА


Холбоотой нийтлэлүүд:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Цргтгэрэл Баттулгын ачаар энэ зэрэгтэй яваа

Зочин
Зочин

Баярцогтоо шоронд ороогүйдээ баярлаад гэртээ суу ай. Сурсан зангаараа л дахиад л энд тэнд булталзан Монгол төрийг хутгах юмаа хийсээр явах юм. Бундуут хулгайч шиг л бүр хор найруулах донтой болчихсон

Иргэн
Иргэн

ХҮЗҮҮГҮЙ ХОРЧИН ЗАЛУУ ОХИДУУДЫГ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ АЛЫГ НЬ ХОЛХИНДОГ БОЛТОЛ ШААГЧ ҮМХИЙ ЭЛБЭГДОРЖ ОДООХОН БАРИГДАЖ ИРЭЭД ШОРОНДОО ОРООЛ ГОШНОГОДУУЛНА.ХУЖАА БАЯРЦОГТ УГААСАА НАСААРАА ГЯНДАН ОНЦГОЙН ШОРОНД ЗАЛРАХ НҮҮРИЙН БУЯНТАЙ АЦ ТЭР ЭРД ЭМЛҮҮЛЭГЧ ЛАЛАР ШОРОНД ЭЛБЭГЭЭГИЙН БАНДИ БОЛНО ШОРОНГИЙН ХУЛГАРУУД ЯАХ ГЭЭД БАЙГААН ЭЛБЭГДОРЖТОН ЗОРИГИЙГ АЛУУЛЧИХААД МУУ ЛАЛАР ОДОО ШОРОНГИЙН ГОШНОГО БОЛОХГҮЙН ТУЛД ТӨРД ҮМХИЙ АЛАА ДҮРЭХ ГЭЭД МУУ ХАЧИН ТӨМСӨГӨӨ ЧИ АНУ д ҮРЧИЛЖ АВСАН НЭРЭЭР АВААЧСАН ОХИДУУДАА ЭЭЛЖИЛЖ ШААГААД АЛЫГ НЬ ХЭЛҮҮТЭЙ НЬ ХАМТ ДОЛООГООД ХЭВТЭЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОО ЮУ? БАРИУ АЛ ШҮТЭГЧЭЭ ЯАСАН ХАНАЖ ЧАДДАГҮЙ ӨЛӨН ӨЛСАГЛӨН ХУЛГАЙЧ ВЭ? ЛАЛАРАА ИРЖ ЖАНГАА ШААГААЧ

Холбоотой мэдээ

Back to top button