О.Амгаланбаатарыг эрдэмтэн, судлаачид Ёс зүйн дэд хороонд өгнө
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар эдгээр өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, "Нарансэвстэйн боомтыг нээхийг дэмжиж байна" гэсэн агуулга бүхий бичигт гарын үсэг цуглуулж явна. Нутийн иргэдийн мэдээлснээр, гарын үсэг таван мянга хүрэх ёстой хэмээж буй аж.
Харин энэ үеэрээ "Та нарын дунд мазаалай харсан хүн байна уу? Мазаалай л гэх юм", "Мазаалай ярьж төслийн мөнгөөр гол зогоодог хэдэн эрдэмтэн байдаг юм билээ", "Муу хамгаалснаас болж 2000 байсан хавтгай 600 болж цөөрсөн" зэрэг зүйлсийг ярьсан нь бичлэгт үлдэж, олны дургүйцлийг хүргээд байна.
Ялангуяа дэлхийд цор ганц манай нутагт үлдэн хоцорсон мазаалай баавгайн тухай ийн ярьж буй нь эрдэмтэн, судлаачид хийгээд олон нийтийг бухимдуулав.
О.Амгаланбаатар цаашлаад "Эрдэмтэн гэх тэр хэдэн юмныхаа үгэнд орох юм уу, өөрсдөө мэд" зэргээр авирласан нь УИХ-ын гишүүний ёс зүй биш гэлтэй. Тийм ч учраас биологийн ухааны хэд хэдэн эрдэмтэн, судлаач нийлж О.Амгаланбаатарыг УИХ дахь Ёс зүйн дэд хороонд өгөхөөр шийджээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нь мазаалай баавгай, хавтгай тэмцээний үлдэц нутаг, Говийн их дархан цаазат газрын урд хилд оршдог Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгүүлж байгаа юм. Боомт нээснээр авто зам тавих ба, тухайн зам мазаалай баавгайн идэш тэжээлийн жимийг тэхий дундуур нь таслах юм.
Мөн Засгийн газар, Ерөнхийлөгчийн баримталж буй гадаад болон дотоод бүхий л бодлоготой Нарансэвстэйн боомтыг нээх асуудал нь зөрчилддөг. Үүнд одоо УИХ-ын бусад гишүүд, салбарын сайд нар, Ерөнхийлөгчийн институт ямар байр суурь илэрхийлэх нь анхаарал татсаар байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгмээр дээ. Амны зоргоор доромжилдог болж эд нар бүүр. Хаанаас олж ирсэн юм гэмээр өлбөгөр юмнууд гишүүн болчихсон чинь бүүр галзуугийн хурцын тасаг цаашаа болоод бна шүү.
Харах царайны хөгийн нөхөр байна даа?!
ТА НАР НААД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХДАА ХОВД АЙМГИЙН МЯНГАД СУМЫН ХАЛҮАН БҮРЭГТЭЙГ ОРУУЛЧИХААЧ ЭЭ.ХҮН МАЛ НЯГТ СУУРЬШСАН , ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭШ , БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ХАР УС НУУРЫН ДЭРГЭД УРАН УХАЖ ХҮН МАЛ ДЭЭР ГЕНОЦИД ТУРШИЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЙМШИГТ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ
Англичууд Брекситийн учрыг ололгүй гарын үсэг зурчихсан шиг манай оркууд мөнгө л өгвөл юун дээр ч хамаагүй зурдаг нь Халзан Бүрэгтэйг энд + гэсэн энэ маанагаас эхлээд илэрхий бна.
Тэмцэгчид гэж хөөрөгдөөд бгаа оркууд чинь ийм л тэнэг юмнууд бгаа юмшүү дээ !!!
Эсрэгээрээ энэ хүн боомт нээхийг дэмжиж оруулах гарын үсэг цуглуулаад байна, юмаа сайн уншаач. Дээр нь Ховдын Халзан Бүрэгтэйг оруулчихвал юу болохын?
ШИНЭ ДАМБИЙЖАА !
1.Дамбийжаагийн үүрлэж бсан Маажин шан уул энд хилийн цаана ойрхоон байдаг.
2. Дамбийжаа Гансү мужид дагаар орж байсан.
3.Дамбийжаа Монгол төрд бас үл ялих нөлөөтэй бсн нтр гээд бодохоор энэ тэнэг ер нь шинэ цагийн Дамби йжаа л болчоод байгаам даа !
Амгаланбаатарыг ямари сайндаа л "Дундуур" гэж байхав дээ Талын мэлтэсийн алтны орд газар нүдэнд нь үзэгдээд үхэх нээ
ЭНЭ БОЛ ХҮН БИШ МАЛ БАЙНА. ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ИЙМ АМЬТАН УИХуралд СУУНА ГЭДЭГ УГ АЙМГИЙН ҮЕ, ҮЕИЙН УХААЛАГ, ЭРДЭМТ МЭРГЭДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭРЭГ. ЭНЭ ХҮН-СҮГИЙГ НЭН ДАРУЙ ГИШҮҮНЭЭС НЬ ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ХУУЛЬ ЖУРАМДАА ИЙМЭРХҮҮ ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЗААЛТ ОРУУЛАХ ЦАГ ЭРТ БОЛСООН. МОНГОЛЧУУДАД ГАНЦ МАЗААЛАЙ, ГАНЦ ХАВГАЙ, ГАНЦ ХУЛАН ЭНЭ ХҮНЭЭС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНТЭЙ.
Тэр боомтыг нээх ямар сонирхол байнаа? Хятадын ямар чухал боомттой холбогдож ачаа, урсгал явагдах гээд байгаа юм бэ? Огт ойлгохгүй юм.
Ха ха энэ их хуралд алиалагч цаашаа гэмээр юмнууд их байна
naad nohoi chin jinhene honinii aris numursun chono bna lee.taliin meltes ter haviin alt nohoig amrch untuulahgui baih shig bna da.
Хэн ч дийлэхгүй заа. Байгал байгаагаараа байх сайхан
АМГАЛАНБААТАР БОЛ ХЯТАДЫН ТАВИУЛ.ХЯТАД АХ ДҮҮ НАРАА ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД
demjij bna
Энэ тэнэгийг төрөөс зайлуулах ёстой.Харваас өнгө мөнгө харсан Монголдоо элэггүй цаашаа санаатай шуналын бирд байна.Ард нь мөнгөтэй хужаа байгаа байх.
Үнэн л хэлсэн байна шдээ. Эрдэмтэд гээд л байдаг улс оронд үхсэн ацаа хийсий...
улс орныхоо хөгжилд аль хэрэгтэйг л хийцгээе. тэр говийн мазаалай тий хэрэгтэй амьтан мөн үү? байгалийнхаа жамаар л уствал устана л биздээ.
Боомтыг нээх ёстой. Үхсэн баасны ховор амьтад ямар ч хэрэггүй