Улс төрийн мэдээ

Нэг дороос| О.Алтангэрэл: Тахарын албыг сэргээн байгуулна

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол өнөөдөр /2024.11.20/ УИХ дахь Хууль зүйн байнгын хороонд болж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД: Эрүүдэн шүүлтийн асуудлаарх хяналтын сонсголд Х.Бат-Ялалт, Т.Чимгээ, Ч.Амарболд, Л.Гансүх нар иржээ

ШУУД: Эрүүдэн шүүлтийн асуудлаарх хяналтын сонсголд Х.Бат-Ялалт, Т.Чимгээ, Ч.Амарболд, Л.Гансүх нар иржээ

Posted by Eguur News on Tuesday, November 19, 2024

Нэмэлт: 16.40 цаг

Оролцогчид үг хэлж дууссанаар, Байнгын хорооны гишүүд оролцогч болон төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Өнөөдөр өглөөнөөс хойш олон хүний жаргал зовлонг сонслоо. Харин энэ хурлаар ямар үр дүнд хүрэх юм бэ. Юу хүлээх вэ. Мөн хуулийн байгууллагын алба хаагчдаар эрхээ зөрчүүлчхээд, энэ талаар гомдол гаргахад шийдвэрлэгдэхгүй байгааг яах юм бэ?" гэж асуулаа.

Үүнд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "УЕП-оос гаргасан журмаар байгууллага өөрийгөө биш бие биенээ шалгана. Цагдааг цагдаа биш, АТГ шалгана гэх мэт. Амьдрал дээр нэг үеийнхэн, нэг ангийнхан, хамт ажиллаж байсан улс болж таардаг. Тэгээд нэгнээ шалгахад хүнд болдог юм болов уу гэж харсан. Түрүүчийн УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд сайн тогтоол баталсан. Түүнийг бас хэрэгжүүлмээр байна. Хуучны тахарын байгууллагыг сэргээх үзэл санааг баримталж ажиллаж байгааг хэлмээр байна” гэлээ.

Мөн хуралдааныг даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “843 байршилд иргэд өөрийн хүсэл зоригоор орхиж гарах боломжгүй газар байгаа. Тэдгээрийн цаана эрүүдэн шүүлт байна уу, үгүй юу гэдэг асуудал яригддаг. Гарсан зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Иймд сонсголын дараагаас хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөв мөнгөний асуудлыг ч шийдэх ёстой. Мэдүүлэг авах өрөөг сайжруулсан нь энэ гэмт хэргийн гаралтыг бууруулсан гэж өнөөдөр нэг өмгөөлөгч ярилаа. Дараагийн дараа долоо хоногт санал санаачилгыг нэгтгэж, ХЗБХ-нд танилцуулна. Улмаар Байнгын хороогоор шийдвэл УИХ дээр ч танилцуулж болно. Иргэд олон нийтээс гадна төрийн байгууллага ч хүнтэй хүнлэг бус харьцах тал дээр ойлголттой болж чадахгүй байна" гэлээ.


Нэмэлт: 15.30 цаг

Оролцогчид үгээ хэлсээр байна.

Энэ үеэр "Нүүрсний" тодотголтой Л.Гансүх “Энэ бүхэн юунаас эхтэйг, цаашид яаж засах ёстойг ярих гэсэн юм. Завхралыг засахгүй байгаатай л холбоотой юм. 7-8 жилийн өмнөөс л ил ярьж эхэлсэн.

Хууль хүчний байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж, Б.Хурцаар дамжуулж хийсэн. Хонгил бий болгосон. Төрийн эргэлт хүртэл хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд хоёр удаа оролдсон. Олон УИХ-ын гишүүний хаалгаар орж шантаажилсан гэдэг. Тэр санал хураалтад ороогүй долоон хүний нэрийг хэлж чадна. Ингээд ганц хүний саналын зөрүүгээр Н.Алтанхуяг унасан. Тэгээд юу болсон бэ. Нөгөө Дубайн гэрээ, Оюу толгойн асуудал бүгд өрнөсөн. Энэ хуулийн хонгил гэж юманд оролцсон хүмүүсийг өөрсдийг нь ялла. Тэгж байж эхнээсээ цэвэршинэ ээ. Одоо тэр шүүгчдийг солиогүй л явж байна шүү дээ. Би нэртэй устай нь хэлж байсан, өнөөдөр яг хэвээрээ байна. Хонгил байдаг юм байна гэж У.Хүрэлсүх ерөнхийлөгч хүртэл хэлсэн шүү дээ" гэлээ.

Харин Тас.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч А.Баярмаа “Би сүүлийн 10 жилд эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан. Харин 2024 оны нэгдүгээр сард, өглөөний 07.00 цагт манай гэр машинд нэгжлэг хийснээр эрүүдэн шүүлт эхэлсэн. Ер нь сэтгүүлчийг байнга шалгадаг. Дандаа эрүүгийн хэргээр. Тэр бүрд бид гомдол мэдүүлдэггүй, шалгагдаад л явдаг. Нэр бүхий албан хаагч тэгж нэгжлэг хийсэн. Тэгээд хилс хэрэгт гүтгэсэн. "Чиний гэм буруу тогтоогдсо" гэх мэтээр ярьж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ үйл явдлыг хойно сууж байгаа цагдаа нар мэдэж байгаа. Үүгээр нь АТГ-т хандсан. Мэдүүлэг авах өрөөнд дуу дүрсний бичлэг хийдэг. Гэтэл миний дууны бичлэг байхгүй, миний хэлээгүй үгийг нэмж бичсэн байдаг. Баярмаагийн эрүүл мэндийн байдал хэлбийсэн. Хэрэг чинь тогтоогдсон гэж гүтгэхдээ мэдүүлэг авахгүй өдөржин хүлээлгэсэн. Эм өгөөч гэхэд өгөөгүй. Үүнээс болж би түргэн дуудсан" гэлээ.

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын өмгөөлөгч Д.Ганбаяр, "Би энэ онд эрүүдэн шүүгдсэн хоёр асуудал ярья. Нэг асуудлаас болж хуульч өмгөөлөгч Г.Батбаяр эрүүдэн шүүгдсэнээс болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тэр хүн нас барахаасаа нэг хоногийн өмнө Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Мөрдөн байцаах албаны эрүүл мэндийн хэсэг, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Цамбацэнгэл, дарга Мөнхнаран нь иргэн Г.Батбаярыг хийгээгүй гэмт хэрэгтэй нь холбогдуулан шалгахдаа хүнлэг бусаар, хэрцгий хандаж, сэтгэл санаанд нь шаналал зовиур үүсгэж, нотлох баримтыг устгах, өөрчлөх, эзэнгүй хэрэгт гүтгэхийн тулд бусдын орон байранд хууль бусаар нэгжлэг үзлэг явуулсан.

"Хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх, хэргийн мэдээ баримтыг хохирогч гэх этгээдэд задруулах, сэтгэл зүйн дарамт учруулж хууль зөрчсөн арга хэмжээ хэрэглэж хүчээр гарын үсэг зуруулсан тул энэхүү өргөдлийг гаргаж байна" гэсэн байдаг. Хохирогч гэх этгээд нь худал мэдээлэл тараах гэдэг асуудлаар талийгаач Г.Батбаярт хэрэг үүсгэсэн. Үүн дээр тулгуурлаж орон гэрийг нь нэгжиж, тэр хүнд шаналал зовиур амссан. Ингээд хэдхэн хоногийн дараа тэр хүн алга болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хэд хэдэн эрүүгийн зүйл заалтаар гомдол гаргасныг шалгаж өгнө үү гээд Хан-Уулын нэгдүгээр хэлтэс дээр гомдол гаргасан. Харамсалтай нь энэ асуудал явагдаагүй. Одоог хүртэл энэ хүнийг яагаад нас барсныг тогтоолгож чадахгүй байгаа. Энэ асуудлын эхлэл нь түүний охиноос эхлэлтэй. 2021 оноос эхлээд охиныг нь дарамталж, хаана явж байна гэдэг зургийг нь аав руу явуулдаг байсан. Эцэст нь кофе асгасан болгоод сошиалаар сэвээд одоо охин нь гадаадад монголдоо ирж чадахгүй амьдарч байна" гэлээ.


Нэмэлт: 14.40 цаг

Оролцогчид үгээ хэлсээр байна.

ФОТО:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр,

“Миний эгчийг ч мөн эрүүдэн шүүсэн. 2024.02.06-нд суллагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гэрийн хорионд байсныг 4 жил 9 сарын ялаас хасаагүй. Мөн өмгөөлөгчгүй хуралдсан. Таван сар гаруй гэрийн хорионд суусан нь унтаад босоод ирэхэд болдог асуудал юм уу. Энэ цэвэр эрүүдэн шүүлт болсон. Би ямар албан тушаалтанд хандах вэ гэдгийг энэ хүмүүсээс асуумаар байна. Эрүүдэн шүүлт гэдгийг олон хүнээс сонслоо. Зодож цохидог юм уу гэж бодсон. Гэтэл сэтгэл санааны хохиролд оруулж, чангалдаг юм байна" гэлээ.

С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгт буруутгагдаж, дараа нь цагаадсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат,

"Миний дүү эрүүдэн шүүлтийн улмаас ял авч, 5 жил 9 сар хоригдсон. Жаахан яаруулбал сандарч, унаж татдаг учраас би өмнөөс нь ярьж байна. Энэ бол УИХ-ын гишүүдэд хүргэх боломж тул ярья.

Яргалал тамлал дунд явсаар гарсан. Одоо ч энэ нь УИХ-ын гишүүнээр түүчээлж, үргэлжилж байна. Ч.Лодойсамбуу гишүүн "С.Зоригийн хэрэг илэрсэн шүү дээ" гэж ярьсан. Цагаатгах шүүхийн тогтоол гарсан байхад ийм юм ярьж байна. Сахилгын хороо Ч.Лодойсамбуу гэж гишүүнд арга хэмжээ авч өгөөч.

Хоёрт, бид нөхөн төлбөр авах асуудлыг БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч есөн удаа буцсан. Энд ч мөн эрүүдэн шүүлт явагдаж байна.

Энд мэдээж адилхан хэлмэгдсэн хүмүүс байгаа. Эхний ээлжид энэ хүмүүсийн хэргийг багцалж, нэг тийш нь болгомоор байна. Бид шүүхэд огт итгэхгүй байна. Энэ бол тодорхой кейс шүү дээ. Энэ хэлмэгдсэн хүмүүст тусад нь хууль гаргаж өгөөч гэж хүсмээр байна" гэлээ.

Мөн Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

“Прокурор, ШШГЕГ-ын ажилтнуудын хэрэг хүлээлгэсэн, тулган шаардсанаас болж миний үйлчлүүлэгч хохирсон гэдгийг давтаад яах вэ. Гэхдээ бид 2000 онд эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэн орсон улс шүү. Эрүүдэн шүүх гэмт хэрэг мөн гэж тооцсон, арга хэмжээ авсан зүйл бий. Гэхдээ ёс зүйн алдаа гаргасан гэдэг хүрээнд л албан тушаалтнууд шалгагдаж явж байгааг хэлмээр байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд тэгш мэтгэлцэж чаддаггүй. Мөрдөгчид “Мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно л танилц” гэдэг. Прокурор болохоор хүссэн үедээ татаж аваад мэдээлэлтэй танилцчих жишээтэй. Иймд хуулиа л өөрчилмөөр байна. Мөрдөн байцаалт авдаг өрөө байгуулсныг зөв гэж харж байгаа.

Г.Загдаа гэж хүн хүчингийн хэргээр ял эдэлсэн. Эхнэр нь ял эдэлсэн. Одоо хоёр нийгмийн ажилтны нь хилс хэрэгт ял хүлээлгэ гээд явж байгаа. Би өмгөөлсөн. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр Г.Загдааг шийтгэсэн. Цаана нь үр хүүхдийн эрх давхар зөрчигддөг. Яллах цагаатгах бүх талаас бүрдүүлэх, нотлох баримтыг эргэлзээгүй хангах гэдгийг баримталмаар байна" гэлээ.


Нэмэлт: 14.12 цаг

Оролцогч С.Шаарийбуу үг хэллээ.

Тэрбээр "19 жилийн өмнөх урд шөнийн өдөр Малайзын төр миний охиныг хороосон. Иймд би охиныхоо гэгээн дурсгалд зориулж хэдхэн секунд хүндэтгэл үзүүлье" гэлээ. Танхимд буй хүмүүс босож, хэсэг хугацаанд хүндэтгэл үзүүлэв.

Ч.Шаарийбуу цаашлаад "Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замыг ярьж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийг анхаарах ёстой юм. Бид гараад явсан хүмүүсээ үндсэндээ мартчихсан. Гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч болох ёстой юм. Надад тусалдаг байгууллага байхгүй. Нэг л хариу өгдөг нь “Боломжгүй”. Эрх зүйн харилцан туслалцах гэрээ ярьдаг. Түүнийгээ Малайзтай байгуулдаггүй.

Би энэ үгээ Ерөнхий сайдад хэлсэн. ХЗДХЯ-нд өгсөн байна лээ. Бодвол надтай уулзаад “Боломжгүй” гэж хэлэх байх. Манай хуулийн байгууллага нэг сар хүлээлгэдэг, огт уулзалгүй, “Боломжгүй” л гэдэг. Би хүн хүнтэй харьцдаг гэж боддог. Хүн цаастай харилцдаг болоод удаж байгаа нь харамсалтай.

Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Иймд шүгэл үлээгчийн тухай хуулийг баталж өгөөч гэмээр байна. Хил даваад би тэнд тодорхой асуудлуудыг шийдүүлж болж байхад Монголд “Боломжгүй” гэж хариулсаар байгаа. Манай төрийн өндөр албан тушаалтнууд тэндээс мөнгө авсан, тэнд нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, ХЗДХЯ-нд өгсөн бичигтээ дурдсан байгаа" гэлээ.

Түүний үг хэлэх цаг дуусав.


Нэмэлт: 14.10 цаг

Вакцины асуудлаар ярих гэснийг дэг сануулан зогсоолоо

Танилцуулга мэдээлэл дууссаны дараа оролцогчид үг хэлж эхлэв.

Хамгийн эхэнд Х.Бат-Ялалт "Байнгын хорооны хуралдаан уу, нээлттэй сонсгол уу. Ялгахгүй байна" гэхчлэн ерөнхий санал шүүмжлэл хэлсэн.

Хэд хэдэн оролцогчийн дараа сэдэв дархлаажуулалт, вакцины асуудалд шилжсэнд хурал даргалагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг дэг сануулсан. Улмаар Ж.Занаа нарын оролцогчийг сэдвээс гадуур ярихгүй байхыг анхааруулж, улмаар танхимыг орхиж гарахыг шаардав.


Нэмэлт: 11.50 цаг

УЕПГ: Цагдаагийн албан хаагч хамгийн их эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлддэг

Танилцуулга, мэдээлэл үргэлжилж байна.

УЕП-ын газраас мэдээлэл өгөв. Эрүүдэн шүүсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг судалгаагаар авч үзвэл,

  • Цагдаагийн 21 алба хаагч
  • Тагнуулын дөрвөн алба хаагч
  • Прокурорын нэг албан хаагч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын хоёр албан хаагч тус тус ийм гэмт хэрэгт холбогдон, ШҮҮГДЖЭЭ.

Харин гэмт хэрэгт хэрэгт холбогдон сэрдэгдсэн 15, зөрчлийн холбогдогч хоёр, нийт 17 хүн эрүүдэн шүүлтийн улмаас ХОХИРСОН байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг авч үзвэл,

  • Ажлын байранд 12
  • Бусад газарт хоёр
  • Хэргийн газар үзлэг хийх явцад нэг
  • Эрэн сурвалжлахх ажиллагааны явцад нэг хэрэг тус тус үйлдэгдсэн гэжээ.

Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь судалгаа юм байна.

Улсын ерөнхий прокурорын газраас "Дүгнэлт, санал" хэсэгтээ,

"Энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 21-р бүлэгт хуульчилсан. Энэ нь конвенцод заасан "Бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон" гэдэг тодорхойлолтооос өөр. Хэргийн хохирогч болон субъектыг явцуу хүрээнд тодорхойлсон. Иймд Конвенцын орчуулгын хувьд дахин нягтлах, Эрүүгийн хуульд заасан агуулгыг өөрчлөн тохируулах, мэдүүлэг авах өрөөний шаардлагыг хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээ авах" гэж дурдлаа.


Нэмэлт: 11.30 цаг

Сонсголд Ч.Амарболд генерал, "нүүрсний" Л.Гансүх, Т.Чимгээ нар иржээ

Ирцийг бүрдсэн гэж үзэн, хуралдаан эхэллээ.

Сонсголд Ч.Амарболд генерал иржээ. Түүнийг долдугаар сарын 1-ний хэрэгт буруутган, шалгаж байсан. Тухайн үед өмгөөлөгчөөр нь өнөөгийн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажиллаж байв.

Мөн "нүүрсний" тодотголтой Л.Гансүх, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад цагаадсан Т.Чимгээ ах, өмгөөлөгчийн хамт, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат (Б.Хурц өөрийг нь хэлмэгдүүлсэн гэж ярьдаг) нар хүрэлцэн ирсэн байна.

Эрүүдэн шүүлтийн хүрээн дэх сонсгол тул тэд хэрхэн байр сууриа илэрийлэх нь анхаарал татаж байна.

Одоогийн байдлаар ХЭҮК, ХЗДХЯ-наас ерөнхий танилцуулга мэдээлэл өгч байна.


Эхлэл: 10.47 цаг

Таван гишүүн хүлээж, хуралдаан эхлэхгүй 40 минут болж байна

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол өнөөдөр /2024.11.20/ УИХ дахь Хууль зүйн байнгын хороонд эхлэхээр хүлээгдэж байна. 10.00 цагаас эхлэхээр товлосон ч дараах таван гишүүнийг хүлээж, эхлэлгүй 40 минутын хугацаа өнгөрлөө.

Өвчтэй, чөлөөтэй бус буюу хүндэтгэх шалтгаангүй ирээгүй гишүүд нь,

  • Ж.Алдаржавхлан
  • Б.Бат-Эрдэнэ
  • Д.Ганбат
  • Б.Энхбаяр
  • Б.Пүрэвдорж нар юм.

Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хороо тус сонголыг зохион байгуулахаар тогтсон юм.

Хуралдааныг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 20, 2024 11:03

ӨӨРСНӨӨ ЦАГАА БАРЬМААР ЮМ ДАА

зочин
зочин
11 сар 20, 2024 11:59

ажилдаа ирдэггүй мөн цагтаа ирдэггүй гишүүдийг их хурлаас хөөн �######�уулах хууль хэрэгтэй. тэр хуулийг их хурлын дарга өөрөө санаачилж батлуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 12:42

Энэ хур�##�д ирэхгүй, хожимдож бгаа гишүүд бол ийм сонсголыг эсэргүүцэж, эрүүдэн шүүлтийг хөхиүлэн дэмжиж бгаа неокоммунистууд бнаа !

Зочинзочин
Зочинзочин
11 сар 20, 2024 12:59

Цагдаа дээр тэр тусмаа эрүүгийн төлөөлөгч нар их зодож яарглаж бна төлөөлөгч нарын эхэнх нь багадаа сэтгэл зүйн доголдолтой өөртөө итгэх итгэл муугаас бусдыг яарг�##�аж зодож итгэл үнэмшилтэй болж бна өөрийгөө бу�####�ас дээгүүр тавих би гэсэн эготой бусдыг зан�##�хийлэх худлаа үнэн мэдээллээр бусдыг айлган сүрдүүлэх гэх мэтээр мэдээлэгч нараа мэдлэгжүүлэхгүй бол �##�аг цоог улсууд нь бусдыг амь амьдарлаар тоглож бна ... дээр нь шшг �##�ба гэж хорогдолыг нохой шиг яарг�##�даг тусгай бүлэгтэй болж бна . Оросийн шоронгийн системийг тэр чигээр нт хэрэгжүүлж бна шоронгийн дарга төлөөлөгч нар баяжидаг арга хорогдолын нэрийг өгч яарг�##�уулдаг 2.3 удаа яарг�##�аад эхлэхээрээ хорогдлууд өөрсдөө мөнгө өгч нэрээ харуулдаг яарг�##�уулах ийм муухай яарг�##�даг аргын хэн сэдэв гдэг сонин магдагүй оросод сурсан ШГ �##�баныхан монгол улсад хэрэгжүүлж бгаа бх

Зочин
Зочин
11 сар 20, 2024 17:33

HURAL DARGALAGCH CHIN JINHENE KOMMUNIST AMITAN BNA SHTEEE

Зочин
Зочин
11 сар 20, 2024 19:39

Асуудхл ч байдаг л байх. Гэхлээ ингээд бас хур�##� хуй хтыдэг нь болж дээ

Зочинзочин
Зочинзочин
11 сар 20, 2024 19:50

Яаж тамлаж тарчилсанийг бид мэдэхгүй .эрх чөлөөт орон гэж одоо ярьж болохуу.

Аги
Аги
11 сар 21, 2024 09:52

Л.Гансүх ЕС -ын зөвлөх мөртлөө Багануурын нүүрс хулгай хийж багаад баригдсан шүү дээ. Тэр солиот Занаа бас юу гээд байнаа?

Холбоотой мэдээ

Back to top button