Улс төрийн мэдээ

"Нийт 19 хувийн АМНАТ тооцох боломж бүрдүүлж, Цөмийн энергийн тухай хуулийг өөрчиллөө"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Улмаар хуулийн төсөлд ажилласан УИХ-ын гишүүдийн төлөөлөл болох Н.Учрал, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар Төрийн ордонд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв.

Тэдний зүгээс "Энэхүү хуулийн хүрээнд Засгийн газар ба "Орано" группийн хамтрах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах юм. Энэ Оюу толгойн төсөлд дүйцэхүйц хэмжээний гэрээ болно. Хэрэгжилт, үр өгөөжийг Оюу толгойгоос илүү байлгаад анхаарна.

Хуулийн өөрчлөлтөөр, нийт 19 хувийн АМНАТ: Үүнд суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувиар тус тус тооцож болох эрх зүйн боломж бүрдлээ.

Үүнд уялдуулж ураны төслөөс ирэх орлогын дийлэнх монголчуудад ирэх өгөөжтэй. Цаашлаад гадаадын томоохон төсөл хэрэгжих, хөрөнгө оруулалт татах давуу талтай" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Новшнууд

Зочин
Зочин

Манай хэдэн өлөн новшнууд хулхидан дөө. Хулгай луйвар хийж худал хуцахдаа гаргууд новшнууд

Зочин
Зочин

Тусгай АМНАТ аа яагаад бууруулчихав?

Холбоотой мэдээ

Back to top button