Битүү шөл: Э.Лхагва даргаа иргэдийнхээ тогооноос гарч сэтгэе

Улс тунхагласны баяр ирэх долоо хоногийн мягмар гарагт тохиож буй. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл эл өдөртэй холбогдуулж УИХ-ын Тамгын газраас уриалга гаргажээ.
Тус уриалгад, “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх баярын уур амьсгал бүрдүүлэх, Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламжлалыг эхлүүлэхийг эрмэлзэж, энэхүү түүхэн ойн өдрийн баярын ширээний гол хоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн үзэж, уриалга гаргаж байгаа юм.
Иймд уг ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 2024 оны 11-р сарын 26-ны өдөр улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхэд хамтран ажиллахыг хүсье” гэсэн байна.
Иргэдийн тогоо руу шууд өнгийсөн, амьдралын ялгаатай байдлыг хүндлээгүй, хүний хувь амьдралыг хэт заасан гэж хэлж болох энэ уриалга бүхий албан тоотыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва гаргаж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлжээ.
Тусгаар улсаа тунхаглаж, Үндсэн хуулиа анхлан баталсан энэ түүхэн өдрийг яагаад заавал хоолтой холбон тэмдэглүүлэх гээд байна вэ гэдэг хачирхалтай. Үнэндээ хийх юмаа олохгүй, мэдэхгүй, чадамжгүй, ухамсар дорой хүмүүс л энэ маягаар хөдөлж, буруу газраа, очих ёсгүй албан тушаалдаа очсон гэдгээ ийн баталж байгаа юм. Тухайлбал “Битүү шөл” бүү хэл хоногийн хоолгүй хонож байгаа маш олон айл бий. Гэртээ хариад гэрийн даалгавартаа хоол хийхээс өөрөөр гэр орны чухал асуудлаа үүрч яваа эсвэл боломжгүй мянга мянган хүүхэд бий. Ингээд харвал энэ нь хүний эрхэнд халдсан, иргэдээ ялгаварласан гэж ойлгогдохоор уриалга.
Харин нөгөө талд иргэдээ ямар хоол хийж идэхийг заана гэдэг ардчилсан орны хувьд ухралт. Иргэд дагаж мөрдөх албагүй ч ямар хоол идэхийг нь төр, засгаас заагаад эхэлбэл дуртай байхгүй нь мэдээж. Монгол Улсад үүнээс чухал зуу зуун асуудал бий. Утаа, түгжрэл, үнийн хөөргөдөл, татварын дарамт, амьдралын түвшин гээд тоочвол барагдахгүй. Үүнийг дагаад нийгэмд стресс, өвчлөл, ядуурал зонхилж буй. Ийм нөхцөлд иргэдийнхээ юу идэхийг нь хүртэл зааж байгаа нь өөрөө хэтийдсэн доромжлол юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наранбаяр аа наад малаа зайлуулаач
Ээ чааваас даа.."алиа салбадайнууд" л гэхээс...Улам л мөлгөр гөлгөр болоод...яачихсан цаг үе тохиогоод байнаа...
ОРОЛЦОХГҮЙ АСУУДАЛ ГЭЖ АЛГАА ЮМ АСУУЯ УЛАМЖЛАЛТ ХООЛ ГЭХЭЭР МАХАА ЧАНААД БУУЗАА ЖИГНЭЭД ХОРХОГОО ХИЙГЭЭД ИДЭЭ ГЭСЭН ҮГ ҮҮ? АРХИ УУЖ БОЛОХ ЮМ УУ? МӨН АВГАЙГАА БАВЖ БОЛОХ ЮМ УУ? НУУЦ АМРАГАА ТЭНГЭР ХАРУУЛЖ БОЛОХ ЮМ УУ?
Юу нь буруу гэж. Айл болгон хийж иддэг. Хүүхдүүд харин яаж хийдгийг бүгд сайн мэдэхгүй. Улс тунхагласны баяраар үр хүүхэдтэйгээ уламжлалт хоолоо хамт хийх юу нь буруу гэж. Тушаал шийдвэр гэхээр л өчнөөн мөнгө ярьсан, тэрэнд нь ард иргэд уурласан, халаасаа тэмтрүүлсэн байх ёстой юм уу
Төрийн бичгийн дарга гэж зөв бичиж болдоггүй юм уу. Эсвэл шинэ албан тушаал бий болсон юм уу.
Юу нь буруу байнаа..Энэ ханиад томууны үед гэр бүлээрээ сайхан мах чанаж бууз хуушуур будаатай цайгаа ууж идэж болохгүй гэж. Гадуур дэмий тэнэж дархлаагаа унагаж байхаар гэртээ ганц удаа амарч болохгүй гэж .
hiih ajilaa olohgui teneg amitad ordonii uruunuudiig buzarlaj suuna !
Т1
Бүх юмыг хараар хардаг, үгүйсгэдэг, хархи нь өтчихсөн цахимын хар масс хаа сайгүй болж дээ. Сайн сайханыг бодож сайн бүхнийг ерөөж байвал сайхан бүхэн ирнэ л гэдэг
Төрийн албанд ажиллаж үзээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ ч буүрэн ухамсарлахгүй, айл өрхийн гал тогооны ажилдтай зууралдаж байгаа нь арай юу
Огцрооч, эргүү ац
Ер нь бүгдээрээ сэтгэцээ үзүүлье.нэг л их тэнгэрийн хүмүүс.тэнэг байж болно.усан тэнэг байхаараа яадийм
Ard tumen ni utaand hordood uheed ubchluud bhad hortoi nuursee borluulaad bgaa komponiihaa uil ajillagaag zogsoogooch
Turiin deed udirdlaguud gej bna uu Eruul
Mongol hun uldeh bolob uu Utaa uhel ubchlul ulam oirtood bna
Төр засаглалд !!! Дээд шатны шийдвэр гаргах бодлого тодорхойлох ажил албанд... хий хоосон мөрөөдөгч залуучууд дүүрээд ирэхлээр !!! Ямар ч асуудлыг шийдвэрлэхлээ баг хамт олноороо хэлэлцэж ярилцдаггүй!!!...өнөөдрийн ахмад дунд үе эмэгтэйчүүд залуучууд
хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл ойлголтгүй !!! Нөхөр үү???
ene m#l ter ehneriin hee hiij ugdug ayga hooliig aldchhgvi gudarch baivuul barav
Энэ тэнэг юм оюу толгой компанийн удирдлагад ороод л баахан мөнгө хуссан олоо бас юу вэ
Өөрийгөө одоо монголчуудын дарга гээд бодчихсон юм уу хаашаа юм
Төрөөс холдуул
Өөр хийх ажил зөндөө байлтай. Эргүү дагзнууд
Том сэтгэ л дээ, дагзнууд аа
эргүү
Гэрт ирж ямар хоол идэхийг хүртэл шалгах санаатай оролцох оролцохгүй юм гэж байх л ёстойдоо
Манай нутгын залуучууд ийм хөгийн ярвайсан иумыг толгойгоор нь нүхэн жорлонд чихдэг байсан иум шүү.
Наадамаар хуушуур идье цагаан сараар бууз идье гэж уриалага гаргачихвал лхагва гэдэг шиг тамгийн газарт дарга болчих юм шиг байна
Талх ганхуяг гэдэг шиг "битүү шөл лхагва" гээд насан туршд нь хочлох хэрэгтэй
Өрх айлын гал тогоо руу өндийхөөсөө илүүтэйгүүр улс оронд нэн ялангуяа хотод тулгамдаад байгаа улирлын чанартай гамшигуудаа арилгах ямар шийдэл байгаад наад албан тушаал эрх мэдэл.тархиа ашиглах нь тулгамдсан асуудал болчихоод байгааг анзаарч нэг ухаарнауу.
Зөнөсөн өвгөн шиг царайлчихаад энэ бид 2 ч дээ шөл цай ярьсаар гавихгүй амьтан
Хийх юмаа олж ядсан Өлөн гишүүн байж дээ хөөрхий гэдэс нь өлсөөд сайхан битүү шөл идмээр санагдаад тэгээд л