ТЦА: Нутгийн зарим хэсгээр халтиргаа гулгаа үүссэн ч хаагдсан зам байхгүй

Төв аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүсчээ. Мөн Сүхбаатар аймаг, Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян сумдын нутгаар бага зэрэг цас орсон ч зам даваа хэвийн байгаа бөгөөд Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан, Архангай, Орхон, Дорнод, Завхан, Өмнөговь, Дундговь аймгууд, Багахангай, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт тус тус цас орсон замын зорчих хэсэгт гулгаа үүссэн тухай албаныхан мэдээлж буй.
Мөн нийслэлийн Налайх дүүрэгт бага зэрэг цас орж, Тэрэлжийн даваанд “Налайх АЗЗА”-аас давс цацах ажил хийж дууссан ч замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна. Бусад нутгаар цас ороогүй, олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй байгаа тухай ТЦА-аас мэдээлэл өглөө.
Жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.