Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг батална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын туай хуулийг хэлэлцэх нь анхаарал татав. Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан, энэ агуулгаар дагалдах гурван хуулийн төслийг соёрхон батлахаар байна.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны улсын төсөвт тавьсан хоригийг хэрхэн хэлэлцэх дэгийг батлах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй сэдвээр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхөөр товложээ.

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг

·         Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button