УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн намууд: Хуулиа хойшлуул. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлаар улс төрийн намуудын төлөөлөл Төрийн ордонд өнөөдөр /2024.11.27/ мэдээлэл хийлээ.

"Хамаг Монголын хөдөлгөөн нам", "Эх орончдын нам", "Монголын социаль демократ нам", "Гэр хорооллын хөгжлийн нам", "Зүй ёс нам", "Иргэний зориг ногоон нам" хамтарч УИХ-д суудал бүхий таван намын дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.


УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, "Улстөрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ хуулийг хойшлуулах зайлшгүй асуудал тулгарсан. 2024 он бол сонгуулийн бүтэн циклтэй байсан. УИХ, орон нутгийн сонгууль. Үүний ар дээр улстөрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. Улстөрийн намууд эвсэж нэгдэх, үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан "зангуу"-тай хууль баталсан. Бий болж буй сөрөг үзэгдлийг хойшлуулахын тулд улс төрийн намууд нэгдэн мэдэгдэл хийж байна" гэлээ.

"Улстөрийн намын тухай хуулийг хойшлуулах саналыг Засгийн газар хүлээж авч, нааштай хандсанд талархаж байна. Цоо шинээр намын хөтөлбөр, дүрэм боловсруулах, гишүүнчлэл, удирдлагаа тодорхой болгоход бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн багадаа нэг жилээр хойшлуулах хүсэлт тавьсан" гэв.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Төрийн эрх барингуутаа бусдыг илүүд үзэх хууль, дүрэм журам батлах, хэлж ярихыг нь зааварчлах гэнэ. Коммунист сэтгэхүйгээсээ хэзээ салах юм бэ. Улстөрийн намын тухай хуулийг эргэж харахын тулд хугацаа хэрэгтэй. Нухацтай хэлэлцэх шаардлагатай. Төсөвт хориг тавиулаад бужигнаж байхад хажуугаар нь Улс төрийн намын тухай хууль оруулж ирэх юм гэнэ. Дандаа далимдуулж шийдэх арга замтай. Энэ гудамжинд байгаа олон намууд хэнд ямар гай хийсэн юм. Явуургүй заль мэхийг мэдэж байгаа. Тиймээс энэ хуулиа хойшлуул. Хойшлуулахын төлөө бид ажиллах болно. Биднийг хэн ч биш болгохын тулд хууль хөөцөлдөхийн оронд төсвөө аятайхан батал" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгө горьдсон өлбөгүүд. Зайл зайл АН, МАН-н захиалгаар явахаа боль.

Топор
Топор

Муусайн жижиг намууд улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулж бган бэ ? Муусайн гуйлгачингууд тэгээд сонгууль болгоноор санал хуваана ! Ичээч, ойлгооч яг ийм бдлаар та өөрсдөд ч гүй өрөөлд ч гүй 20-30 жил явлаа ! Ийм бснаас нэг бол хоорондоо нэгдэцгээ, нэг бол зайлаад өгөөч гуйлгачингуудаа !

Зочин
Зочин

AN MAN HUN-n gar hul bolson uvguchuul

Холбоотой мэдээ

Back to top button