Улс төрийн мэдээ
Хөгжлийн банкны хэргийг Дээд шүүхээр ирэх сарын 2-нд хэлэлцэж, эцэслэнэ

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах хэргийг Улсын дээд шүүх ирэх арванхоёрдугаар сарын 2-нд хэлэлцэхээр товложээ. Шүүх хуралдааныг Фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулах аж.
Энэ оны гуравдугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Улаанбаатар чуулгын танхимд хуралдаж, хэргийн хянан хэлэлцсэн байдаг.
Үүгээр УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр нарын цөөнгүй хүмүүст ял оноосон.
Тэгвэл УДШ-д дараах хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хүсэлт гаргажээ,
- Шүүгдэгч Т.Мөнхтулга, шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр нарын хамтран, шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт, шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат нарын хамтран, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Ё.Баатарбилэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Б.Будхүү, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, шүүгдэгч С.Батзоригийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НЦВ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран, шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Б.Чойжилжалбуу, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарын хамтран, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нарын хамтран, иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа, шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал нарын хамтран, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч О.Баяр, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нар.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.