Нийгэм мэдээ

Фото: Говийн их дархан цаазат газрын А хэсгээс

Eguur News агентлаг говийн экосистемийг хамгаалах, эмзэг нандин байдлыг таниулах редакцын голлох чиглэл баримтлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Мазаалай” баримтат уран сайхны кино төсөл хэрэгжүүлж буй бөгөөд, дахин 14 хоногийн турш Говийн их дархан цаазат газрын А хэсэгт ажилласан юм.

Энэхүү дархан цаазат газрыг 1975 онд тусгай хамгаалалтад авснаас хойш энд айл буухаа больсон, нэвтэрье гэвэл БОАЖЯ, ХХГЕГ-аас зөвшөөрөл авах шаардлагатай.

Иймдээ алтайн өвөр говь онгон дагшин төрхөө, олон сая жилийн эрчим энергиэ өнөөдөр ч хадгалж байна. Тэндхийн амьтад үргэмтгий. Хүнд дасаагүй...

Eguur News агентлагын зураглаач О.Улсболдын гэрэл зургуудийг хүргэж байна.

-Их говийн хамгийн том баянбүрд-

Шар хулстай нь алтайн өвөр говийн хамгийн том баянбүрд. Амьтад ирж ундаадах дуртай уст цэг нь. 

Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаардаг. Их говьд ихэнх ус хужир ихтэй, хүн уухад тохиромжгүй. Харин Шар хулстайд ирсэн байгаль хамгаалагчид усаа сая нэг дүүргэж авна. Ходоодонд сайн, хоолонд оруулдаг гэлцэнэ. 

Говьд ус бол алтнаас үнэтэй зүйл. Харин их говийн хамгийн томоохон уст цэг учраас амьтдын хувьд диваажин нь гэлтэй. Үзэсгэлэн гоо нь ч төгс яриангүй юм. 

Байгаль хамгаалагчид ноднин долдугаар сард, яг энд хоёр ширхэг мазаалай харжээ. 

Шар хулстайн гоо төрх манай гэрэл зурагчин О.Улсболдын дуранд ингэж буулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 30, 2024 09:23

ИЙМ САЙХАН ОНГОН ДАГШИН БАЙГАЛИЙГ ГОВЬАЛТАЙГААС ТӨРӨН ГАРСАН ТЭР АМАГЛАНБААТАР БИЛ ҮҮ? НЭГ МУУ ХУЛГАЙЧ БАЙНГЫН БООМТ НЭЭЖ УСТГААД ӨГЬЕӨ ГЭЭД БАЙГАА НЬ АРИУН ЁС МӨН ҮҮ? ИЙМЭРХҮҮ ЭРГҮҮ ХУЛГАЙЧУУДАА БУЦААЖ ТАТААД ЛАЛАРЫГ НЭГ ХӨДӨӨ СУМЫН БАГЫН ДАРГА БОЛГООЧ ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛ ДАЯАРАА ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙНА БАС ХАРДАЖ БАЙНА ХАР ГЯТАДУУДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВЧИХААД ИНГЭЖ ГАЧААЛДААД ЯВААД БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА.ЮУН АЙМШИГИЙГ ХЭН ГАРГААД ИРСЭН ЮМ ХУВИЙН АМБИЦАА УРДАА ТАВИАД ЧИЧИРЭЭД ДАЙРААД БАЙНА ЭНЭ МУУ ГӨЛӨГ ХӨӨ �######�УУЛ

зочин
зочин
1 сар 14, 2025 09:33
Reply to  Зочин

юун багийн дарга зүгээр лааз өшиглүүлвэл таарна

Зочин
Зочин
11 сар 30, 2024 12:02

yes tiimee

Зочин
Зочин
12 сар 1, 2024 11:52

Тайлбар хийдэг байх хэрэгтэй. Хотын хүмүүс энэ та-лаар ямар ч ойлголтгүй. Зураг болгоны доор зүүлт хийх. Тэгвэл илүү сонирхолтой хүртээмжтэй болно. 1.2-р зурган дээр сүрэг арга-ль, уг�##�з. 3-р зураг ногтруун сүрэг. 6-р зураг өнчин хавтгай гэх мэт...

Холбоотой мэдээ

Back to top button