УЛС ТӨР

Б.Чойжилсүрэн: "Бөөрөлжүүт"-ийг төвийн шугамд холбох ажил ослоос үүдэж 14-21 хоног хойшилсон

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станц өнгөрсөн 11-р сард төвийн системд дулаан, эрчим хүч нийлүүлэх байсан ч хойшлоод байна.Үүнээс үүдэлтэй алдагдал үүссэн үү?

-Алдагдал үүссэн юм алга. Энэ өвлийн оргил ачааллын үед 12 сарын эхээр төвийн бүсийн нэгдсэн системд холбоно гэж байсан ч саяхан гарсан аваар ослоос үүдэлтэйгээр 14-21 хоногийн дараа ашиглалтад орох товтой байна.

-Анхнаасаа хэт яарснаас болоод ийм осол гарлаа гэдэг мэдээлэл яваад байна?

-Хүмүүс янз бүрийн шүүмжлэл ярьж л байдаг. Яг бодит байдал дээр ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн шинжээчид ажиллаж байна.

-Эрчим хүчний реформ хийх ажил ямар шатандаа яваа вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах алхмууд хийж эхэлсэн. Эхний ээлжид үнэд дөхүүлнэ. Үүний дараагаар Эрчим хүчний салбарын Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахаар бэлтгэл ажлыг хийгээд эхэлж байна. 2025 оны эхээр зарим төрийн өмчит компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн оролцоотой болгох ажлууд хийгдэж эхлэх байх. Мэдээж бэлтгэл ажил өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй.

-Агаарын бохирдлын асуудал тулгамдсан асуудал болж байна?

-Агаарын бохирдлын талаар Улаанбаатар хотын захирагч илүү тодорхой хариулах байх. УИХ-ын шийдвэр гараад Тавантолгой түлш компани төрийн өмчит компани байж байгаад орон нутгийн хувьцаат компани болоод нийслэл рүү шилжчихээд байгаа.

-Эрчим хүчний салбараас таналт хийхээр Төсвийн тухай хууль дээр оруулж байгаа юу?

-Урьдчилаад бидэнд танилцуулаагүй учраас хэлэх зүйл алга байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болоогүй байхад нь ажил хийсэн хүмүүс болох гээд залга залга гээд залгуулахгүй юу. Уулаасаа ажил хийж байхад баахан хийх ажилгүй цагаан захтангууд ирээд тал талаас зураг аваад хэрэгтэй хэрэггүй юм асууж шалгаагаад, бушуухан туузаа хайчлах гээд бөөн лай болдог шүү дээ.

Зочин
Зочин

Хулгайч хар Ойрад. Бас юу цуслах гээд, ямар хулгайгаа амжуулах гээд Исмэл царайлаад гөлзөөд явна вэ! Удахгүй чамайг танхимын чинь хамт зайлуулна аа. Чи их да-лдардаггүй хэрээ, барагддаггүй бараан хээрийн хог гэл үү? Сүүжнийхээ бүтэн дээр өөрөө сайн дураараа арилчихгүй юмуу чи!

Зочин
Зочин

Бөөрөлжүүтэс ямар юмны дулаан авдаг юм. Баримжаатай шаагаач

Зочин
Зочин

Бөөрөлжүүт дээр ямарч осол болоогүы гал гараагүй шүү. Худлаа бантахдаа шалтаг шааж байгаа юмаа хө.

Цэнд
Цэнд

Энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Энэ муу хогийн дөрвөдийг огцруул.худлаа улин хуцахаас өөр юм чадахгүй ээ

Мкр
Мкр

Энэ малууд ад хүний төлөө хийж чадах ажил бнуу худлаа ярьж хулгай луйвар хийхдээ гаргууд

Зочин
Зочин

ӨӨРИЙНХЭЭ ХОРООЛЛЫГ ЦАХ.ЭРЧИМЭЭР ХАНГАХААС ӨӨР ЗОРИЛГОГҮЙ ЭНЭ МАЛЫГ ЗАЙЛУУЛААЧ

Зочин
Зочин

СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ БӨӨРӨЛЖҮҮТ ДЭЭР НЭЭЛТ ХИЙСЭН. АШИГЛАЛТАНД ЭНЭ ОНДОО ОРОХГҮЙ ГЭЖ ИНЖЕНЕР НЬ ХЭЛЭЭД БАЙНА

Зочин
Зочин

Гараа ямар байна , хойшид тийм байна даа......Сайн анхаараарай даа

Зочин
Зочин

Тэнгэрээс харж байгаа байлгүй...наагуураа хүмүүсийн анхааоал татахууз юм яриад...цаагуураа юу ч найруулж байгаан хэн мэдлээ?

Зочин
Зочин

Эргүү дүрвэд минь агаарын бохирдолд эрчим хүчний яам онцгой хувь нэмэр оруулж бгаа шүү .олигтой эрчим хүчтэй бсан бол юу гэж нүүрс түлээд угаартаад хэвтэж бхавдээ

Холбоотой мэдээ

Back to top button