УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийн ажлыг цахимаар шидэлцэв

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ажлаа цахим орчноор дамжуулан явуулдаг, хариугаа өгч авалцдаг болох нь. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр дэмжсэн, татгалзсан гишүүдийн нэрс, ирцийн тухай мэдээллийн УИХ-ын тамгын газраас хүссэн. Гэвч үүний хариугаа аваагүй байгаа тухай цахим орчинд үе үе бичих болсон.

Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж "Таны албан бичигт дурдсаны дагаа 2024.11.08-ны өдрийн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэл, бүтэн дуу, дүрсний бичлэгийг холбогдох журамд заасны дагуу албан ёсоор хүлээлгэн өгсөн болно" хэмээжээ.

Уг нь тэд нэг байшин дотор сууцгаадаг. Цаг хугацаа, шатахуун шатаагаад байхааргүй ойрхон зайнд ажиллацгаадаг. Тэгээд ч хүсэлт, хариугаа цаасаар өгч, авалцах нь илүү зохистой юм. Нэг ёсондоо төрийн албаны ажлыг цахим орчинд шидэлцэж байгаа нь муухай харагдаж байна. Ялангуяа улс төрийн өндөр дээд албан тушаал хашдаг хүмүүс "бичгээр биш сошиал орчинд албан хариугаа" өгч суугаа нь харамсалтай байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв шүү дээ хариу өгсөн бо болоо

Зочин
Зочин

Хоббит Баасандорж өөрийгөө бараг их хурлын гишүүний зиндааны ажилд оччихсон гэж эндүүрээд томроод байгаа л харагдах юм

Зочин
Зочин

Баасандорж гэж жинхэнэ цүнх баригч юм бна. ТГ- н дарга гишүүдээнхээ ажлыг удирдаж, зохицуулж чаддаггүйн жишээ энэ. Бүгдий нь шахуу гадаадал томилолтоор явуулчих нь. Хэзээ ий байсан юм ???

Сод
Сод

Зарим дарга нар олддоггүй ?м бишүү. Ялангуяа өвлийн утаанаас зугтаад даргууд бүгд хайнань болон бусад дулаан орон руу гэр бүлээ аваад нисчихдэг. гэсэн бздэээ.

зочин
зочин

Нүүрсний сонсголоос хойш МАН нь Б.ЭНХБАЯРЫГАА гадуурхаад хавчаад гишүүд нь нүүрсчин том дарга нарынхаа талд орж пойлдоод бга харагддаг. Кккк. ичсэн хүн хүн алнаа гэж үнэн ?маа

Монгол
Монгол

ИХ хуралын гишүүдын кноп улсад ашигтай юм батлах болход ажиллхаа боличихдог болсон!

Зочин
Зочин

Цахимжсан гээд байсан биз дээ

бию
бию

баасандорж гэдэг ягл ыаас шиг новш бөөн бөөрөнхийлөгч

Холбоотой мэдээ

Back to top button