УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар Бээжинд том төслүүдээ танилцуулахад Д.Сумьяабазар хамт явжээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Бээжин хотноо "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ" уулзалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ.

Уг уулзалтад монгол талаас хотын дарга Х.Нямбаатараас гадна БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин, хотын дарга асан Д.Сумьяабазар тэргүүтэй албаныхан оролцсон аж.

Харин БНХАУ-ын талаас дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөл ирсэн байна. Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс,

  • Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих агуулга,
  • 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барих тендерийг зарлах тухайгаа,
  • Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20,000 айлын цогцолбор хорооллыг барих төлөвлөгөөгөө,
  • Трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах зэрэг томоохон төслүүдээ голчлон танилцуулсан байна.

Улаанбаатар хот нь ирэх жилүүдэд метро барих, нүхэн гарцууд нэмэх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаа урд хөршийн компаниудаар гүйцэтгүүлэх, санхүүжилт босгох замаар тодорхой ажлуудаа урагшлуулах амбицын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулсан аж.

Харин өмнөх хотын дарга Д.Сумьяабазар уг танилцуулга уулзалтад ямар чиг үүрэгтэй оролцсон нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга зэрэг улс төр, намын ажлуудаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөөд буй.

Уг уулзалтын талаарх албан мэдээлэлд, "БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ" гэж онцолжээ.

Танилцуулгын үеэр, Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Г.ИТГЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Монголын бодлогыг хятадад танилцуулж хүүтэй зээлийн мөнгө авах болсон уу.............................???????

Иргэн
Иргэн

Сумъяа яс горьдсон нохой болоо юу даа

Зочин
Зочин

mash tom erh ashig yavj bga , endees l terbumtanuud bolno

Үл таалагч
Үл таалагч

Одоо бүр байтлаа хятадын зөвлөлгөө нтр-ыг авдаг болчихоо юу? Өөрсдийн бие даасан бодлого нтр байхгүй болчихсон юм уу? Төлгөн коммунист нтр гээд байсан чинь иймэрхүү юм хийх гэж "өхөөрдсөн" хэрэг үү? Төрд иймэрхүү хүмүүсийг гаргавал алсдаа эх орноо худалдах зам руугаа орж байгаа юм биш биз? Тархины хомсдолтой хүмүүсийг гаргахаар хүний бэлэн юмыг авч хийчихээд өөрсдийгөө рекламдаад л... нэг иймэрхүү....

Зочин
Зочин

Гоё аль хүчтэй зальтай пялдагуудл амь

Зочид
Зочид

Өөрөө толгойгүй шаар уу новш гэж.эд нар юм л бол урагшаа явдаг нь ямар учиртай юм

Зочин
Зочин

Зардлаа хувиасаа төлөөд явж байвал хэн ч явсан яахав дээ

Зочин
Зочин

Сайн хөөцөлдөөрэй,орон сууцтай болгохыг хичээ,амжилт хүсье

Эрка
Эрка

Нямбаатар даргад амжилт хүсьe

Эрka
Эрka

Нямбаатарт амжилт хүсьe

Холбоотой мэдээ

Back to top button