УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Утаагүй зуух ярьсан урагшгүй орлогч

Агаарын бохирдлыг бууруулах асуудалд авч буй арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн яриа шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр, "Нийслэлд монгол гэрт амьдарч байгаа 95 мянган айл бий. Зориулалтын бус зуух ашигласнаас угаартаж байна. Стандартын шаардлага хангасан зуух зээлээр олгосноор агаарын бохирдол 3-5 хувь буурна. Угаартах эрсдэл 100 хувь буурна" гэхчлэн ярьжээ.

Энэ ажлын хүрээнд бүр ногоон хөгжлийн зээлээр 32 мянган айл өрхөд зуух олгохоор төлөвлөсөн байна. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас зуухны тендерээ ч зарлаад байгаа аж. Үүний төсөвт өртөг нь 28.3 тэрбум төгрөг. Зуух тараах тендерээ энэ сарын 24-нд нээх гэж буй юм.

Дөнгөж 3-5 хувийн л нөлөө үзүүлэх ажилд бүтэн 30 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэх нь. Зуух тараах нь яавч зөв шийдэл биш. Бид зуухны сэдвийг ярьж, шүүмжлээд бараг 15 жил болох гэж байна. Жишээ нь, 2018 онд утаагүй зуух, түлшийг бодит амьдрал, хэрэглээнд хэрхэн тохирхохыг судлаагүй тарааж байв. Энэ удаагийнх нь тэгвэл ямар судалгаатай юм бэ. Судалгаатай байлаа ч зуух биш нэн түрүүнд түлшнийхээ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг бүгд харж байна.

А.Амартүвшингийн хувьд, Замын цагдаагийн газрын дарга, ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү гэдгийг төдийлөн мэдэхгүй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм. "Боловсролтой" гэдэг үгээр нүүрээ халхавчилж, нийслэлийн орлогчоор суусан ч, түүний ярьж буй зүйл урагшгүй байх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цэрэндолгор
Цэрэндолгор

Ард түмнээ бүү доромжилоо!!!Авилгачаа!!!

Зочин
Зочин

1 зуух 900 000 төгрөг

Зочин
Зочин

Тэр нэг жил MCS баахан зуух шахаж билээ. Зуухтай зууралдаад .......

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

МАН.тай нийлж баахан мөнгө идсэн дээ

Зочин
Зочин

Энэ нөхөр чинь УИХ-ын ТГ -т ажиллаж байхдаа улсын нууц задлаж хэрэгт орж байсан нөхөр бид үү?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн, ажлаасаа халагдаж байсан, шуналт генерал Амарбаярын хүү. Талхны мөнгө байсан ч чамлахгүй хусдаг хулгайч даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн үү

Зочин
Зочин

боловсролын үнэр ч алгаа, өчигдөр ярьсан хэлснийг нь сонсоход өнөөдрийг хүртэл байгаа бүх тэнэг дарга нар дотроос бүр оройгүй тэнэг амьтан байна даа гэж хүмүүс дүгнэж байна, залуу хүн гэхэд бүр арай хэтэрхий, ногоон автобусыг үхэх гээд өмөөрсөн хэдэг залуу дараа нь яаж шившиг боллоо...

Зочин
Зочин

95 мянган гэээс гадна хашаандаа байшин барисан гал түлдэгүүд их л байлгүй дээ

иргэн
иргэн

яана даа яана,энэ хүүхдүүд бас утаандаа хордоод оюун ухаан нь доройтоод байна даа. Тэнэг жаал вэ

Зочин
Зочин

Хүйтрэхээр зуух ярина

Зочин
Зочин

МАШ ТОМ ШАХАА

Зочин
Зочин

Ubul bolohoor zuuh yaridag gantshan argatai
Buh ger horoololiig ijil zurgaar hays bolgoh bolomj bna gazar bna gantshan bodlogo alga daa
Shiidel garts ni zunduun l bna baga bagaar ehleed yabahad duusaj l taaraa

Зочин
Зочин

Zuuh yaridag zuun bish l dee

Зочин
Зочин

Za da ene hvmvvst uur hiij chadah zvilgvi bolhoor l iim ym yrij suuhaas bish oron suuts bariad ger horoololiinhoniig oruulj tsadahgui tsitsag tsarailaad suuhaash bish dee

Ганхуяг
Ганхуяг

Ургашгүй ноёнд ухаангүй албат гэж энийг л хэлээд байгаа юм шүү дээ. Нямбаатарт таарсан амьтад

УЦБ
УЦБ

Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл бол "зуух солих", дунд хугацааны шийдэл нь "түлш солих"(түүхий нүүрсийг сайжруулж боловсруулсан түлш, цахилгаан, хийн халаалт г.м), урт хугацааны шийдэл нь хатуу түлшийг халж орон сууцжуулах гэсэн Монгол төрийн бодлого гарсан, түүнийг хэрэгжүүлж байна. Дахин төлөвлөлтөнд ойрын хугацаанд орохгүй гэр хороололд "бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх" нь зөв аргуудын нэг шүү.
Шүүмжлэхийн тулд шүүмжлэх хэрэггүй.

Зочин
Зочин

Зуух бишээ түлшээ судлаа

Зочин
Зочин

Энэ орлогч эхийн хэвлийд байхдаа утаанд хордоод элий балай болчихож хөөрхий дөө яанадаа

Зочин
Зочин

Энэ орлогч дарганцар эхийн хэвлийд байхдаа утаанд хордоод элий балай болчихож одоо яана даа хөөрхий

Эрдэнэ
Эрдэнэ

Нянгарын хүн шүү дээ гайхах юм алга

Холбоотой мэдээ

Back to top button