Нийгэм мэдээ

УДШ: Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэнэ

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийн өнөөдөр /2024.12.11/ танилцуулж байна.

Ингэхдээ, шүүгдэгч нарын эрхэлж байсан албан тушаал хэрэг оролцоо зэргийг харгалзан шийдвэрээ тав ангилж танилцуулж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж тус хэргийг дахин шалгах шийдвэр гаргалаа.

Энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тус шийдвэрээр шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт холбогдох 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байв.

Хэргийг эргэн сануулбал, уг шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

 Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Анхан болон давах шатны шүүхийн шийдвэр үнэндээ ард түмнийг доромжилсон авлига хээл хахуулийг сайшаан дэмжсэн л шийдвэр гарсан шүү дээ одоо л харъя яах нуу үнэхээр монгол улсад шүүх засаглал нь үнэний талд зогсдог үгүйг түмэн олон нүдтэй шүү дээ үнэн зөв шийдвэр гараасай гэж хүсье шүүх засаглалд итгэх итгэл үүнээс л эхэлнэ шүү дээ

Зочинзочо
Зочинзочо

Бас л ШҮҮХ жүжиглээд л өнгрөх байлгүйдээ!!ХАРАЛ үлдлээдээ!!!!

Холбоотой мэдээ

Back to top button