Нийгэм мэдээ
Дорнод аймагт 7000 га талбай ой хээрийн түймэрт өртжээ
Өчигдөр буюу 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт ой хээрийн гал түймэр болж 7000 га талбай өртжээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийн "Сүүл өндөр уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:03 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7000 га орчим талбай түймэрт өртсөн" хэмээн мэдээллээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tureesle