Гэмт хэрэгУЛС ТӨР

Улс төрийн "томчуудын" шийдэгдээгүй, гацсан хэргүүд

Улс төрийн "томчуудын" авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгддэг шийдвэрлэгдэлгүй он дамнасан олны анхаарлын төвд буй гэмт хэргүүдийг сөхөж, хаана ямар шатандаа явж буй талаарх мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан. Дээрх үндэслэлээр Ч.Сайханбилэгийг интерполын хөх буланд багагүй хугацаанд эрэн сурвалжилсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэрийг тэргүүлж байсан.

Гэтэл авч ирж чадалгүй хэдэн он дамнах нь. Сүүлд ХЗДХ-ийн Сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатар "Ч.Сайханбилэгийг авчирна. Бид АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн. Түүний хаана байрлаж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэд хууль сахиулах байгууллагад ирүүлсэн" гэж байсан ч хотын дарга болсныхоо дараа уг асуудлыг чимээгүйхэн намжаав.

Тэгвэл түүнд холбогдуулан шалгаж буй эл хэргүүд хэрхэж буй талаар эх оронд нь авч ирж чадах уу гэх асуулт ургана. Энэ талаар албаны эх сурвалжууд "Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байна. Хаана байгааг нь тогтоосон ч шууд авч ирэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн улсын хууль хүчний байгууллага ямар зорилгоор эх орон руу нь тусгай ажиллагаагаар татаж байна хэмээн шалгадаг. Угтаа хүний эрхийн асуудал л яриад байна гэсэн үг. Иймд "шувуу" ажиллагаа удааширч байна. Тухайн хэрэг дээр АТГ, УЕПГ, ЦЕГ зэрэг олон байгууллага хамтарсан байдлаар ажиллаж буй" гэх мэдээллийг өглөө.


Т.Бадамжунай бол 5ш ажиллагааны хүрээнд амжилттай ирсэн анхны "шувуу". Тэрбээр авлига албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Филиппин улсад АТМ-аас мөнгө авах гэж яваад баригдсан байдаг. Улмаар өнгөрөгч он буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Филиппин улсаас шүүрч ирж "сүрийг" үзүүлсэн.

Улмаар Т.Бадамжунайг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан ч гурван сарын хугацаатайгаар цагдан хориод 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглоод орхисон.

Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас 2023 оны есдүгээр сард /2023.09.18/ түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Бадамжунайд холбогдох шүүх хурал "Төрийн нууц" хэмээн хаалттай болсон.

Ингэхдээ шүүхээс “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Харин энэ оны дөрвөн сард Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарыг хамт шалгагдаж буйг өмгөөлөгч нар эсэргүүцэл бичсэн ч УДШ-ээс давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэг үгээр хэлбэл хамт шалгагдах нь зөв хэмээх шийдвэрийг эцэслэж, мөрдөн байцаалтын шат руу буцаасан байдаг.

Тэгвэл нэгтгэн шалгах нь зөв хэмээн буцаасан Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэрэг аль шатандаа, хаана мөрдөгдөж байгаа талаар тодрууллаа. Ингэхэд "Хэргийг буцаасан он цаг буюу энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн АТГ-аас хэргийн мөрдлөгийг хийж байна. Шинэ нөхцөл байдал үүсэж буй учир удах төлөвтэй буй" гэх мэдээллийг өглөө.


"Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргал 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргентин зэрэг улсууд дамжин бүгсэн байдалтай буйг албаныхан мэдээлдэг.

Харин Н.Удаанжаргалыг хэрэгт хамаатуулан шалгаж эхэлсэн огноо бол 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр. Тухайн үед "Богдхан төмөр зам"-ын асуудлаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар дайчлан баривчиллаа гэх мэдээлэл цацагдаж байсан ч "гаднын оронд буй, мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой" хэмээн АТГ-аас мэдээлээд орхисон.

Гэсэн ч түүний эзгүйд Хууль хяналтынхан түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илрүүлсэн гэх мэдээлэл гарч Н.Удаанжаргалтай ойрын харилцаатай, хамаарал бүхий 20 гаруй иргэн, албан тушаалтны гар утас, компьютерыг АТГ-аас хураан авч, сим картаа сэргээн хэрэглэхийг зөвлөөд өнгөрсөн.

Тэгвэл 5ш ажиллагааны жагсаалтад нэр нь тод ч дүр нь далд буй Н.Удаанжаргал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байршлаа ойр ойр сэлгэн "нутаглаж" одоог хүртэл баригдаагүй хэвээр байна.

Хамгийн сүүлд Аргентин улсад мөнгөн гуйвуулга хийж өөрийгөө илчилсэн түүнийг одоог хүртэл шүүрч чадаагүй, интерполоор эрэн сурвалжилсан хэвээр, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаныхан битүү хариултаар хэргийн явцыг "хав дарж" байна.


“Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн концесс, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, төмөр замын концесс. Д.Эрдэнэбилэгийг дээрх гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар долоон жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн билээ. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.

Өдгөө “сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргийг тусгаарласан. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад буй. Гадагшаа гарахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа.

Мөн түүний хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татсан. Учир нь Д.Эрдэнэбилэгийн "Кью Эс Си" ХХК-д "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг хууль бус концессоор эзэмшүүлсэн гэх асуудлаар юм.

Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн болоод түүний хэрэгт холбогдуулан татагдсан Д.Сугар нарын хүмүүсийн хэрэг хаашаа шийдэгдэх вэ?

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Д.Эрдэнэбилэг гаднын оронд эмчлүүлж буй гэх шалтгаанаар хэрэг тусгаарлагдсан байдалтай буй. Харин Д.Сугар нарын хүмүүст холбогдох хэрэг өдгөө шүүх рүү шилжээд байна" гэх мэдээллийг өгсөн юм.


Өнгөрөгч онд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдтой холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ш.Раднаасэд “Би нүүрсний хулгайн хэрэгтэй огт хамаагүй. АТГ-т шалгагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хуучин удирдлагуудыг танихгүй, мэдэхгүй. Миний тойргийг булаахын тулд зохиомлоор нүүрсний хэрэг тохож байна. Намын даргыгаа дагаж далдганадаггүй болохоор тэр биз. Шаардлагатай бол намаасаа гарна” гэж мэдэгдээд амжсан. Хэдий хэргээсээ мэлзсэн ч “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой гэдгийг хуулийнхан нотлоод, хэрэг үүсгэсэн.

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг /2023.01.30/ УИХ-ын даргад гаргасан. Угтаа АТГ 2022 оны арваннэгдүгээр сард нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамаарах 10 гаруй улстөрчийн нэр зарлахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр багтаагүй ч шалгагдах ёстой зүй ёсны хүнээр нэрлэгдсэн. Харин Улсын ерөнхий прокурорын газраас  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тогтоол гарган, УИХ-д хүргүүлэхээр зэхэж байх үед тэрбээр хүсэлт гарган, сайн дураараа шалгуулах хүсэлтээ өөрөө "өргөсөн" байдаг.

Энэхүү хэрэгт холбогдсон учиг нь харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд. Түүнд нөлөөлсөн хэмээн хуулийнхан үзсэн.

Д.Ариунболд дан ганц Ж.Мөнхбаттай холбогдоод зогсохгүй УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдтэй ч холбоотой.

Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар нэг нутаг. Д.Ариунболд цагтаа Ш.Раднаасэдийн менежерээр ажиллаж байсан, үй зайгүй найзууд. Тэд 2016-2018 оны хооронд туж хамт явж, Говь-Алтай аймагт баахан бэлэг тараасан. Тухайн үед Д.Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн захирлаар ажиллаж байж. Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд гэгдэж буй.

Харин Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийхийг мэдэж, ашиг хүртэж байсан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд тухайн цагт дэлгэж байв.

Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2016-2018 онуудад тендер авсан ноцтой баримт хууль хяналтынхны гарт орсон гэгдэж байсан.

Мөн Д.Ариунболд “Алтай нутгаа хөгжүүлье” сангийн тэргүүн. Эл сан нь 2020 онд “Өөдрөг баян” ХХК-иар Говь-Алтайд “Анх” нэртэй 18.000 м2 талбай бүхий худалдааны төв бариулжээ. Энэ худалдааны төвийн цаад эзэн нь Ш.Раднаасэд гэж бичигдсэн удаатай.

Тэгвэл тэдэнд хамаарах эл хэрэг одоо хэрхэж байгаа нь анхаарал татна. Шалгаж, зарлаж эхэлсэн хугацаа нь аль хоёр жилийн өмнө.

Энэ талаар эх сурвалжийн түвшинд тодруулахад "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг 5ш ажиллагааны хүрээнд интерполоор эрэн сурвалжилж, Ш.Раднаасэд дотооддоо мөрдөгдөж буй. Ерөнхийдөө Ж.Мөнхбат ирсний дараагаар эл хэргийн явц урагшлах төлөвтэй байна. Харин Д.Ариунболдын хувьд АТГ дээр шалгагдаж дуусаад шүүх рүү шилжсэн. Улмаар Говь-Алтай аймагт шүүгдэх товтой" гэх мэдээллийг өглөө.


Н.Наранбаатар, Ц. Наранхүүгийн “нүүрсний” хэрэг АТГ-ын мөрдлөгийн шатанд гацсан байдалтай байна.

  • БНХАУ-аас зүсээ хувирган ирсэн Ц.Наранхүүд холбогдох хэрэг

Ц.Наранхүүгийн хувьд нүүрсний хэрэг сөхөгдөж эхлэх үес 2022.12.09-нд БНХАУ руу хил давж, нүүр хувиргах мэс засалд орон тухайн улсад орогнож байхад нь 5ш ажиллагааны хүрээнд шүүрсэн гэгддэг.

Түүний хувьд нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан гэх хэргээр ирэнгүүтээ шалгагдаж эхэлсэн. Мөн тэрбээр дээр нэр дурдагдсан ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр БНХАУ талыг төлөөлж, монголчуудтай гэрээ хийдэг байсан гэх. Улмаар өөрөө арван компанийн ард байж, Д.Ариунболдыг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллах үес нүүрс зөөж байсан гэгдэв.

Харин одоогийн нөхцөл байдлыг АТГ-аас тодруулахад "Манай байгууллагын хүрээн дэх мөрдлөг дуусаж буй. Энэ сардаа багтаагаад Прокурорын байгууллагад шилжүүлнэ" хэмээв.

  • Бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь энэ оны хоёр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Угтаа 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна гэгдэж байсан.

Улмаар 2023 оны гуравдугаар сарын 30-нд нүүрсний хэрэгт холбогдсон гэх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг УИХ-аар хэлэлцэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг явуулж, Н.Наранбаатарыг авч үлдсэн билээ. Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй.

Иймд дахин сонгуульд өрсөж одоогийн парламентын гишүүн болсон.

Тэгвэл одоогоос 10 сарын өмнө шүүхэд шилжүүлэх саналтай хүргэгдэж байсан эл хэргийн шийд гараагүй хэвээр. Одоогийн нөхцөл байдлын талаар АТГ-аас тодруулахад "Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байгаа тул хугацаа шаардаж буй. Одоогоор манай байгууллага дээр шалгагдаж байна" гэх хариулт өгсөн юм.


УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр удаан хугацаанд шалгуулж, прокуророос яллагдагчаар татсан. Гэвч тэрбээр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй эрхээр “халхлагдаад” үлдэж байсан.

Тэр бүү хэл энэ 2024 оны сонгуульд нэр дэвшсэн ч сонгогдож чадалгүй үлдсэн байдаг. Тэгвэл нэгэн үед халдашгүй байдлаараа "халхавч" хийж байсан түүнийг одоо АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Түүнд холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

  1. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 17, 2024 09:01

Монголыг цөлмөгчид

Зочин
Зочин
12 сар 17, 2024 09:02

Ажнай, 5 толгой трансын хэрэг яасан бэ ?! Хэдэн зуун мянган тн нүүрс улсын хилээр бүртгэлгүй гаргаж зараад мөнгий нь завшсан хэрэг цагаадчихсан уу ?!

Зочин
Зочин
1 сар 3, 2025 21:59
Reply to  Зочин

ТТТ-ын хэрэг ч нэг яригдах нь яригднаа !

Зочин
Зочин
12 сар 17, 2024 10:32

Мөнхбат гэж оюутан байхын л хөгийн новшийн араас хутг�##�сан хөдөөний х�##�тар байсан даа

Иргэн
Иргэн
12 сар 17, 2024 12:55

Угаас Монголоо мөлжиж хандаггүй олигархи хүмүүс, хурдан хэргийг нь шийдэж нэг тийш нь шийд

Иргэн
Иргэн
12 сар 17, 2024 12:56

Хулгайчид ич

Уянга
Уянга
12 сар 17, 2024 12:57

5ш ажиллагаагаа эрчимжүүл, хэрэг хийсэн хүмүүсийг хорь, цагд, шүү

Зочин
Зочин
12 сар 17, 2024 16:40

Хамгийн гол авилгач нөхдүүд биш бна шүү дээ. Ми.Энхболд Элбэгдорж 2 хаана �##�ь шоронд бна аа, хэдэн жил авсан...

Зочин
Зочин
12 сар 17, 2024 18:19

Сайхан билэг, Элбэгдорж, Баярцогт нар Америкийн нөлөө хамга�##�атад орж дээ. Интерполоор эрэн сурв�##�жлах ч гэж дээ, гурилдаж л байгаа. Манайхан чадвар муутай улс.

haha
haha
12 сар 17, 2024 20:22

ene shguuh,huuli huchinii baiguulguudad uchir ih baina.shuluuhan helhed tend ih mungunii avilgal yvaad bna da.

Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 01:24

АДЬЯАСҮРЭН ГИШҮҮН БАЙХДАА ТОРМОЛЗОЖ ИНЭЭГЭЭЛ ТОМ МӨӨМӨӨ БАРИУЛАХАД Л ГАРУУД ШУУД ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХААД ТСЛАХААРАА БӨМБӨГӨРӨӨС БАНДААШ АЦРУУЛДАГ БАЙСАН ГЭНЭМ.УГ НЬ САЙХАН ХҮҮХЭН МЭЭМ БӨГС МАСК САЙТАЙ САЙН МАТЕРИАЛ ИЙМ МАТЕРИАЛЫГ САЙХАН ХҮРТЭХ ХЭРЭГТЭЙ

Nymaa
Nymaa
12 сар 18, 2024 04:22

edeer heregt holbogdosdiin ard 2 namiin ah duusiin nairaa bg tsagt garsan n gadaaddaa tansag , irsen , endee bg n gertei ugas aldaad hevtetsgeej bh bolno !

Зочин
Зочин
12 сар 24, 2024 21:38

Энэ новшнуудаас бүх хохирлыг гаргуулж аваад ял өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 3, 2025 09:17

pop er said shiddsen 1ch hereggui hudlaa yrihiig harin 1 uyangluulna

Бат инженер
Бат инженер
1 сар 3, 2025 12:11

Монголын төр зүтгэсэн хүндээ х�##�тай гэж

Зочин
Зочин
1 сар 3, 2025 14:01

Хууль шүүхийнхэн ч маш муу байна. Улс төрд Хүрэлсүх Амарбаясаа нар байхдаа нүүрсний хэргийг ч гацаах юм байна

Hynaa
Hynaa
1 сар 3, 2025 16:54

ene zasag turd edniig shiitgej chadah hun bg ym uu ?harin ch odoo buur sul suugaad 48 say tugrug avah huuli batluulj bn bish uu !

Зочин
Зочин
1 сар 4, 2025 08:54

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button