Хагас коксон түлш нь бүтэлгүйтсэн Б.Чойжилсүрэнгийн саналаар ЗГ “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г, спикер МХЕГ-ыг татан буулгасан

Ерөнхийлөгч өчигдрийн /2024.12.16/ уулзалтаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, МХЕГ хоёрыг татан буулгасан асуудлыг хөндөж, уурсав.
Товч агуулга: Хэн татан буулгасан бэ гэдэг асуултаас үүдэж, асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар руу чиглэхээр байна.
НЭГТ, Нийслэлийн бонд бүтэлгүйтэж, хагас коксон түлшээ туршиж чадаагүй Б.Чойжилсүрэн “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г татан буулгах саналыг оруулж байв-
2019 оны үес Н.Цэрэнбат Байгаль орчны сайд байхдаа ахалж байсан. Хамгийн сүүлд буюу татан буугдахаас нь өмнө 2023 оны аравдугаар сарын үес Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ахалж байв.
Улмаар тус үндэсний хороог 2023.11.01-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар татан буулгасан.
Татан буугдахаас өмнө Б.Чойжилсүрэн сайд 2024-2025 оны өвөл хагас кокс нүүрс түлж үзэх саналаа танилцуулаад, туршилтуудаа хийхэд бэлэн болчихсон байв. Зөвхөн санхүүжилтээ хүлээж байсан. Санхүүжилт нь нийслэлийн босгох бонд. 500 тэрбумаас 177.5-г нь авч, сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байлаа. Гэвч нийслэлийн бонд бүтээгүй.
Иймд Б.Чойжилсүрэн сайд “Хагас коксон түлшээс өөр агаарын чанар дээр туршаад байх зүйл алга. Ийм үндэсний хороотой байснаас байгаагүйн дээр” гэх агуулгатай байр сууриа Засгийн газрын хуралдаанд илэрхийлжээ. Улмаар татан буулгах санал оруулсанаар 2023.11.01-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Тухайн хагас коксон түлшний тухай мэдээллүүд хөвөрч, олон нийт талцан маргаж байгаад энэ сэдэв ч тэгсхийгээд мартагдан замхарсан билээ.
Дараа нь, 2020-2023 оны хооронд тус үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар ажилласан Б.Алтанзулын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан юм.
ХОЁРТ, МХЕГ-ыг спикер ЗГХЭГ-ын дарга байхдаа татан буулгасан-
Шуудхан бичье. 2022 оны аравдугаар сард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга байхдаа МХЕГ-ыг татан буулгаж байгаагаа мэдэгдсэн билээ. Оронд нь Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагтай болсон.
1400 гаруй ажилтан алба хаагчтай тус байгууллагыг татан буулгаж, харьяа яамдад үйл ажиллагааг нь хариуцуулсан. 800 гаруй алба хаагчид ажлаа үргэлжлүүлэн хийж, 300 гаруйг нь ажлын байргүй болгож байв.
Харин тухайн үед МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Д.Амарбаясгалан гудманд ажилгүй орхиогүй. УБЕГ-ын даргаар түр аваачсан. Өдгөө спикер болчхолд бүр дэргэдээ авч УИХ-ын Тамгын газрын дарга болгоод байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ТАТАН БУУЛГАСНААС БОЛЖ ИХ ОЛОН АСУУДАЛ ҮҮССЭН ДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ СОРГОГООР ХАРЖ БАЙНА
МХЕГ татан буугдаад маш олон хүний амь нас сүйдлээдээ хэн хариуцлага хүлээх бээ
Хян�##�тгүй төрийн эмгэнэл
Хагас коксжсон нүүрс арай дээр шийдэл Чой буруу яриад бусад нойлын ногоон тэгнүүд байсан болохоор эсэргүүцээд больсон
Mergejil n hyanalt mash chuhal agentlag baisan yaraltai dahin baiguulah heregtei
Чойжилсүрэнг энэ ажлаас �######�уулж өгч тус болноуу ёрөнхийлөгч өө
Чойжилсүрэнг �######�уулаачээ Хүрэлсүх ээ
Мэргэжлийн Хян�##�т байхгүй болсноор хүнсний аюулгүй байд�##�, хөдөлмөрийн аюулгүй байд�##�, хөдөлмөрийн харилцааны доголдлууд, барилга, эрчим хүч, га�##�ийн хян�##�т ш�##�г�##�т байхгүй болчихсон. Одоо Засгийн газрын хян�##�т ш�##�г�##�т нь ш�##�гах уу? Яам нь ш�##�гах уу? тодорхойгүй болчихсон. Огт хян�##�тгүй болчихоор энэ улсын хилээр юу л бол юу орж гарч байна даа. Ирж байгаа хүнсэнд ш�##�г�##�т хийх лаборатори нь өөр Яаманд шилжээд, хоорондоо шинжилгээний хариу солилцох ямар ч боломжгүй болчихсон. Монгол улсын хян�##�тгүй болгож байгаад зарим нэг хувийн хэвшлийнхэн дураараа дургиж, ард иргэдийн амь насаар тоглож байна.
Мэргэжлийн хян�##�т байхгүй болсноор маш их асууд�##� үүссэн. Хүний эрүүл аюуьгүй орчинд эрүүл саруул амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох, эрүүл бараа хүнс худ�##�дан авч хэрэглэх, үйлчилгээ авах гээд маш олон хүний эрхүүд зөрчигдөх болсоон. Ер нь бол энэ улсыг эзэнгүй юм шиг болгож хэн дуртай нь хаана дуртай газраа юу дуртайгаа хийж дураараа дуригах нөхцлийг бүрдүүлсэн дээ.
Энэ хоёрт хариуцлага тооцох цаг нь болсон байна. Ёр нь болбол Чойжилсүрэн тунч муухай юм хийсэн юм бишүү
Хүнсний аюулгүй байд�##� үнэхээр �##�дагдсан. Өөрсдөө дандаа гадаадаас МИАТ-аар хүнсээ зөөлгөж иднэ. Нисэхийн дарга нар нь хүнсийгнь гэрт нь хүргэж өгдөгийн ш дээ
Ерөнхийлөгчөө Та МХЕГ-ыг татан буулгасанд жаахан тийм байх шиг байна уу даа.Энэ бол Төрийн ажлыг хойш нь татаж байгааг урагшуулсан маш том Алхам болсон юм ш дээ.Жинхэнэ Авилга ,Хүнд сурт�##� тэнд л Цэцэглэн хөгжиж ыайсан юм шүү дээ.Төрийн бичиг цаас цахимжаад дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжиж байгаа үед ийм Хөгийн ухр�##�т ярьж байгааг гайхлаа.Тэр бүү хэл одоогийн төрийн бүтэцээ 50%-с доошгүй цомхотгоод чапварлаг шуурхай ажилла гээд үүрэгдсэн бол Та супер удирдагч.Төр данхайх тусам ажил 2-3 �##�хаи Ухардгийг тэр олон жил том �##�банд ажиллахдаа мэдсэнибайиаар юм даа