УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн "Миний үед утаагүй болсон" гэх мессеж

Нүүрсний сонсголын өмнө нэг Ерөнхийлөгч ингэж загнасан сан. "Ажлаа хийцгээ" гэж зандраад л. Тухайн үед нийгмийн сүлжээний зарим хэсэг "Зөв үг хэллээ, энэ нь дээр" хэмээн хүлээж авсан. Харин арай хэрсүү хэсэг нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн институт УИХ, Засгийн газарт ямар асуудлын хүрээнд чиглэл өгөх эрхтэй билээ? гэж асуугаад хоцорч байв.

Энэ өвөл Улаанбаатарын утаа, агаарын бохирдол хэр хэмжээнээс хэтэрч, гамшгийн түвшинд оччихлоо. Өөр зуураа ярьснаас өөрөөр үүнийг ядаж УИХ-ын чуулганы хуралдаанд нухацтайхан сөхөж тавьсан хүн олдохгүй байв. Ч.Ганжавхлан жагсаал гэж уриалсны эцэст ямартай ч УИХ дээр Утааны сонсгол явуулах нөхцөл бүрдэж, гарын үсэг цуглав.

Гэхдээ арай л дөжирсөн мэт, агаарын бохирдлыг хэн ч дорвитой сөхөж тавихгүй, дахиад зээлээр зуух тараана гэхчлэн зүйлсийг Хотын орлогч нь ярьж явлаа.

Харин өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗГ-ын гишүүдийг дуудаж уулзлаа, агаарын бохирдлын асуудлаар үүрэг чиглэл өглөө. Энэ тухай мэдээлэл анх түгэхэд л "Дахиад загнасан даа, загнасан бичлэг нь удахгүй цацагдана даа" гэж хоржоонтой хүлээцгээсэн нь ёсоор ч болов.

Тэр ерөнхийдөө битгий назгайр, найрааны Засгийн газар болов, амгай хазаараа бүтэн дээр нь тат гэхчлэн хэллээ. Хамгийн гол мессежээ харин "Гурван жилийн өмнө зүгээр байсан. Бид амжилтад хүрсэн, утаагүй болсон. Яагаад гаргасан амжилтаасаа ухарч байна. Ажлын уялдаа холбоо яагаад алдагдав?" гэж зангидав.

Сайжруулсан шахмал түлшний автор бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэр Ерөнхий сайд байхдаа үүнийг гардаж хийсэн. Агаарын бохирдол тухайн үед нүдээр үзэгдэх, хэмжиж бараалахад ч багассан нь бас үнэн. У.Хүрэлсүхийн үед шахмал түлшний чийглэг 4 хувьтай байв. Одоо 15 гараад явчихсан. Чийглэг их байх тусам уугьж, утаа гардаг. Энэ үзүүлэлтийн зөрүүг ч Ерөнхийлөгч дурдаад авна лээ.

Өөрөөр хэлбэл түлшний үйлдвэрлэлийн процесс, барьцуулдагчийн тендер алдагдаж назгайрсан нь нэг талдаа үнэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед татаас өгч босгож авсан "Тавантолгой түлш" ХХК одоо өөрөө санхүүгийн загварын хувьд уналтад орчхоод байгаа. Нэг ч удаа ашигтай ажиллаагүй, бөөн алдагдал. Түүнийгээ мэдэхгүй замбараагүй захиран зарцуулалттай. Татаж босгоход амаргүй ийм компанийг сүүлдээ Засгийн газар Нийслэлийн мэдэлд бушуу хариуцуулж санаа амраад байгаа.

Ер нь бол одоо эргээд сайжруулсан шахмал түлш гэдэг шийдэл өөрөө төвөг болчихсон. Түлшээ дахиад солих уу. Эсвэл гэр хорооллын айлуудыг бүр сэргээгдэх эрчим хүчээр халаах уу гэдэг цоо шинэ, хурдтай, сэтгэл зүрхтэй алхмын өмнө ирлээ.

Харин Утааны сонсгол болох нь, түүгээр шахмал түлшний түүх эхнээсээ өнөөг хүртэл сөхөгдөх нь гэдгийг тооцсоны хувьд Ерөнхийлөгч тэгж дуугарав. Өөрөөр хэлбэл "Миний үед лав зүгээр байсан шүү. Цааш нь л олигтой авч явсангүй шүү" гэдэг мессежийг Засгийн газарт болон иргэдэд дам утгаар өгчихөж байгаа юм.

Энэ У.Хүрэлсүхийн хувьд яг л 2025 оны улсын төсөвт хориг тавьсан шиг нь мэдрэмжтэй улс төрийн алхам.

Гэхдээ Үндсэн хуулиа нэг саная. Түүнд гүйцэтгэх засаглалд шууд чиглэл өгөх эрх байхгүй. Харин асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх, УОК-ын түвшинд ярих боломж байгаа. Түүнийгээ ч хийв.

Харин сонсголоор юу яригдах нь л анхаарал татаж үлдлээ. Улсын Ерөнхийлөгч хамгаалагдах үлдэх нь үү. Ерөнхий аудитор Д.Загджав лав байнгын хорооны хуралдаанд "У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гэмт хэрэг үйлдсэн" гэх ухааны мэдэгдэл хийж, жаал "сандаргасан" нь саяхан.

Юутай ч төрийн тэргүүн өнөөдрийн утаанд буруугүй гэж л хэлэхийг хүсжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүмүүс дуудаж загниад утаа бууруулна гэж аргагүй л нэг цэргийн бага даргын хэмжээнд сэтгэж бна даа, хөөрхий !!!

Ман
Ман
Reply to  Зочин

Цэргийн ангид ахлах ахлагч байх л хэмжээ дамжааны хулгай даа, бас жидүүгээс 2 тэрбумыг шаацан л баагий даа. Тэгээд асуухлаар би мэдэхгүй миний ах ЗэсЛантуу миний нэрийг барьж сүрдүүлээд авцан байна лээ, гэж щаасан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Толгой муу хүн дээ. Зөвлөхүүд нь гэж айгаад үг хэлж чадахгүй юмнууд бдаг. Үг хэлэхээр зодуулна гээд айдаг байхдаа

Ман
Ман
Reply to  Зочин

Тэгэлгүй яахав, гарьдхүүгийн баярсайхныг их хурлын танхимд шанаадаж унагааадаг нь давтагдана шүү дээ

Бат инженер
Бат инженер

Утаа их болсон, багаслаа л гэх юм: Автомашинаас эхлээд элдэв нийлэг материал хуванцар түлээд гарч байгаа хэмжиж чадахгүЙ байгаа ч хүний эрүүл мэндэд ноцтой хортой бодисуудаа яах вэ PM 2.5, PM 10 гэдэг чинь 1-р чухал биш, гол чухал нь канцорген үйлчилгээтэй юм уу, диоксины төрлийн ямар бодис байна вэ. тэр нь хүлцэх хэмжээнээс хэр давж байна. гэдэг л чухал шүү дээ. Ө/Х цаг уурын байгаль орчны лаборатороо орчин үеийн багажаар тоноглоод хотын янз бүрийн газраас байнга дээж авч шинжилж бай. Гол нь

Зочинзочин
Зочинзочин

За даа их ч сүржин бөгөөд дамжин хүн дээ. Олон шалтгаан бна . Магдагүй хүмүүс өөрийх нь ноог мэдчихээс их айж сандарч бгаа хүн шиг л харагдаж бна. Нотой ноцтой нээнтэгтэй залуугаасаа хөнгөн хуумгай цараа шиг буух газараа мэдэхгүй хожимын нэг өдөрөө мэдэхгүй хүнийг дээш нь гаргаж болдогуй гэж хөгшчүүл их яарьдаг бж билээ .Хүн чанаргүй онгироо шуналтай гоёоор худлаа яарьдаг далд муухай шуналтай улс орон удирдаж бгаагаа ч олигтой ойлгохгүй хэт их шунал хөөрлөөр дээшээ гарсан хүн бусдыг их зовоодог гэсэн үнэн юм бна дааа .

Huk utaanii uein gol toglogch.idegch ni
Huk utaanii uein gol toglogch.idegch ni

Utaani mungu

Tolgoigoo and tumnii tuluu ajilluulkh husrlgui mal
Tolgoigoo and tumnii tuluu ajilluulkh husrlgui mal

Uuriinkh tolgoi

Зочин
Зочин

Хэзээ ч утаагү бгаагү

Зочин
Зочин

2019 оноос 7 хоногт 6 шуудайг өгөөд гал түлүүлэхгүй байсан. Гал түлээгүй болохоор утаа гарахгүй л байсан. Харин гэртээ хөлдөж үхэх дөхсөн. ТЭН-ээр амь зогоосон. Утаа буураагүй.

Уншигч.
Уншигч.

Эхний 2 жил үнэхээр сайхан байсан.Тэр бол үнэн шүү.Одоо бол хордож үхмээр болжээ.Аймшигтай,аюултай боллоо.

Зочид
Зочид

Худлаа ярихгүй шүү хот хэзээд утаатай.л байсан бүх халаалт цахилгаанжсан цагт наад үгээ ярь харин тэр их мөнгөөрөө чи гэр хороололд
Цахилгаан станц бариад.өгчих өчнөөн жил дээр суулаа хүмүүст дурсагдах ганц зүйл үлдээчих

Зочин
Зочин
Reply to  Зочид

2019-2020 утаа багассан нь үнэн шүү дээ ковидоор бүгд гэртээ байсан галлагаа илүү их болсон гэхдээ утаагүй байсан одоотой харьцуулшгүй. Одоо утаа гамшиг болчоод байна

Зочид
Зочид

Худлаа ярих хэрэггүй утаагүй байсан үё.байхгүй шүү суудлаасаа буутлаа ард олонд.ганц сайн үйл бүтээчвэл буян болно доо

Зочин
Зочин

Жагсаагаад шанаадаач тэгвэл утаагүй болж магад

Зочин
Зочин

Утаагүй байсан гэдэг 2020 онд 124 хүн, 2021 онд 135 онд нас барсан шүү дээ. Хамгийн их хүн нас барсан. Хүрэлсүх согтуу байсан юм уу?

Зочин
Зочин

Энэ 14 тэрбумаар Солонгост мөрийтэй тоглоом тоглож байсан, сагсуу бага дарга ганц шанаадаад л утаа арилгах уу? ганц загнаад л утаа арилгах уу? Өөрийнх нь хийсэн гамшиг шүү дээ, татвар төлөгчдийн 1,5 их наяд төгрөг үрсэн, өөрийнх нь санаачласан ГАМШИГ.

Зочин
Зочин

Утаа утаагүй түлш бол Хүрэлсүх, ОюунЭрдэнэ, Нямбаатар 3 түүний ноход, тэдний хийсэн идсэн уусан зүйл MCS-н дураараа батлуулсан стандарт бус ХОР Монголын Ард түмнийг энэ компани өнө мөнх хорлож бгаа 1 жишээ.MCS гж бүр улс төрчдөөр хөл гараа хийж хөлжсөн арчаагүй компани. Үхссн баасны баялаг бүтээгч нтр.

Зочин
Зочин

Дандаа худлаа шаанаа

зочин
зочин

Битгий попроод бай. Шатаж байгаа л бол утаа гарна эрхэм Ерөнхийлөгч өө

Холбоотой мэдээ

Back to top button