УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УОК утааны асуудлаар хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.12.16/ УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудан уулзсан.
Улмаар Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн юм.
Энэ дагуу өнөөдөр /2024.12.17/ Улсын онцгой комисс Сүхбаатар танхимд хуралдаж байна. Хуралдаанд, "Тавантолгой түлш" ХХК болон бусад яамдын сайд нар, албаныхан оролцож байгаа аж.
Хуралдааны дараа УОК-оос хийх мэдээлдийг удахгүй хүргэнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.