Нийгэм мэдээ

Маргаашаас эхлэн өрхийн эмнэлгүүд 21:00 цаг хүртэл ажиллана

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа тул маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллахаар болсон тухай мэдээллээ.

"Хүүхдийн өвчлөл ихэвчлэн оройн цагаар нэмэгддэгтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана. Иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой"-г НЭМГ-аас мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button