Эрүүдэн шүүлтийн асуудлаар хийсэн сонсголд холбогдуулж батлах УИХ-ын тогтоолыг хэлэлцэнэ

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны УИХ, Хууль зүйн байнгын хорооны хүрээнд зохион байгуулагдсан.
Тэгвэл өнөөдөр, тус хяналтын сонсголын тайлантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, 10.00 цагаас "Эрүүдэн шүүлттулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ гэж Parliament.mn сайтад мэдээлжээ.
Сонсгол үнэндээ хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүсэн бодит кейс багатай, замбараагүй, хэлэлцсэн асуудал сэдвээс зөрсөн шинжтэй явагдсан. Гэхдээ сонсголын үр дүнг зайлшгүй дүгнэн хэлэлцэх хэрэгтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэж байсан юм.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.