УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Орос дахь Монголын элчингийн ажлыг С.Амарсайхан хийдэг болов

Өчигдөр МУЭИС-ийг түшиглэн “Орос улстай хамтран ажиллах санаачилгын Монгол төв” гэх нэртэй газрын нээлт болов. Уг төвийн зорилго нь Монгол, Оросын хооронд дипломат болон эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлж орчин үеийн Орос орныг судлах, цаашлаад эрдэм шинжилгээ, судалгааны баазыг өргөжүүлж, сайжруулна гэсэн урт тайлбартай. Нээлт дээр нь Оросын тодотголтой сэдэв Монголд хаана л болно тэнд явж байдаг Шадар сайд С.Амарсайхан мөн л очиж, хоёр орны найрсаг харилцааны талаарх хуучинсаг үгсээр мэндчилгээ дэвшүүлсэн.

Наймдугаар сард ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов  тэргүүтэй албан төлөөлөгчид манай улсад ирэх үеэр хэд хэдэн асуудал хөндсөний нэг нь Евроазийн эдийн засгийн холбоонд Монголын талаас чөлөөт худалдааны түр хэлэлцээг энэ ондоо багтаан хийхэд ихээхэн ач холбогдол өгч байна хэмээх байр суурийг Шадар сайд С.Амарсайхан илэрхийлсэн байдаг.

Мөн есдүгээр сард МҮХАҮТ-д “Made in Russia” нэртэй бизнес форумыг зохион байгуулахад Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ хоёр улсын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байаа тул Оросын банк Монголд салбараа нээх үү, шинэ төлбөр тооцооны систем нутагшуулах уу гэж хэлснээсээ хэдхэн хоногийн дараа “Монголд Оросын банк байгуулахгүй” хэмээн өөрийнхөө үгийг няцаасан.

Эл хурал дээр “Манай улс Европын холбоо, Японтой Чөлөөт худалдааны гэрээтэй. Одоо Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байна. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг монголоос экспортлох боломжийг олгоно” хэмээн яг үнэндээ уг холбоонд элссэнээр 375 нэр төрлийн ямар бараа бүтээгдэхүүн экспортлох, буцаагаад манайд ямар бараа бүтээгдэхүүн гаалийн тарифгүй, татваргүй орж ирэх талаар нарийн мэдээлэл өгөөгүй. Эндээс гадагшаа бид бараа, бүтээгдэхүүн экспортлох юм байна гэсэн өөдрөг зураглал л дотоодын үйлдвэрлэгчдэд бий болсон.

Бүхэл бүтэн форумаас зөвхөн монголд ашигтай нөхцөл үүсэх нь гэдэг ойлголтыг л үндэсний үйлдвэрлэгчдэд өгсөн учраас өнөөдөр илүү мэдээлэлтэй болсныхоо МҮХАҮТ-ын дэргэдэх холбоод болон аж ахуй нэгжүүд дургүй хүлээж авч, уг хэлэлцээг шүүмжилж, улмаар эрсдэл, асуудлыг нь хөвөрдөж байна шүү дээ.

Ингээд асуудал өндрийг аваад ирмэгц нь мөн л өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, чөлөөт худалдааны түр хэлэлцээг цуцлалгүй хойшлуулаад аж ахуй нэгж, үйлдвэрлэгчидтэй хэлэлцэж саналыг нь тусгасныхаа дараа үргэлжлүүлнэ гэж С.Амарсайхан хэлсэн. Ажлын хэсгүүд мэдээллээ дутуу солилцсон гэх тодорхойлолт өлгөөд орхино лээ.

Яагаад ОХУ-тай холбоотой төсөл, эдийн засгийн хэлэлцээ, тэр ч бүү хэл Орос, Монголын төв барих асуудал дээр хүртэл Шадар сайд нь яваад байгаа нь гайхмаар. Оросын бодлогыг Монголд таниулах, хүргэх, холбох тэр бүх үүрэг роль нь Монголоос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд болоод ОХУ-аас Монголд суугаа элчин сайд нар баймаар. Өөр өөрийн чиг үүрэг, статустай.

Өнөөдөр МАН-ын тодотголтой нэр бүхий гишүүд геополитикийн асуудалтай Орос улстай яагаад ингэж гүнзгий харилцаа тогтоох болов. Яагаад улс төрчид ганцхан улс дээр ийм илт давуу анхаарал хандуулаад байна вэ гэдэг дээр бодох л асуудал.

Оростой холбоотой олон талт ажлыг гардаж яваа С.Амарсайханыг ОХУ-руу Элчин сайдаар нь томилбол яасан юм бэ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 19, 2024 09:38

Оросын бууны нохойг энэ өвөлдөө багтаж буудаж уст гах хэрэгтэй !

Зөнч
Зөнч
12 сар 19, 2024 09:58

Урвагчид байсаар ирсэн,гол нь тэр даруйд нь �######�уулж хариуцлага хүлээлгэж байсан түүхтэй. Ийм байж болохгүй ,гантөмөр амарсайхан сайдуудыг гэрээний асууд�##�д дахин оролцуулж болохгүй нь маш тодорхой боллоо!

Зочин
Зочин
12 сар 19, 2024 10:19

...хөөрхий �##�с харах чадваргүй эх оронч бус нөхөд төрд гарсаны гор шүү дээ

Монгол
Монгол
12 сар 19, 2024 12:59

Оросын тагнуул, хөлсний этгээд юм биш үү

Зочин
Зочин
12 сар 19, 2024 18:24

Оросын тусгай �##�ба гадаад улсын нөлөө бүхий �##�бан туша�##�тныг мөнгөөр худ�##�даж авах, айлган сүрдүүлэх, нээнтэгээр нь барьца�##�ах г.м. олон аргаар өөртөө элсүүлэн авч, эх орных нь эсрэг ажиллуулдаг гэж 1990 оноос өмнө КГБ-ийн АНУ дахь тагнуул байсан Юрий Швец ярьдаг!!!

Зочин
Зочин
12 сар 20, 2024 00:21

Оросын элчингээс чиглэл үүрэг авч Оросуудад ажилладаг бололтой.яг жэнко шиг.

Холбоотой мэдээ

Back to top button