УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сургуулиуд тоггүй ч, гацуур нь гэрэлтэй Улаанбаатар

Энэ зурагт харагдаж байгаа нөхцөл байдал бол тог тасарсан үеийн ШУТИС-ийн оюутнууд шалгалт өгч буй нь. Хэзээ, хаана, хэр хугацаагаар цахилгаан тасрахыг мэдэхгүй нийслэлд амьдарч буй бидний авч буй арга хэмжээ, шийдэл нь утасны гэрэлд шалгалтаа дуусгах.

Гэтэл нэг замын цаана харагдах төв талбайн гацуур гэрэлтэй. Наана нь гэрлэн дохио ажиллахгүйн улмаас эвлүүлдэг тоглоом шиг хэлхэлдэн гацсан машинууд дуут дохиогоо хангинуулан зогсож харагдлаа.

Тэгвэл одоогоос найман хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 11-ний өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нар гарахгүй, салхи салхилахгүй дээр нь Бөөрөлжүүтийн ЦС хойшилсон тул яах ч аргагүй цахилгаан хязгаарлаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок ашиглалтад орчихвол харьцангуй гайгүй байх төсөөлөл байна. Нэгдүгээр сарын 1 гэхэд туршилтууд дуусаж, Бөөрөлжүүтийн эхний блок ашиглалтад орчих болов уу гэж найдаж байна" хэмээсэн.

Мөн албаныхны өгч буй тайлбар нь "Хэзээ, хаана тасрах тов байхгүй, ачааллаа дийлэхгүй бол шууд цахилгаан хязгаарлана" л гэв.

Тэгвэл бид Эрчим хүчний сайдынхаа найдлагад итгээд утасныхаа гэрлийг асаан хичээллэж, төв талбайн гацуурынхаа гэрлийн жимээр алхалж, лааныхаа гэрэлд хоолоо хийж, баллонтой ус, хийн газаа базааж, шат өөд мацах л үлдлээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
999999
999999

Энэ муу шуналын ТАХАЛ зайлуулъя

Зочин
Зочин

Наад муу өмхий дөрвөдийн шээс эрчим хүчний сайд байсан цагт тог тасарч л таарна эрхэм сайдын хувийн барьж байгаа орон сууц нэртэй цементэн ширэнгэн орон сууцнууд сүндэрлэнэ л харин ард түмний нуруунд үүрүүлсэн цахилгааны үнэ нэмэгдэх нэрээр Чойжилсүрэнгийн карманд ороод л

Цахилгаан
Цахилгаан

Сандал суудалд нь бариад нааж хадсан аятай энэ сайд байгаад байх юм аа

Холбоотой мэдээ

Back to top button