Хотын амьдралын бухимдалд таны ааш дутаагүй, Х.Нямбаатар дарга аа
Бухимдалтай хотын дарга байх нь өөрөө бухимдахаас ч аргагүй ажил мөн биз. Гэхдээ нийтийн албан тушаал гэдэг тусдаа асуудал.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гэж улсын ерөнхийлөгчид ч баймгүй гэдгэр ёдор зантай хүн бий боллоо. Сэтгүүлч үеийн үед л асуулт асууж, хариулт авч ирсэн. Харин тэр “Би чамд дахиж хариулахгүй”, “Та нар өөрсдөө жаахан замбараатай ярь” гэхчлэнгээр загнадаг, дугаа хурааж гэдийдэг, элдэв биеийн хэлэмж үзүүлдэг нэгэн болчихлоо.
Өмнө нь арай ч тийм байгаагүй. ХЗДХ-ийн сайдаар ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүхий л улс төрийн шинжтэй акцад хань түшиг нь болж, хурдтай, мэргэжлийн, чанга урагшилсан улстөрч мөн. Хээгүй, хэнэггүй гэмээр хандлага нь ажлыг яс тас явуулж, тодорхой үр дүнд хүрэхэд нь нөлөөлдөг.
Мэдээж Х.Нямбаатар өөрөө хүсэж хотын дарга болоогүй, Улаанбаатар хотын мээрийн суудалд заларъя гэж яваагүй. “Ногоон автобус”-ны хэргээр Д.Сумъяабазар хариуцлага хүлээж, ажлаа өгөхөд нам нь түүнд даалгавар оноосон. Нэг үгээр, түүнээс өөр боловсон хүчин МАН-д байхгүй гэдгийг энэ үйл явдал харуулсан. Хуулийн сайдаа үргэлжлүүлэн хийсэн бол өнөөгийн Засгийн газрын чадавх, өнгө төрх ямар хэмжээнд байх вэ гэдэг л яригдах юм.
УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, дахин сонгуульд өрсөлдөх эрхээ үгүй хийж байж тэр улстөрчийн хувьд Нийслэл Улаанбаатар хотыг “аврах” даалгавар авсан нь энэ. Гүрийж, гүлдийж байгаад хотыг реформуудын өмнө аваачлаа. Эрх зүйн суурийг нь Д.Сумъяабазар ч тавьж өгсөн байлаа.
Гэхдээ одоо түүнээс ил тод, ойлгомжтой байдал хийгээд ёс зүй үгүйлэгдэж байна. Ёс зүй биш юм гэхэд хувь хүний ёс суртахуун нь хэр хэмжээнд юм бэ гэж асуухад хүрч, шүүмжлүүлж байна.
Сонирхолтой нь, хэчнээн ажилсаг улстөрч байлаа гээд томорч пээдийх боломж Монголд байхгүй. Учир нь Монгол асуудал ихтэй орон. Иргэд нь аз жаргалгүй, стресс бухимдлаар дүүрэн. Тэдний өмнөөс засаглах эрхийг нь хэрэгжүүлэхээр улстөрд хөл тавьсан хэн боловч ядаж ааш аягтаа анхаарах ёстой.
Улаанбаатар хотын өвөл ердийнхөөрөө хүндхэн үргэлжилж байна. Хаа сайгүй л гал түймэр гарчихсан юм шиг, хаашаа л харна битүү утаан хөшигтэй. Хоолой өвдөж, хоолой хорссон агаар дунд автозам таг гацаа түгжрэлтэй. Харанхуйн хүйтэнд босож аваад л ажилдаа яардаг, өр зээлээ төлдөг, өөрөө өөртөө санаа тавих ямар ч бололцоогүй тийм Нийслэл. Тэр нөхцөл зүгээр л зөнд нь орхичихсон болохоор хуримтлагдан хуримтлагдсаар бий болсон юм. Харин нэгж иргэн үүнийг өөрчилж чадахгүй. Өөрчлөх ч үүрэггүй. Нэг ёсондоо хариуцлагыг нь нийтийн албан тушаалтан үүрч байгаа.
Товчхондоо Нийслэлийн амьдрал огт сайхан биш байгаа. Сайхан биш хотыг удирдаж яваа хүнд эргээд иргэдээ, сэтгүүлчдээ загнаж пээдийх эрх бол байхгүй ээ. Харин ажил хийж байгаа нь дахиад тусдаа асуудал.
Өөрөө хүсээгүй, намын даалгавар авсан болохоор хийж байгаа ажилдаа ялархаад байгаа юм уу, Х.Нямбаатар дарга аа. Яг Нийслэл Улаанбаатар хот дээр ажлууд хийгдэж байгааг бүгдээрээ харж байна. Харин сэтгүүлчдээр дамжуулан ард түмэнтэй харилцах богино хугацаанд ядаж цэгцтэй сууж, тэвчээртэй хариулж, нэгд нэггүй тайлбар мэдээлэл өгөхөөс цааргалах шалтгаан тэр биш л байлтай.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай сэтгүүлчид та нар өөрсдөө дэндүү бүдүүлэг шүү дээ. Тэр Өнөрөө нтр бол бас л дэндүү увайгүй аашилж байсан шүү т
сэтгүүлч нар мэдлэг муу банйа асууж байгаа асуулт хүүхдээс дор дандаа буруу тийшээ болгож асуудаг би хотын даргыг дэмужинэ олон жил болсон утааг энэ хүн яах юм вээ машин явуулахгүй гэхээр хорилоо гэнэ ямар ч эрх мэдэл өгөхгүй байж муулцгаанаа монголчууд дандаа хүнээс буруу хайдаг болж дээ энэ ч сайн ёр л лав биш
Ажил төрөл, амьдралын наад захын мэдлэггүй мөртлөө асуудлыг дандаа буруу өнцгөөс нь ухаж төнхдөг маргал сэтгүүлчдэд хариулахгүй байж болно шүү дээ. Үгүйсгэх өвчин тусчихсан хүн олон байна. Яана даа .Яана.
Энэ их бухимдалтай сэтгэхүйн хувьд эрүүл биш хүмүүсийн үйлдэл.үйл амьдралыг зохицуулах тийм ч хүн бүрийн хийж чадах зүйл огт биш.Хотын даргыг хүмүүс л өөрчилж байгаа шүү.шүүмжлээд хэрэггүй л боловуу.харин тэвчээртэй.зүтгэлтэйг нь шагшин магтаж урам өгөх хэрэгтэй
Албадаа сайн хүнээр удирдуулах хэрэгтэй байна шахааны амьдрал мэдэхгүй аргалах аргаа хайдаг хүний хийснийг өөртөө наадаг бүхнийг мөнгөөр шийдэх гэдэг ах нарын тэжээсэн бяруугаар албаа залгуулж байхад амжилтанд хүрнэ гэдэг юу л бол. Амьдрал мэддэг сайн боловсон хүчин байгаа даа даан ч шахааны бяруунууд ажиллаж байх юм
Сэтгүүлчид ч гэж барагтай хүний уур уцаар барахаар бүдүүлэг түрэмгий. Ядахдаа толгой муутай ярисан юм ойлгохгүй дахин дахин асуугаад бас л цохиод хаячмаар болсон цаг үe
Хотын даргын ажлыг нь хийлгээч, хажуунаас нь барьж идчих гээд л, сэтгүүлчийн ёс зүй гэж баймаар юм. Мэдээллийн хэрэгслийг ашиглаж өөрсдийгөө зөвтгөх гэдгээ болимоор юм.
Нямбаатар маш сайн ажиллаж байгаа. Ийм захирагч урд огт байгаагүй. Ажил хийж байгаа хүнд алдаа гарнаа гарна
Яаая бас л хотын дарга бол гэж хараамаар ажил шүү дээ. Сумьяабазар би дахиж хэзээ ч хотын дарга болохгүй гээд бүр үгээ хэлээд байсан даа
Толгой сайтай инженер удирдах нь зөв шүү. Иймэрхүү нийгмийн ухааны бантан шиг юм ярьдаг хүмүүс хэцүү хэцүү.
Нийтийн том алба хашина гэдэг бол нэг ёсны үйлийн үр. Үйлийн үрийг үүрч барагдуулдаг жамтай. Одоо эмзэглээд дайсан хайгаад яахав. Гэгээ гэрэлтэй сайхан цаг ирнэ, олон түмэн амар амгалан болно л гээд зүтгээд байхаас.
Уулзалтын бичлэгийг үзсэн.Сэтгүүлчдийн асуултад харин ч цэгцтэй сайн хариулсан.Хотын дарга хүний эгдүү хүргэхээр ааш зан гаргаагүй харагдсан.Хоцорч орж ирчихээд өмнө тайлбарлаж ярьсан зүйлийг давтан асууж цаг үрж байгаа сэтгүүлч нарт хариулахгүй гэсэн болов уу.
Алхам тутамдаа бүдүүлэг оркуудтай харьцаж буй хүн ийм болохоос яахав.
uscheed aash zan garaad bg zuil bhgui , huurhii tugjirel, ugaar 2 t holimog sendroom gedeg uvchin bas bgd bnaa .
Өөрөө хүсээгүй ажил гэжээ юутай бураад байгаа юм бэ.Сумка,Нямка 2 гишүүний суудлаа голоод үхэлдэж байж (ШУНАЛТАН) авцгаасан хөөе.
Яндангийн чаджээ
ӨМНӨХҮҮДИЙН БААСЫГ ЦЭВЭРЛЭХ ТИЙМ АМАР БИШ БАЙГАА Л БАЙХ ДАА ... Харин ч эрч хүчтэй хүн тулдаа энэ ажлын төлөө яваа болов уу , хамтран ажиллагсад нь маш мэдрэмжтэй чадвартай байж л хотын энэ буглаа болсон нөхцлийг өөрчилнө , хот дүүргийн албадууд ажиллагсдаа бүтцийн өөрчлөлтөд оруулж цомхон орон тоон дээр тултал өндөр цалингаар чадвар мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулмаар харагддаг .
Сэтгүүлч нэртэй мэдлэг муутай, ёс зүйгүй, хэн нэгний зараалаар мэдээлэл бичдэг, харлуулах муулах гол технологитой хэдэн сонин гарууд шүү. Өөрсдийгөө 4 дэх засаглал ч гэх шиг. Мэдэх эрх ч гэх шиг.
Ааштай эхнэр аятай.Уурлаад,бухимдаж байхаар ажилаа өгөөд зайлаач.Чиний толгойн бяд хүрэхгүй учраас загнаж,хүчээр хууль дүрэм гаргаж,эргүүтээд,байгаагаа мэддэг үү.
Энэ муу авилгачийг та эн тэр гээ гуайлаад байх ямар ч шаарддаггүй. Дуугүй л алга болоод зайлаад өг гэвэл тохирно
Харин ч юм хийгээд байна шүү . Маш өөриймсөг юм болгоныг болгох гээд зүтгээд л бна . Хэдэн шалчиг балчиг юмнуудын үг бичлэгийг бүү тоо тэд бол бөгсөө ч ачиж чадахгүй тэмбүүтэй сэтгүүлч нэртэй тролууд
Сэтгүүлчдийн ур чадвар маш муу болсон нь үнэн хамгийн муу сурлагатай хүүхдүүд энэ мэргэжлийг авдаг болсон нь энэ салбарыг ийм муухай харагдуулж байгаа нь үнэн!!! Гэхдээ Нямбаатар гэдэг хүн өөрөө их тэвчээргүй улс төрч юм бн!!
Амьжиргаа нь дээшлээд тойрон хүрээлэгчид нь баяжаад, нэг байтугай нэлээд хэдэн амьдарсан ч барахгүй их хөрөнгө хураачихаар ингэж пээдийж байгаа юм шд.
зангаа тат эсвэл огцорч заил үз
Божуран толгой хол харж чадашгүй нь ойлгомжтой
Хотын даргаар яагаад инженер хүнээр сонгож болдоггүй юм бэ. Хаа хамаагүй мэргэжлийн мэдлэг муу, ухаан муу, сэтгэл муу хүмүүс сонгохоор яаж хот хөгжих юм.
Нянгаас олигтой ажил хүлээх хэрэггүй. Том2 ТЭЗҮ гээр , бродюр, явган замын хавтан сольж, айлуудад зуух шахах, ... зэргээр мөнгө идэхээс өөр чадах юм байхгүй. Сумьяа ч харин олон навсгар гарааж буулгаж авто зогсоол , зам байгуулсан.
Ер нь албан тушаалд их дуртай тиймч болоод хотын дарга болох гэж их гүйсээр болсон одоо өөрийгөө үндсэн хууль мэтээр бодох болсон
Ene suulin uyed davraad bgaa shuu ard tumen buulgaj nas cjadna shuu
nasaaraa imm aarhuu bhig chini harah uldlee
Нямбаатар даргаа наад үсчээд байдаг ааш зангаа татаарай одоо насандаа намбатай байж сур хуулийг та биш зөвхөн ерөнхийлөгч баталж гаргадаг юм зүгээр байгаад өгөөрэй.