Улс төрийн мэдээ

Хоёр өдөр эрх баригчдын өмнөөс утааг "багасгаж" өгсөн салхины хурд удахгүй буурна

"Ерөнхийлөгчөөр загнуулчхаж баймаар юм биш үү? Утаа гайгүй байна" гэх жаргон нийгэмд яригдаж байна. Утаа гайгүй болчихлоо гэж үнэн. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгчөөс болоогүй, гагцхүү салхитай өдрүүд үргэлжилж байгаа.

ЦУОШГ-аас "Ойрын өдрүүдэд салхи хүчтэй салхилах тул агаарын бохирдол багасна" гэж мэдээлээд байсан. Энэ дагуу сүүлийн хоёр өдөр салхины хурд нэмэгдэж, Улаанбаатар хотын утааг бага ч гэсэн хөөлөө.

Харин агаарын бохирдлын эсрэг шуурхай ажиллах, бүр тодруулбал утааг хоёр дахин бууруулах үүрэг авсан Засгийн газар яг юу хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан байсан. Дахин сэргээлээ. УИХ-ын гишүүд "Тавантолгой түлш" ХХК-д ажиллалаа. Одоогоор ийм л явцтай байна.

Өнөөдөр байнгын хорооны хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өгнө. Ерөнхийдөө өнөөгийн нөхцөл байдлын танилцуулга. Үүний ялдамд, сүүлийн өдрүүдэд ямар шинэ санал санаачилгаар ажиллаж байгаа талаарх мэдээлэл өгөгдөнө гэж найдаж байна.

Зөвхөн галлагаа, нүүрснээс үүдэж буй манайх шиг агаарын бохирдлыг гадаадын олон орон шийдсэн. Заавал орон сууцжуулна гэж хугацаа хүлээлгүй, гагцхүү сэтгэл нь байвал гарц гаргалгаа олддог. Ялангуяа, манай нийслэлийн гэр хорооллын өрхийн тоог сонсоод дэлхийн мэргэжилтнүүдийн "инээд" хүрдэг л гэдэг.

Удахгүй салхины хурд багасна. Урьдчилсан мэдээллээр салхи өнөөдөр секунтэд 5 метр, 20-нд секунтэд 6 метр, 21-нд секунтэд 4 метр, 22-нд секунтэд 3 метр байх нь. Энэ долоо хоногийн сүүлээр салхины хурд өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд дүйцэж, утаа дахиад л ихэснэ.

Нэг үгээр эрх баригчид утаанд найдаагүй л бол одоо дорвитой хөдөлж эхлэх цаг болсон. Бараг 10 хоногийн дараа өвлийн дунд сар гарах нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Сэтгэлгүй мэргэжилтэнгүүд хийж чадах уу ажлыг сэтгэлээсээ хийдэг

Зочин
Зочин

Ерөнхийлөгч маань дахиад жаахан агсам тавиад ганц нэг хүнийг туг тахичих хэрэгтэй юм биш үү, тэгвэл хорвоо дэлхий хүртэл өөрчлөгдөж байна

Холбоотой мэдээ

Back to top button