Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ руу чиглэсэн хоосон хөөс буюу С.Амарсайханыг Увсын фракцынхан Ерөнхий сайд болгохыг санаархсан уу

Товч агуулга: Засгийн газрыг унагаахыг шаардагсдын гол эзэд нь сайд нар байж, Ерөнхий сайд болох хүсэл С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нараас цухалзаж эхлэв.

Төсвийн тодотголын үеэр хамтарсан Засгийн газрыг унагаахыг шаардсан арми ажилласан. Ажиллуулсан гэх нь зөв байх. Саях утаатай өдрүүдэд Ерөнхий сайдыг солих тухай шуум цахим орчинд дахин хөвөрснийг анзаарсан бизээ. Засгийн газрын эсрэг бойкот буюу сошиал хөөс хоёр удаа явагдлаа. Ардаа нэг том зорилготой улс төр гэж харахаар. Манайхан ч сошиалаар дамжуулж улс төрийн акцаа явуулаад гаршчихжээ. Бүр болоогүй 2025 он гарсны дараа ч Засгийн газар руу чулуу нүүлгэж, доргиохоор зэхэж буй. Тодруулбал, “Эрх чөлөөний эвсэл” нам 2025.01.11-нд Засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ гэдгээ зарлаад байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжилж, санасан мөнгө тавиулж чадаагүй сайд нарын тоо нэмэгдсэн. МАН-д ч, АН-д ч гомдогсод олширсон. Насжилтаа уртасгах гэж хамтарсан Л.Оюун-Эрдэнийн хүсэл эсрэгээрээ өөрийнх нь эсрэг ашиглагдах аюул ч болж мэдэхээр болов.

Хамгийн харамсалтай нь танхимын сайд нар өөрсдөө байх вий. Учир нь сүүлийн сошиал акцийг анзаарвал,

Нэгт, Ялангуяа С.Амарсайханыг Ерөнхий сайд болгох тухай мессежүүдийг шидсэнийг анзаарч болно. Эл ажиллагааг Увсын фракцийнхан зохион байгуулсан гэгдэж байна.

Увс гэдэг эрх ашгаа нэгтгэсэн хүмүүс МАН-д ч, АН-д ч бий. МАН-д Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нараас эхлээд бизнесмен Ц.Баатарсайхан, хуучин бууны хугархайнууд болох Дорлигжав, Ц.Нямдорж нар хүртэл багтана. Харин АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар нэрлэгддэг. Засгийн газрын нөлөө бүхий яамдаас эхлээд УИХ-д ч Увсынхы нөлөө үеийн үед томорсоор ирсэн байдаг.

Хоёрт, Мөн MCS-ийнхэн ч зүгээр суусангүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаа ч Ерөнхий сайд болгох тухай санааг явуулж үзэв.

Гурван үсэгтэй компани улстөрд хүмүүсээ шургуулсаар төр лүү гэтсээр буй. Системийн гэгдэх намууд нь улс төр-бизнесийн бүлэглэлүүдэд "эзлэгдсэн" болохыг гадны шинжээчид ч онцолдгийн нэг жишээ эднийх билээ. 

Гуравт, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ч дутсангүй. “Ерөнхий сайдад тохирох хүн” гэж бичүүлж үзэв.

Хоржоонтой нь энэ бүх улс төрүүд МАН дотроос гарсан байх магадлалтай гэдэг улстөрийн хүрээнд хөвөрсөн шуум үнэнд дөхөв.

Сошиал хөөс чинээндээ тултал томрох үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамаг албаныхныг суулгаж байгаад загнасан. Үүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар муудалцсан, эв түнжингүй байгаа мэт тайлбар зүүлтүүд дагасан. Нэг удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь бид хоёр байх. Биднийг телевизээр л муудалцсан болгож мэдээлдэг” гэж хэлж зогссон билээ.

Тэд муудалцаагүй ч байж болно. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүгээр хараад суухгүй гэдэг мессежээ ил хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан нарын тухай дурдсанаа үргэлжлүүлье.

Д.Амарбаясгалан намын төв аппратыг атгаж байхдаа С.Амарсайханд Ерөнхий сайдын суудлыг авч өгөх тухай шуум 2022 онд гарч байв. Д.Амарбаясгалан өөрийн сайд болох амбицаасаа татгалзан байж, Шадар сайдаар томилуулсан С.Амарсайханыг суудалд нь үлдээхийг Л.Оюун-Эрдэнээс гуйсан гэх яриа хөшигний ард хөвөрсөн удаатай. Д.Амарбаясгалан төрийн ордны гурван давхарт орж ирж, Л.Оюун-Эрдэнийн гал тогоог базсанаар Шадар сайдынх нь суудал улам батжин бэхэжсэн. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхантай ойлголцдоггүй, гар нийлэн ажиллаж чаддаггүй гэдгийг олон нийт төдийгүй, танхимынхан нь мэддэг болоод удаж буй.

Харин энэ удаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яг хэний талд байгаа вэ гэдэг нь асар тодорхойгүй байгаа гэж хэлж болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Амарсайхнаар сольбол ёстой самарсайхан болох байлгүй ийм утсан хүүхэлдэй нарыг хөөргөж байхад улс яаж хөгжих вэ идсэн уусныг нь сөхөөд байхаар нотонгууд эцсээ хүртэл ямарч хамаагүй аргаар хумсаа нуух оролдлого, одооч ард түмэн тийм амар хууртахгүй л болов уу

Зочин
Зочин

Одоо толхилцох хэрэггүй дээ, ЗГ-ыг жаахан тогтвортой ажиллуулах хэрэгтэй.

ОДОО төр хямрах аюултай
ОДОО төр хямрах аюултай

Ерөнхий сайд болох хүсэл С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нараас цухалзаж эхлэв. ТА НАР болилдоо. Адаглаад хариуцсан ажлаа үр дүнтэй хийгээч.

Зочин
Зочин

Амарсайхан л биш шүү, нэр хүнд чадвар ч байхгүй, хотыг самарсан жүжигчин этгээд, хойд хөршийн суурин улстөрч, жээнкогийн дүү

999999
999999

Самраа бол бүүр дордуулна. Бүүр Оросуудын колони болгоно шүү. Жонхуу хар нохойн угшилгүй юм алгаа уу..

Зочин
Зочин

Оюун-Эрдэнээ л ард түмэн дэмжинээ. Сүүлийн 30 жил ийм Ерөнхий сайд байгаагүй ээ

Данхан толгойтой нянбактерь
Данхан толгойтой нянбактерь

Өө ашгүй минь гэж .Данхан толгойт ба түүний шүлсээ үсчүүлсэн нянка 2 улс болж тоглож ханасан байлгүй.Одоо сараалжин төмөрний цаана сууж жангаа зуурцгаа

Зочин
Зочин

энэ зүгээр л хийх ажилгүй хэдэн пясда нарын захиалгаар бичүүлсэн халтар цаас байна. яг үнэндээ бол ЗАСАГ ЭМХРЭХ ҮҮ үгүй юу гэдэг асуудал ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР илэрнэ шүү????????? Амарбаясгалан өмхий говь алтайн баас Оюун эрдэнийн суганы үс шүү дээ????? юун элдэв хор найруулах үхсэн баас нохойн жогорхой

Зочин
Зочин

залуу сайд бол олон зүйлийг амжуулж байгаа зөв хүн дээ хэдэн жилдээ ёстой сольж болохгүй бүгдийн нь аргыг олж чаддаг хүн шүү

Zochin
Zochin

Засгийн газар тогтвортой байх хэрэгтэй шүү. Хэрэв ерөнхий сайдаа ард түмэн сонгодог бол Оюун - Эрдэнэ г сонгоно оо.

Зочин
Зочин

Амарсайхан гэх эрлийз нохойг Увсынхан болон Амарбаясгалан хатгаж байгаа. Оросууд бас самрааг дэмжинэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Амарсайхан Хятадын эрлийз юм биш биз?

Самдан
Самдан

Оюунэрдэнэ гэж тэнэгээс ёстой юу ч гарахгүй мэдлэг мэргэжил авьяас чадваргүй тэнэг асман ахтайгаа нийлж хөгшин авгай дээр ээлжилж мордохоос өөр ид шид алга

Зочин
Зочин

Нэгэнт Эзнээсээ

хүннү
хүннү

Баатарсайхан хэзийдээ Увс болчоов? Ховдын торгууд биз дээ. Баахан худ юм бичсэн байна. Баямбацогт сая учиргүй еөкийн талд дуугараад байсан юм, ес-н суудалд гордиж явдгаа нуусангүй л дээ. Энд нэр нь дурьдагдсан хүмүүсээс аль нь ч ес-д болохгүй, тэнцэхгүй.

Зочин
Зочин

Сошиалд троллуудыг язгануулж байгаа. Eр нь сошиалаар улс төр хийдгээ боливол таарна

Зочин
Зочин

Баатарсайхан ховдын хүн шүү зохиолоо бичихдээ зөв бичилдээ эргүй сайт

Ккк
Ккк

Энэ сургалтын зээл хулгай хийдэг, нөгөө 2 шуналын туламнууд

Иргэн
Иргэн

Эрх баригчид аа!!! Монгол Улсынхаа төлөө, монгол газар шорооныхоо төлөө "баян чинээлэг хүчирхэг Монгол Улс байя" гэсэн тов тодорхой нэг зорилго дор нэгдэх хүсэлгүй байна вэ? Яагаад эрх баригчид та нар өчүүхэн эрх мэдлийн төлөө нохой шиг хэмлэлдэж, талцаж сандал ширээ булаалдаж нүдний булай болно вэ? Яагаад монголчууд нэгдэж нэг зорилготой ажиллаж амьдарч болдоггүй юм бэ?????????

Зочин
Зочин

Хэрэггүйээ мундаг сайн эдийн засагч хүн л хэрэгтэй байна даа

Зоч
Зоч

Хүрэлбаатар эхлүүлж Гантөмөр,амарсайхан гүйцээхээр улангасж буй энэ оросод дагаар орох гэрээ гэгчийг ,мэдээж жэнко х.баттулга ивээж байгаа хэзээ ч байгуулж болохгүй.Байгуулбал тусгаар тогтнол устана.Урвагчдыг эртнээс танил байх нь чухал

зочин
зочин

Танай сайт ЗГ-т худалдагдчихаж. хоосон хөөс ч гэх шиг. энэ утаа төгжрэ, нийгмийн стресс бухимдлыг харахгүй бн уу

Зочин
Зочин

Данхыг солих болжээ, эх орон тусгаар тогтнолын эсрэг юм хийгээд эхэллээ

Зочин
Зочин

Одоо шудрага, хариуцлага тооцдог, шуурхай удирдагч үгүйлэгдэж байна. Сайд нар ажлаа огт хийхгүй байнна шүүдээ. Сахилга бат гэж нойл болсон. Бараг Жадамбаагийн Энхбаяр нь дээр байх. Ядахдаа удам сайтай тэгээд ковидын үед асуудлыг яаж шийдэж үр дүнд хүргэдгийг үзүүлээд өгсөн шүүдээ. Хүмүүс мартаагүй байгаа шүү.

Зочин
Зочин

oyunerdeneee bodbol ES bolx geed bgaa nuxud arai UNDUR bolovsroltoi bx,,,ard tumnii tuluu ajillaj chadx ES xergtei bna shdeee

Зочин
Зочин

ЯМАР Ч ХУЛГАЙЧ НЬ ГАРСАН БИДНИЙ АМЬДРАЛ ӨШӨӨ ДОРДОЖ ЭДИЙН ЗАСАГ УРУУДНА.ОЮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ ЖИНХЭНЭ АЙМШИГ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭНЭ ХҮН ОНЦ ЧУХАЛ ХЭРГИЙН МӨРДӨНГИЙН ҮҮРГИЙГ МАШ САЙН ГҮЙЦЭТГЭЖ ЭРГҮҮ ТЭНЭГ АРДУУД МАН ГЭДЭГ АЛУУРЧИН ХЯДЛАГА ХИЙДЭГ ДОНТОЙ НАМЫГ СОНГОСОН ҮР ДҮН НЬ ЯАВ НЯЧМБААТАР ГЭДЭГ МАНГАР БАЦААНЫГ СУМЛААД ТАВЬЧИХСАН ЭНЭ ГӨЛӨГ ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БАЙНА .ЗАСГИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД ЧИНГИСИЙН ҮЕЭС ЗУЛАЙ ЗУЛАЙГАА ГИШГЭЖ ТӨРСӨН АХАН ДҮҮСЭЭ ХЯДСААР ИРСЭН ЭНЭ БУУХИА АРИЛАХГҮЙ БОЛОЛТОЙ АЛБАН ТУШААЛЫН ГАЖ ДОН СЭТГЭЦИЙН НЭГ ТӨРЛИЙН ГАЖИГ ЮМ ДӨРВӨН НҮДЭТ ЭНХАМАГЛАН БЯМБАЦОГТ ХОЁР ОДОО БОЛИОЧ АЛНУУДАА МОНГОЛЧУУД ТА НАРТ ӨРГҮЙ БИЗ ДЭЭ? АМАРСАЙХАН БОЛ АСАР ИХ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙ ХҮН АРД НЬ ОЮУНЫ УНДРАА ГЭДЭГ ТОМ МАФИ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ХУЛГАЙЧ НАСААРАА ШОРОН МАНАЖ ХОРИГДОЛ ЯРГАЛЖ ЯВСАН НЭГ ХУЛГАЙЧАА ЗАМЫН ҮҮДЭД ТАВЬСАН ТЭРИЙГ НЬ ДАМДИНСҮРЭН ГЭДЭГ ҮГ ЯРИА ҮЙЛДЭЛ НЬ ЯГ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ ТЭР БОЛ БҮТЭХГҮЙ УГ НЬ НАСААРАА ШОРОН МАНАХ ЮМ ШИГ АЯГЛАДАГ БАЙСАН ХУЛГАЙЧУУДААСАА НЭЭГ ИХ ЯЛГАРАХГҮЙ МУДАК Л БАЙСАН МОНГОЛЧУУДАА ИНГЭЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ ДОРОМЖЛУУЛЖ ХАНАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ГЭРТ ЧИНЬ ОРЖ ИРЭЭД АВГАЙГ ЧИНЬ ШААХ Л ҮЛДЛЭЭ НҮДЭН ДЭЭР ЧИНЬ ПЯЗДА ЭНЭ ТЭГЭЭД ЗҮГЭЭР ҮҮ?

зочин
зочин

АН нам сул дорой болсон учраасМАН ард түмний итгэл хүлээсэн хэвээр байна.

Наран
Наран

Амарсайхан чи зайлаа

Зочин
Зочин

Монгол улсыг галч,найруулагч,зураач 3 удирдаад байгаан биш үү

Зочин
Зочин

hyaradaar aailgan uvsaar ailgan neg tiim taktiktai. er ni danh soligdoj bval osorjamaa bsan ch yahav

ЗочинЗочин
ЗочинЗочин

Ямартай чгэсэн боловсрол мэдлэгийн хувьд, худлаа ярьдаггүй зэргээрээ Оюунэрдэнэ гэгчээс хамаагүй дээр. Оюунэрдэнэ айж хүмүүсээр юм бичүүлээд байна уу.

Зочин
Зочин

Амарсайхан нь хамаагүй дээр

Холбоотой мэдээ

Back to top button