Х.Буянжаргал: Ажиллах хүч гадаадаас авах хуулийн төслийг МҮЭХ дэмжихгүй

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.12.20/ "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барьснаа танилцуулсан.
Тэгвэл энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийлээ.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "МҮЭХ-ноос байр суурь илэрхийлж, албан ёсны мэдэгдэл гаргаж байна. Монгол Улсын Засгийн газар нь 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд 280 мянган ажлын байр бий болох тооцооллыг гаргасан. Харин барилга, зам боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын ажил дээр гаднын ажиллах хүчний төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдын тоо 17,831-д хүрсэн. Үүнээс БНХАУ-ын 12,364 иргэн, Вьетнам улсын 768 иргэн, Турк улсын 415 иргэх гэх зэрэг олон улсаас ирж ажилладаг. Эдгээр гаднын ажилчдыг насны ангиллаар нь авч үзвэл 35-55 насны иргэд дийлэнх нь байна.
Гэвч манай статистикийн хорооноос гаргасан тоон баримтаас харахад хөдөлмөр эрхлэх боломжтой 1 сая 448 мянга 369 иргэн байгаагаас 20-40 насны 70 мянган иргэн ажилгүй байна. Иймд өнөөдөр өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал манай улсад тодорхой асуудал үүсэж болзошгүй. Үндэсний аюулгүй байдал, үндэсний ажиллах хүчний ажлын байрыг гаднынхан булаах тооцоолол харагдаж байна.
Энэ бол ажил олгогчдыг шууд дэмжсэн хууль. Хүн амзүйд ч нөлөөлж магадгүй. Олон жил суурьшсан Вьетнам иргэдийн асуудал өнөөдөр ч хүчтэй яригдаж байгаа. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бараа бүтээгдэхүүний хомсдол бий болно. Цалин хэлбэрээр мөнгө гадагшаа урсах гэх мэт болзошгүй сөрөг хүчин зүйлүүд байгааг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг зохих ёсоор зөвлөлдөж байж шийдэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй. Тиймээс манай холбооноос дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна" гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө юу ч хийхгүй, чадахгүй, хүсэлгүй байж өөр бу�####�ар ч ажил хийлгэхгүй бу�####�д садаа болсон энэ мэт б�##�ай холбоо нэртэй хэдэн юмыг татан буулга доо
Монголчууд өөрсдөө улс орондоо ажил хийх дургүй , гадаад ажилчин оруулж ирэхгүй гэнэ . Ингэж ярьж байгаа хүн бол монгол улсынхаа эсэрхэг бодолтой этгээд гэхээс өөр яах вэ. Тэгээд эх орончид минь улсаа яаж хөгжүүлэх гээд байгаа юм.Гадаад ажилчинг хөгжилтэй, дундаж олон орон авч ажиллуулж байна ш дээ.
Хятадын төрийн бодлого их хурлын танхимд орж ирлээ
Занд�##�члах ял өгч олон түмний нүдэн дээр шийтгэсүгэй
Ajillah huch awah n zuw mongold ajil hiideg hun oldhoo bolison
англи хэлний багш нар аваач дээ юу ч мэдэхгүй багш нараар за�##�гаад хүүхэд сурч байгаа юм �##�га
Хятадуудыг оруулж ирэхээр шийджээ
Зөв шийдвэр гаргаасай. Өөрсдөд нь ажил олдоггүй мөртлөө ажил хийлгэх нэрээр гаднаас ( хятадаас эрчүүд импортлож хүн амын өсөлтөө хангахыг) квотгүй хүмүүс оруулж ирэхийг хориглох хэрэгтэй