Улс төрийн мэдээ
Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр анх удаа хуралдана
Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Улмаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлах болсон.
Энэ дагуу, ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагаас анх удаа хуралдах товтой байна.
Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор агаарын бохирдлын асуудлыг хэлэлцсэн билээ. Үүгээр "Тавантолгой түлш" ХХК-ийн болон Нийслэлийн ЗДТГ-ын мэдээллийг сонсож, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.