Нийгэм мэдээ
Боловсролын сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг 7 хоног хорино

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ээс Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ.
Сануулахад, А.Отгонбаатар нь 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас мэдээлэл хийх үеэр П.Наранбаяр руу өндөг шидсэн.
Уг үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар дээрх шийдвэрийг гаргалаа.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл
- Олон нийтийн газарт, эсхүл орон байранд /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
- хэрүүл маргаан үүсгэж;
- бусдыг өдөөн хатгаж;
- бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- олон нийтийг үл хүндэтгэж;
- үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр нам гээд бгаа нэрий нь УДШ хасаад хаячаач, наад хачин шаар чинь тэгээ л будаа ш дээ !
Хоолойг нь боож зодолдсон нүдний шилтэй сэгсгэр нөхрийг яах юм.