ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Дүүргийн зарим Эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулах үүднээс дараах байдлаар зохицуулж байна

"Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв"-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

“Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар” –ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нь дэгдэлтийн түвшинд байна. Нийтдээ Улаанбаатарт 106 мянга удаагийн амбулаторийн үзлэг хийснээс 9 хувьд нь томуу, томуу төст өвчлөл эзэлж байна. Нийслэлийн түргэн тусламжид 14 мянган дуудлага долоо хоногийн дотор буюу өнгөрсөн даваа гаригаас ням гариг хүртэл ирснээс 21.6 хувь нь томуугийн өвчлөлийнх юм. Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчинтэй холбоотой 18 эрүүл мэндийн байгууллагад 2730 хүүхдийг хэвтүүлэн эмчилсэн. Өвчний дэгдэлттэй байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхлээд байна.

  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн.
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр гаргасан. Ингэснээр Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байна. Цаашид Баянхошууны эмнэлэгт дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх юм.
  • Хан-Уулын хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа Хан Туул хүүхдийн сэргээн засах төвд энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн дэлгэхээр бэлдэж байна.

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвд очиж, эрэмбэлэн ангиллын дагуу шаардлагатай хүүхдүүдэд эмчийн бичгээр Хан Туул хүүхдийн сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлэхээр зохицуулж байна” гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button