Улс төрийн мэдээ

Ч.Лодойсамбуу: Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хасуулах хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад учирч буй хуулийн саадуудыг тодруулахаар судалгаа хийлгэсэн, дүнг хүлээж байна.

Хоёрт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл юм. ХЗДХЯ-ны өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Би өөрийн бланк дээр энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байгаа.

13.14 гэдэг заалт сэтгүүлчдэд огт хамаарах ёсгүй. Өнөөдөр ерөөсөө үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурлаа.

Дараа нь, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг алга болгож байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Энэ Монголчуудын мэдэх эрхийг ямар улс төрч Монголын эсрэг, яанз бүрийн улс ороны эрх ашигын төлөө ажилаж бгаа тухай ямар улс төрч зохион байгуулттай бүлгийн төлөө ажилаж байгааг мэдүүлэхгүй гэсэн явуургуй хэдэн улс төрчид ын хийсэн монгол улсын эсрэг үйл ажилгаа шалтаг нь бол бохир зүйлийг мэдсэн ард түмэн дахин их хуралд сонгохгүй гэсэн явуургуй явцгүй улсуудын ажилгаа тэр улс төрчдийг нэрсийг бичиж бно шүү

Холбоотой мэдээ

Back to top button